Улаанбаатар
Өнөөдөр / 2026.04.06
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Зодуурын хэдэн хүүхэд

2015-11-20
0
ЖИРГЭХ

Хайран залуус. Төрийн алба залгуулах гэж залагдаж ирээд, төрлийн холбоо, намын харьяаллаар хөөгдөж буусан хөөрхий залуучууд. Хэн ч тэдний өмнөөс харамсахгүй юм. Эзний алба ээлжтэй, хааны алба халаатай гэж хатуурхах юм.

 

Тун удахгүй дахиад ч олон залуусыг төрийн албанаас чөлөөлж, халж солих нь. Төсвийн хэмнэлт, зайлшгүй шаардлага гэсэн нэрийн дор цомхотгож, халж, яам агентлагуудыг нэгтгэнэ. Төрийн албан хаагчид үүний хөлд үрэгдэж, ёстой л ардаа татаастай нь үлдэж, арын хаалгагүй нь явна гэсэн үг. Өнгөрсөн хугацаанд төрийн албыг төрлийн алба болголоо, намын харьяаллаар халж сэлгэлээ гэх хэл ам бишгүй л өрнөсөн. Аль ч засгийн үед энэ байдал засагдаагүй. Гэтэл төрийн жинхэнэ албан хаагч, ажилдаа мэргэшсэн чадварлаг залуусыг энэ хоморго тойрч биш, дайраад өнгөрсөн байдаг нь харамсалтай.

Аливаа юм хоёр талтай. Төрийн алба улс­төрчдийн нөлөөнд хэт орж, данхайж томорсон нь мөнөөх жинхэнэ төрийн албан хаагчийн нэр хүндийг шороотой хутгасан. “Мөнчгөр”-өөрөө ахиж дэвшээд, дарга удирдлага болсон байлаа ч намын хүн, тэрний, энэний татаас гэсээр байгаад унагачихдаг жишиг Монголд бий. Оронд нь харин жинхэнэ “Лифтний хүн” гарч ирнэ. Лифтний хүн гэдэг нь давхар алгасч, шат ахихыг хэлж буй юм. Хэн нэгний татаас, дэмжлэгээр дээшээ гардаг гэсэн санаа. Таван давхарт лифтээр гарах, шатаар гарах хоёрын ялгааг төрийн албаар жишээлж хэлсэн хэрэг.

 

Тэгвэл шатаар өгсөж, давхар бүрээ андахгүй болж гарч ирсэн залуучуудыгаа төрийн албаны халаа сэлгээ, цомхотголоор буцаагаад нэг давхар руу шидчих нь хэр шударга юм бэ.

 

Чиг үүрэг давхардсан агентлаг, ажлын алба, нэгж, төвүүдийг холбогдох яам, агентлаг, төсөвт байгууллагад нэгтгэх, татан буулгах нь зүй ёсны нийгмийн шаардлага. Гэхдээ энэ нь эсрэгээрээ олон хүний ажил амьдрал, амжилт бүтээл, урам зоригийг хугалсан үйл хэрэг болж хэрэгждэг нь бодит үнэн. Дарга, сайд шинээр томилогдох бүрт тухайн байгууллагын үйлчлэгчээс эхлээд бараг бүх хүнийг сольдог гаж тогтолцоо манайд бүр заншил болж тогтсон.

 

