Хөдөө орон нутаг, Өмнөговь аймгийн Баян-Овоо сумын “Ногоот” багийн нутагт Ухаа худаг уурхайгаас Гашуй сухайтын боомтын хатуу хучилттай замын 78 дах км замд N.Benz маркийн авто машины жолооч Н нь N.Benz маркийн П жолоочтой авто машинтай мөргөлдөж жолооч 38 настай П, зорчигч 43 настай эмэгтэй Б нас барсан байна. Хөдөө орон нутагт хальтиргаа гулгаа ихсэж автомашины осол аваар нэмэгдэх болсоныг Замын цагдаагийн газраас анхааруулж байна.
Д.Дуулим