2015.11.20, Баасан гараг / Билгийн тооллын: 9
Өвлийн эхэн улаагчин гахай сар
Цагаан хулгана өдөр
Аргын тооллын: 2015.11.20, Баасан гараг
Наран ургах шингэх: 08.26-17.27
Үс засуулбал: Өвчин өчүүхэн ирнэ
Барилдлага: Шид
Шүтэн барилдлага: Сэрэхүй
Тухайн өдөр хонь, бич, тахиа, могой, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр эм,тан найруулах, лусыг тахих, өглөг өгөх, бурхныг тахих, лус тахих, мөндөр буулгах, хариулга хийх, төмөр урлахуй үйл, юу санасан хэрэг сэтгэлчилэн бүтнэ, шүтээн босгох, балгадыг босгох, тариалан тарих, худалдаа хийх, дэлгэрүүлэх үйлд хичээх хийгээд зөвшилцөх үйл, янаг амрагтайгаа учрахуй, абшиг авахуй, ус гатлахуй угаал үйлдэхүй тэргүүтэнд сайн. Бэлбэсний газар очих, үс авахуулах, угаал үйлдэх, нялхсыг гадагш гаргах, их ус гатлах, догшин газрыг номхотгох, тангараг тавих, нүүдэл хийх, суваг татахад муу. Өвдвөл арав хоногт аньюу. Замд гарвал идээ, ундаа, хувцас чимэг олдоно. Баруун нүд татвал садан төрөл ирэх, зүүн нүд татвал баясгалангийн хурим болно. Баруун чих хангинавал гаслан болох ба зүүн чих хангинавал алдаж бүрэлгэснийг үзэх болно. Нохой уливал хэрүүл тэмцэл маргаан болох ба хэрээ дуугарвал жуулчин ирнэ. Тагнай эрвэгнэвэл аймшиг гарах болно. Бие татвал хэрүүл маргаан хийгээд уйтгарлахуй үг дуулна. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өвчин өчүүхэн ирнэ.