2012 оноос хойш жилдээ 15 мянган хүн халаа сэлгээнд өртсөн гэх мэдээлэл байна. Тодруулбал хоёр жилийн дотор л гэхэд 30 мянган төрийн албан хаагч шилжилт хөдөлгөөнд орсон байх юм. Шилжилт хөдөлгөөн гэдэг нь албан тушаал буурсан, ахисан, гарсан, халагдсан бүх албан хаагчдын тоо. Шийдлийн Засгийн газар гарч ирснээс хойш энэ тоо хэрхэн өөрчлөгдсөнийг одоогоор мэдэх боломжгүй. Учир нь 2016 оны хавраас нааш Төрийн албаны зөвлөл халагдаж, солигдсон хүмүүсийн нарийн тоог гаргаж чадахгүй гэнэ. Гэхдээ Засгийн газрын орон тооны цомхотголд 2000 албан хаагч өртсөн бол яам, агентлагуудын сайд, дарга солигдохтой холбоотойгоор 500 орчим хүн халагдсан гэх мэдээлэл бий. Ядаж л энэ 500 хүн дотор өлгөөд авчихаар арав, хорийн зэрэг чадварлаг боловсон хүчнүүд байсан л байж таараа шүү дээ. Тухайлбал, Сангийн яамны Төсвийн бодлогын газрын дарга Б.Батжаргал, Хууль зүйн яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга О.Алтангэрэл нарын чадварлаг боловсон хүчнүүдээ төр ашиглах учиртай. Жишээ татаж авсан эдгээр нэр бол хайран залуусын зөвхөн төлөөлөл юм.

 

“Буцах эхнэрт тугал хийлэх хамаагүй” гэсэн эртний сайхан үг бий. Тун чиг няхуур, амьдралаас урган гарсан философи юм. Юу гэвэл, төрийн албанд тогтвортой ажиллах итгэлгүйгээр, хэзээ ч солигдож халагдаж мэдэх орчин нөхцөлд хүн хэрхэн ажиллах тухай бодох цаг болсон байна. Өнөөдөр төрийн албанд ажиллагсдад тогтвортой ажиллах, хийж буй ажлынхаа эцсийг нь харах, үр дүнг нь үзэх гэсэн ямар ч итгэл найдвар алга. Яах юм, маргааш хэн нэг нь ирээд халах тушаалыг нь гардуулж, хийсэн ажлынх нь тайланг сөхөж харах ч үгүй хогийн сав руу чулуудахаас хойш. Энэ бол хоноцын сэтгэлгээ л дээ. Олон залуу албан хаагч ийм сэтгэлгүй, өөрт оноосон үүрэг, цаг хугацааг бүх чадлаараа үүрээд л гарахын тулд мэрийж, хичээж, зүтгэж ажилладаг байх. Гэвч эцсийн дүн нь ялгаагүй. Хийсэн ч, эс хийсэн ч халагдаж солигдохоо хүрвэл ямар ч нэмэргүй. Өөрийн бус, өрөөлийн дур зорго түүнийг шийднэ.

 

Итгэл үнэмшилтэй, тогтвор суурьшилтай, авлигад өртөхгүй, албан тушаалаа урвуулан ашиг­лахгүй, чин зүтгэлтэй, чиглэсэн зорилготой ажиллах бололцоо, хүсэл эрмэлзэл үүнээс улбаалж уствал яана вэ.

 

Хэн нэгэн даргын ая талыг олж, цүнхийг нь барьж гүйсэн залуучууд мэргэшсэн алба хаагчдын орон зай руу хүч түрэн орж ирснийг хэн хүнгүй бүгд л мэдэж, харж байгаа билээ.

 

