СХД-ийн нутаг Хангай захын замд Т.Приус маркийн авто машины жолооч Х нь Т.Приус маркийн А жолоочтой авто машинтай мөргөлдөж 32 настай А нарын 3 хүн гэмтсэн байна.
Мөн БГД-ийн нутаг Ард Аюушийн өргөн чөлөө "Дархан плаза" төвийн хойд замд Т.Allion маркийн авто машины жолооч А нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож явган зорчигч 31 настай эмэгтэй Т нарын 2 хүнийг мөргөж гэмтээсэн. Явган зорчигч Т нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ замын хөдөлгөөнд оролцсон байна. Иймд иргэн та согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу биеэ авч явах чадваргүй болсон үедээ замын хөдөлгөөнд оролцохгүй байхыг анхааруулж байна.
Д.Ундрах /24tsag.mn/