Эдийн засгийн хямрал, төрийн албаны данхайсан бүтэц, хүнд суртал, авлига, төрийн чадамжгүй байдал зэрэг өнөөгийн бүх асуудлын угт дээрх төрийн албан хаагчдын халаа сэлгээ, тогтворгүй байдал зохих үрээ цацсан нь дамжиггүй юм. Төрийн алба ийм барьцгүй, тогтворгүй байхад төрийн залгамж халаа, уламж­лал шинэчлэл, төрийн хар хайрцагны бодлого, салбарын тогтвортой хөгжил, хөтөл­бөрийн тухай ярих ч утга алга. Зүй нь төрийн алба маш чадварлаг, мэргэшсэн, тогтвортой байх ёстой. Улс төрийн томилгооноос ангид төрийн албаны бүтцийг бий болгох оролдлогууд хийсэн боловч аль ч нам үүнийг хэрэгжүүлж чадахгүй л байна. Улс төрийн голлох хоёр нам ээлжлэн засаг барих тоолондоо сөрөг хүчнийхнээ төрийн албанаас толгой дараалан халдаг жишиг 1990 оноос хойш бичигдээгүй хууль мэт мөрдөгдөж ирсэн. Үүнийг өөрчлөхийн тулд 2008 онд Төрийн албаны тухай хуулийг шинэчлэн найруулснаар төрийн албыг улс төрийн үйл ажиллагаанаас ангид байх хууль эрх зүйн орчин бүрдсэн. Гэвч төрийн алба улс төрийн албан тушаалтнуудтай адил халаа сэлгээнд өртсөөр, хэл ам дагуулсаар, хамгийн гол нь төрийн ажлыг хойш нь улдан чангаасаар өдий хүрэв. Уг нь улс төрийн албан тушаалтнууд томилогдож, халагдаж, огцорч л байдаг, төрийн жинхэнэ албан хаагчид тэднээс ямар ч хамааралгүйгээр ажлаа хийж, улс орныхоо хөгжлийн тулгуур бодлого, үйл ажиллагааг хэрэгжүүлж байдаг жишиг олон улсад бий. Бидний сайн мэдэх Японд л гэхэд сайд нар нь огцрохдоо амархан. Харин төрийн алба нь тогтвортой ажилладаг тул сайд нарын томилгоо эдийн засаг, нийгмийнх нь амьдралд тийм ч хүчтэй нөлөө үзүүлдэггүй. Канад, Австрали зэрэг орон бүгд төрийн албыг мэргэшсэн, тогтвортой ажиллуулах ийм жишгийг бий болгож чадсанаар хөгжиж чаджээ.

 

Монголд харин “Бялуу хуваах” гэгч үзэгдэл албан ёсоор оршиж байна. Эрх мэдэл хуваарилах гэдгийг их сайхан оноож хэлсэн хэрэг л дээ. Бялууг их олон янзын аргаар хувааж болдог. Эрх баригчид өөрсдийн эрх мэдлээ ашиглан хууль тогтоол, захирамж шийдвэр гаргах замаар төрийн албыг өөрсдийн эрх ашигт нийцүүлэн өөрчлөх, цомхотгох, татан буулгах, нэгтгэх зэргээр хольж хутгах замаар бялуу хувааж болно. Олон жишээ бий дээ. Хэн нэгэн нь бялуунаас хоцрох гээд байвал ядах юмгүй нэг шинэ алба, агентлаг, эсвэл бүр яам бий болгочихно. Бүр яам бий болгож боломгүй байвал яамгүй ч хамаагүй сайд гэж албан тушаал бий болгоно.

 

2012 оны УИХ-ын сонгуулийн дараа байгуулагдсан Засгийн газар яамдын тоог нэмэгдүүлэн Эдийн засгийн хөгжлийн, Уул уурхай, Хөдөлмөрийн, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын гэх мэт хэд хэдэн яамыг шинээр байгуулсан нь АН-ын улстөрчид, нам доторх бүлэг фракциудад төрийн албыг хүргэж хүртээх гэсэн шийдэл байсан. Тэгвэл Ч.Сайханбилэгийн Засгийн газар хамтарсан эвсэлдээ бялуу хүртээхийн тулд Монгол Улсын сайд гэх албан тушаал гаргаж ирж байсан. Одоо харин алдаагаа ухаарч, засах оролдлого хийж байна. Шинээр байгуулсан яамдаа буцаж татан буулгаж, чиг үүрэг нь давхардсан агентлаг газруудыг нэгтгэхээр санаа шулуудлаа. Гэвч энэ бүхний хамгийн том хохирогч нь мөнөөх төрийн жинхэнэ албан хаагчид юм. Бусдын бурууд хариуцлага хүлээж, үг дуугүйхэн албаа хүлээлгэн өгөхөөс өөр сонголт тэдэнд үгүй. Хэчнээн чадвартай, мундаг сайн байсан эсэх нь үзүүлэлт биш. Тэдэнд дүн тавих хүн энэ төр засагт байхгүй. Харамсалтай, хайран биш гэж үү. Үүнийг ямар ч ялын тогтоолгүйгээр хийж буй төрийн ав хомрого гэж хэлж болно. Муу л бол хойд талын бор овоохой гэгчээр төрийн албаны хэдэн түшмэд л болж өгсөнгүй гээд өнөөдүүлээ дураараа халж солино. Саяхан л гэхэд өөрийгөө шатаасан ажилтны төлөө “Эрдэнэс Тавантолгой” компанийн гүйцэтгэх захирал Б.Батбилэг гэх залууг ажлаас нь сүржин  байдалтай халж байх юм. Гэтэл тухайн ажилтны өөрийгөө шатаахад хүргэсэн гэм буруутан нь мань залуу биш, төр засгийн алдаатай бодлого шийдвэр байсан. Б.Батбилэгийн хувьд төрийн шийдвэрийг хэрэгжүүлснийхээ төлөө эргээд хариуцлагын золионд явчихав уу даа гэж харагдсан. Энэ бол бас л жишээ юм. Монголчууд тун цөөхүүлээ. Тэдний дунд цүнх барьж гүйдэг “далдак”-уудыг эс тооцвол салбараа мэддэг, мэргэшсэн, чадварлаг төрийн боловсон хүчнүүд тун цөөн. Зодуурын хүүхэд шиг хэдэн төрийн алба хаагчдаа золио бүхний түрүүнд тууж аваачдагаа больё.

 

Д.ДАМДИНЖАВ

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Арьс судлалын үндэсний төвд агаар шүүгч хүлээлгэн өглөө
Монголын баг, тамирчид бишкекийг зорилоо
Улсын шалгалт зохион байгуулах хуваарь гарчээ
Оюутан цэргийн бүртгэл ирэх сарын 2-ноос эхэлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (3)

  • Зочин (49.0.187.209)
    боловсон хүчнийг үгүйрүүлж ардчилал болдог байхгүй юү тэнэг ээ
    2015 оны 11 сарын 20 | Хариулах
  • хүн (49.0.187.209)
    боловсон хүчнийг үгүйрүүлж ардчилал болдог байгүй юм тэнэг ээ
    2015 оны 11 сарын 20 | Хариулах
  • Дүгэр (122.201.26.171)
    Хийсэн ч, эс хийсэн ч халагдаж солигдохоо хүрвэл ямар ч нэмэргүй. Өөрийн бус, өрөөлийн дур зорго түүнийг шийднэ.Итгэл үнэмшилтэй, тогтвор суурьшилтай, авлигад өртөхгүй, албан тушаалаа урвуулан ашиг­лахгүй, чин зүтгэлтэй, чиглэсэн зорилготой ажиллах бололцоо, хүсэл эрмэлзэл үүнээс улбаалж уствал яана вэ. Зарим яамдуудад яг л ийм явдал хавтгайрч байна. Залуучуудыг дэмжихгүй үргэлж өглөө өдөр тэр бүү хэл оройн цагаар амралтын өдрөөр утасдаж дарамтлана. Ийм л сүрхий дарга юм байх гэхээр ажлаа мэдэхгүй лифтээр өгссөн тэгсэн хэрнээ ажилчдаа удирдаад юмаа хийлгэж ч чадахгүй удирдлага нэр зүүсэн сэгнүүд л байх юм. Амны уншлага нь ажлаа өгөөрэй дараагийн чинь хүмүүс олон байна шүү гэж дуу мэдэн хашгирна. ийм л байдал газар авсан болохоор төрийн албаны шалгалт өгч ном дүрмээрээ орсон залуучууд ажил гэж яасан хэцүү дарамттай юм бэ үнэн юм байхгүй хорвоо болжээ гэж сэтгэлээр унана. Энэ байдлыг засахгүй бол төрийн ажил явахгүй болох нь тодорхой
    2015 оны 11 сарын 20 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Б.Ган-Очир: Тоглоомын дүрмээ тодорхой болгоод ард түмэнд мөрийн хөтөлбөрөө танилцуулж ялалт ялагдлаа шийдье
    7 цаг 24 мин
  • Сөрөг хүчний шинэ лидер нийслэлийн АН-ын дарга Б.Ган-Очирын талаарх 24 баримт
    7 цаг 32 мин
  • Counter-Strike 2 жирийн тоглогчид хүртэл мөнгө олох боломжтой экосистем болон хөгжиж байна
    9 цаг 14 мин
  • GalOl app нээлтээ хийлээ
    10 цаг 56 мин
  • ХӨСҮТ: Улаанбурхан өвчнөөр нийслэлд 38 хүн, хөдөө орон нутагт 26 хүн хэвтэн эмчлүүлж байна
    12 цаг 33 мин
  • Өнөөдөр дэлхийн "Олон улсын ухамсрын өдөр" тохиож байна
    12 цаг 37 мин
  • Халхгол сумын “Зүүн модон-овоо” гэдэг газар гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа
    12 цаг 41 мин
  • 3х3 ААШТ: Эрэгтэй, эмэгтэй шигшээ багууд хэсгээ тэргүүллээ
    12 цаг 47 мин
  • Жудагтай бөх гэгддэг Улсын аварга Г.Эрхэмбаярын тухай сонирхолтой 24 баримт
    13 цаг 16 мин
  • Нойтон цас орж, сэрүүснэ
    13 цаг 31 мин
  • Улсын аварга Г.Эрхэмбаярын нэрэмжит барилдаанд хэн түрүүлэх вэ?
    13 цаг 41 мин
  • 2026 оны улирлын хамгийн чухал хэсэг эхэлж буй энэ үед Барселона баг томоохон сорилттой тулгарлаа
    Уржигдар 13 цаг 25 мин
  • Н.Учрал: Төсвийн тодотгол хүлээлгүй, Засгийн газар энэ өдрөөс хэмнэлтийн горимд бүрэн шилжлээ
    Уржигдар 12 цаг 48 мин
  • УИХ ирэх долоо хоногт хэлэлцэх асуудлууд
    Уржигдар 12 цаг 36 мин
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
    Уржигдар 12 цаг 27 мин
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
    Уржигдар 12 цаг 14 мин
  • Дохио: Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
    2026-04-03
  • УИХ-ын дарга С.Бямбацогт: Төрийн үйл ажиллагаа ард иргэдийн аж амьдралыг гацаах хэмжээнд хүрч хэрхэвч болохгүй
    2026-04-03
  • Москвагийн олон улсын кино наадмын үндсэн уралдаанд “Задлаагүй захиа” кино өрсөлдөхөөр шалгарлаа
    2026-04-03
  • АЛТАН ЦОМ: Дархан аварга Н.Батсуурийн баг "Хүлэгү" багийн эсрэг барилдахгүй бол тэмцээнээс мултарна
    2026-04-03
  • PLAYLIST: Эмчийн ЯРУУ АЛДРЫГ магтсан 24 дуу
  • 137 нас хүрч буй Эйфелийн цамхагийн тухай сонирхолтой 24 баримт
  • Ард олон, агуу түүхээс урт настай "Хатан туул"-ын тухай сонирхолтой 24 баримт
  • Аутизмын талаарх бидний заавал мэдэх ёстой 24 баримт
  • Монголын өндөр уулсад авирсан, 2008 оноос тасралтгүй УИХ-ын гишүүн байгаа С.Бямбацогт гэж хэн бэ?
  • УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийн ҮНДЭСЛЭЛҮҮД
  • Амандаа орсон шар тосыг Ардчилсан нам амтлах уу?
  • Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар УИХ-ын дарга Н.Учралыг чөлөөлөх асуудлыг хэлэлцлээ
  • Х.Булгантуяаг эгүүлэн татуулж, Г.Занданшатар Баянзүрхээс нэр дэвших хувилбар
  • Х.Нямбаатар: УИХ-ын гишүүд манай залуучуудыг өдөр болгон дуудаж загнадаг, сүүлдээ зодож байна
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Хавар бид яагаад илүү их ядардаг вэ? Яаж үүнээс ангижрах вэ?
  • “Чөлөөт бүсийн тухай хууль”-д нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаар сэтгүүлчидтэй мэдээлэл солилцлоо
  • Ж.Мөнхбат аваргын хуучилсан хөгжилтэй ярианууд
  • УИХ-ын дарга Н.Учралыг өөрийнх нь хүсэлтээр үүрэгт ажлаас нь чөлөөлөв
  • Жудагтай бөх гэгддэг Улсын аварга Г.Эрхэмбаярын тухай сонирхолтой 24 баримт
  • DEK vs BOOGIE: 100 сая төгрөгийн төлөөх багийн халз тулаан болно
  • Судалгаа, хөгжүүлэлтийн үр дүнг эдийн засгийн эргэлтэд оруулах арга хэмжээний нээлт болов
  • Н.Учрал: Хүн намд Засгийн газарт нэгдэх урилга өгсөн
  • АЛТАН ЦОМ: О.Хангай, Б.Орхонбаяры нарын багуудын ялагдсан нь тэмцээнийг орхино
  • PLAYLIST: Эмчийн ЯРУУ АЛДРЫГ магтсан 24 дуу
  • УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийн ҮНДЭСЛЭЛҮҮД
  • Амандаа орсон шар тосыг Ардчилсан нам амтлах уу?
  • Монголын өндөр уулсад авирсан, 2008 оноос тасралтгүй УИХ-ын гишүүн байгаа С.Бямбацогт гэж хэн бэ?
  • “Чөлөөт бүсийн тухай хууль”-д нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаар сэтгүүлчидтэй мэдээлэл солилцлоо
  • Х.Булгантуяаг эгүүлэн татуулж, Г.Занданшатар Баянзүрхээс нэр дэвших хувилбар
  • Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар УИХ-ын дарга Н.Учралыг чөлөөлөх асуудлыг хэлэлцлээ
  • Х.Нямбаатар: УИХ-ын гишүүд манай залуучуудыг өдөр болгон дуудаж загнадаг, сүүлдээ зодож байна
  • Үйл явдал:  Монголын сагсан бөмбөгийн холбооны “Үндэсний дээд лиг”-ийн FINAL тоглолт “M Bank Arena” ордонд болно
  • Төрийн өмчийн 19.2 км авто замыг “Смарт Эко Транс” компанид давуу байдал олгосон Н.Энхбатын асуудал юу болов?
  • Москвагийн олон улсын кино наадмын үндсэн уралдаанд “Задлаагүй захиа” кино өрсөлдөхөөр шалгарлаа
  • Н.Учрал: Төсвийн тодотгол хүлээлгүй, Засгийн газар энэ өдрөөс хэмнэлтийн горимд бүрэн шилжлээ
  • УИХ-ын дарга Н.Учралыг өөрийнх нь хүсэлтээр үүрэгт ажлаас нь чөлөөлөв
  • Н.Учрал: Хүн намд Засгийн газарт нэгдэх урилга өгсөн
  • Солонго хайх олон улсын өдөр тохиож байна
  • Нийслэлийн таван дүүргийн 35 хорооны 51080 өрхийг шингэрүүлсэн хийн халаалтад үе шаттайгаар шилжүүлнэ
  • ТББХ: Монгол Улсын Их Хурлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
  • Киргиз Улсын Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
  • Ойрын 10 хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • АЛТАН ЦОМ: О.Хангай, Б.Орхонбаяры нарын багуудын ялагдсан нь тэмцээнийг орхино
24 баримт
  • Сөрөг хүчний шинэ лидер нийслэлийн АН-ын дарга Б.Ган-Очирын талаарх 24 баримт
  • Жудагтай бөх гэгддэг Улсын аварга Г.Эрхэмбаярын тухай сонирхолтой 24 баримт
  • Монголын өндөр уулсад авирсан, 2008 оноос тасралтгүй УИХ-ын гишүүн байгаа С.Бямбацогт гэж хэн бэ?
  • Аутизмын талаарх бидний заавал мэдэх ёстой 24 баримт
  • 137 нас хүрч буй Эйфелийн цамхагийн тухай сонирхолтой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК