зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.05.14
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Багц 24: Үе, үеийн Ерөнхий сайдууд ҮХ-ийг өөрчлөх асуудлаар юу гэж ярив?

2015-11-24
0
ЖИРГЭХ

        Үндсэн хуульд өөрчлөлт оруулах асуудлаар УИХ-ын түвшинд эх, захгүй маргалдаж байна. МАН-ын бүлгээс “Энэ УИХ Үндсэн хуульд өөрчлөлт оруулах чадамжгүй. Манай бүлэг Үндсэн хуульд өөрчлөлт оруулахыг эсэргүүцэж байгаа” хэмээн мэдэгдсэн. Харин АН-ын бүлэг "Үндсэн хуульд өөрчлөлт оруулахыг дэмжиж байна" гэсэн боловч дэмжихгүй байгаа гишүүд ч тус бүлэгт цөөнгүй бий гэдэг. Энэ мэт Үндсэн хуулийг өөрчлөх асуудлаар парламентын гишүүд хоёр хуваагдаад байгаа үед Монголын үе, үеийн Ерөнхий сайдууд уг асуудлаар юу гэж байр, сууриа илэрхийлснийг хүргэе.

 

С.Бямбасүрэн: Ерөнхийлөгчөө Их хурлаас сонгодог  болох тухай байх шиг. Өөрөөр хэлбэл, Ерөнхийлөгчийг Их хурлын 76 гишүүн сонгох нь л дээ. Тэгээд Ерөнхий сайддаа бүх эрх мэдлийг өгч  тэр нь Засгийн газраа Их хурлын гадна байгуулаад явна гэнэ. Одоогийн Засгийн газрыг харахад, миний ойлгож байгаагаар гадаадын баяны гал тогооны өрөөнөөс гарсан Засгийн газартай байна шүү дээ. Үүнээс өөр эрх мэдлээр тоглодог Засгийн газар гэж хаа байхав. Монголын ард түмэнд өнөөдөр төрөө төвхнүүлэх маш том ганхашгүй үүрэг нь Ерөнхийлөгчөө сонгох шүү дээ. Ард түмэн нэг тойрог болж Ерөнхийлөгчөө сонгодог, итгэдэг. Гэтэл Ерөнхийлөгчийг Их хурлаас томилдог болох юм бол яах вэ. Их хурал гэдэг маань юу билээ. Ташаа төсөөллөөр бол Ардчилсан нам, Ардын нам хоёрын гол өрсөлдөөний талбар биш шүү дээ. Одоо Монголын улс төрийн тавцан дээр олигархиуд гараад ирлээ. Өмнө нь Монголын эдийн засаг, улстөрийн ашиг сонирхлыг зангидсан олигархи бүлэглэл гэж байгаагүй, одооны шинэ үзэгдэл. Гадны аж ахуй нэгжүүдийн сонирхол ороод ирлээ. Магадгүй гадны том гүрнүүдийн улстөрийн сонирхол ч энэ дотор ороод ирсэн байхыг үгүйсгэхгүй. Монголын улстөрд тоглогчид  олон янз болж. Ийм нөхцөлд Монголын төрийг улам хэврэг болгож, Ерөнхий сайд гэж нэг хүн томилоод ард нь дураараа болдог бол бид Украиныг харж байна.

 

С.Содном: УИХ-аас томилсон ажлын хэсгийн боловсруулаад байгаа одоогийн төслөөр Монгол улсын Үндсэн хуульд өөрчлөлт оруулж болохгүй гэж бодож байна. Яагаад гэвэл хуулийн нэр, сонгуулийн хугацааг өөрчлөх, Ерөнхийлөгч, Ерөнхий сайдын эрх үүрэгт зарим өөрчлөлт оруулах, УИХ-ын гишүүдийн тоог нэмэх зэргээр шинэчилбэл одоо нүүрлээд байгаа улс төр, эдийн засгийн хүндрэлийг арилгах биш харин ч гүнзгийрүүлж магадгүй юм. Учир нь улс төр, эдийн засаг, нийгэм хямарч, төр, улс төрийн намуудад итгэх иргэдийн итгэл суларч байгаа гол шалтгаан нь “Засгийн бүр эрх ард түмний мэдэлд байх”, “УИХ-ын гишүүдийг иргэд шууд сонгодог байх” зэрэг Үндсэн хуулийн суурь заалтыг улс төрийн намууд ноцтой гажуудуулж байгаагаас үүдэлтэй гэж боддог. Мөн хөгжлийн цэгцтэй бодлогоор улс орныг авч явах чадамжгүй байна. Түүнчлэн Төрийн албан хаагчдыг бүх түвшинд тогтвортой үр ашигтай ажиллуулахгүй байх, Монголыг хөгжлийн хэтийг харсан бодлого төлөвлөгөөгүй улс болгосон, ардчилал, хүний эрх, эрх чөлөө гэсэн сурталчилгаа туйлширч сахилга, дэг журамгүй байдал газар авч байгаатай холбоотой. Хэрэв Үндсэн хуульд өөрчлөлт оруулах бол дээрх гажуудлыг засах зорилго агуулсан өөрчлөлтийг холбогдох бусад хуульд оруулах, иж бүрдлээр боловсруулж байж шийдэх хэрэгтэй. Тухайлбал, Сонгуулийн тухай, Төрийн албаны тухай зэрэг хуулийг шүү дээ. Сум дүүрэг бүрээс сонгогдсон 400 орчим гишүүнтэй дээд танхим буюу ардын их хуралтай, Ардын Их хурлаас сонгож томилсон 35-40 гишүүнтэй байнгын ажиллаагтай хууль боловсруулж гаргах үүрэгтэй доод танхим буюу Улсын бага хуралтай болох явдал. Ийм өөрчлөлт хийвэл төрийн эрх барих эрх ард түмний мэдэлд ойртоно. Улс төрийн намын нэрээр засгийн эрхэнд хууль зөрчин гарч ирж засаглалыг хямрааж байгааг сонсооно. Миний бодлоор ямар нэг улс төрийн намаас хамааралгүй, хууль ба нийгмийн шинжлэх ухааны мэргэжилтэй эрдэмтэд, төрийн ажлын туршлагатай, төр засгийн албан тушаал эрх мэдэлд шуналгүй хүмүүсээс бүрдсэн ажлын хэсэг байгуулж ажиллуулбал ҮХ-д оруулах өөрчлөлтөөр холбогдох хуультай нь хамтатган боловсруулсан сайн төсөлтэй болох байх.

 

Ц.Элбэгдорж: Үндсэн хуулийн талаар ярилцах цаг нь болсон. Миний хувьд Засгийн газрын гишүүн УИХ-ын гишүүн байх ямар ч шаардлага байхгүй гэж үзэж байгаа. Гуравны нэг, үндсэн яамдын сайд УИХ-ын гишүүн байх хэрэгтэй гэж ярьж байна. Гэхдээ ингэж батлаад л гуравны нэг дээрээ зодолдоод эхэлнэ. Яамдын тоогоо нэмээд л үүнийгээ тойрч гарах олон арга бий. Одоо УИХ-д нэр дэвших хүмүүс үүнийг сайн бодох хэрэгтэй. УИХ-ын гишүүн болбол намын дарга, олон хүний санал авбал Ерөнхий сайд болж болно, бусад суудал хаалттай гэдгийг бодолцох хэрэгтэй. Парламентаас Засгийн газрын гишүүнээ томилоод сууж байдаг, түүнийгээ огцруулна гээд давхиж явдаг парламент дэлхийд маш цөөхөн. Одоо манайхан томилгоонд дуртай, томилгоо гоё, түүгээр дамжуулж бизнес, улс төрийн шахалтаа оруулдаг гэсэн ойлголттой. Түүнээс болоод УИХ-ын гишүүн болох юмсан гэсэн мөрөөдөлтэй хүн олонтой нийгэм болж байна. Тэгэхээр нэг ч их сонирхохоор ажил биш шүү, ард олны төлөө гэсэн сэтгэлтэй яваарай гэсэн байран дээр нь тавих хэрэгтэй. Бүх юмыг парламент руу авчрах хэрэггүй. Энэ дээр зааг ялгаа хэрэгтэй.

 

Н.Энхбаяр: - Үндсэн хуульд өөрчлөлт оруулах шаардлага бол бий. Гэхдээ цаг нь мөн үү, энэ парламент хийж чадах уу, өргөн барьсан төсөл нь ард түмний хүсэн хүлээсэн өөрчлөлтийш хийж чадах уу гэдэг дээр янз янзын санал уралдаж байна. Би энэ төслийг үзээгүй болохоор тэр нь зөв, энэ нь буруу гэж юм хэлж чадахгүй. Хэвлэл мэдээллээс харахад дутуу дулимаг боловсруулсан болов уу гэж харагдаж байгаа. Наад зах нь 99 гишүүнтэй болгоно гэдэг тоог яаж гаргаж ирсэн юм бэ гэж иргэд бухимдаж байхыг сонсоод тэр төслийг харах хэрэгтэй юм байна л гэж бодож байна. Болж өгвөл ҮХ-ийн өөрчлөлтөд их нухацтай хандаж, шинжлэх ухаанч байдлаар их олон талаас нь харж, эрдэмтдийг оруулж, ард түмэнтэйгээ зөвлөж байж, Монгол улсын хөгжлийг дэмжсэн төсөл боловсруулаасай гэж бодож байна. Би өөрөө ч энэ ажилд оролцож, санал бодлоо хуваалцахад бэлэн байна.

 

УИХ-ын гишүүн М.Энхболд: Үндсэн хуульд өөрчлөлт оруулах шаардлага бий юу гэвэл бий. Засч янзлах анхаарах шаардлага бий боловч өнөөдөр бололцоо байхгүй. Өнгөрсөн есдүгээр сарын 6-нд улс төрийн намуудын удирдлагуудыг оролцуулсан үндэсний зөвшилцлийн 13 дахь удаагийн уулзалт хийсэн. Түүнд оролцсон Монголын улс төрийн намуудын дөрөвны гурав нь энэ УИХ Үндсэн хуулийн өөрчлөлтийг хийх боломжгүй гэж дүгнэж байгаа. Хоёрт, Үндсэн хуульд өөрчлөлт оруулахаар өргөн барьсан төсөл нь ажлын хэсгийн гишүүдийнхээ санаа бодлыг бүрэн дүүрэн тусгаагүй. УИХ-ын гишүүдийн тоог 99 болгож байгааг яриагүй, таван жилийн хугацаатай сонгогдохыг ажлын хэсэгтэйгээ яриагүй. Ард нийтийн санал асуулга явуулахаа ч ажлын хэсэг дээр яриагүй. Нэг хүн хуйвалдааны зарчмаар оруулж ирсэн гэж харахад хүргэж байгаа. Гуравт, Үндсэн хуульд өөрчлөлт оруулах ёстой гэсэн дүгнэлт гаргасан УИХ-ын дэд дарга Л.Цог гарын үсгээ зураагүй байгаа. Дөрөвт, нэг үйл ажиллагаа хийхийн тулд нэг хууль өөрчилж байгаа нь буруу. УИХ нэг компанид зориулж, нэг хүнд зориулж хууль гаргадаггүй. Үндсэн хуулийн өөрчлөлтийг хийхийн тулд Үндсэн хуулийг хамгаалж буй бүхий л хуулийг өөрчлөхөөр оруулж ирж байна. Он гарахад 40-50 хоног үлдлээ. Цаг хугацаа талаасаа боломжгүй.

 

Р.Амаржаргал: Үндсэн хуулийг яаран өөрчлөх гэж байна. Үндсэн хуулийг яагаад өөрчлөх гээд байгааг хардах эрхтэй. Монгол улсын Үндсэн хууль хэний, ямар ашиг сонирхлыг хөндөөд байна вэ. Бид нар Үндсэн хуулийг өөрчлөх 3-4 хуудас материалд анхаараад байна. Үүний цаана ямар ашиг сонирхол байна гэдгийг ярих ёстой. Байгалийн баялаг дээр тулгуурласан асар том эдийн засгийн эрх мэдлийг эдлэхэд саад болж байгаа зүйлүүдийг Үндсэн хуулиар арилгах гэж байна гэсэн ойлголт төрж байна. Үүний цаана гадны хөрөнгө оруулагчдын сонирхол бий юу, үгүй юу. Энэ утгаараа Үндсэн хууль шалгууртай, холч чанартай юм. Маргааш, нөгөөдөр, сар, жилийн дараах юмыг олж харах ёстой. Ард иргэдээс асуу. Битгий салхи шиг хийс. Нухацтай хандах хэрэгтэй. Одоо эд нар "Үндсэн хуулийн өөрчлөлтийг хийх хэрэгтэй юу, хэрэггүй юу"  гэж иргэдээс асууна. Харин иргэдийн 70 хувь нь хэрэгтэй гэж хариулна. Тэгэнгүүт "Өө ард түмэн өөрчлөлт оруул" гэсэн гээд дураараа дургих нь. Асуудал өөрчлөлт оруулахад байгаа юм биш. Асуудал нь үндсэн хуульд ямар өөрчлөлт оруулах гэж байгаад байна. Бяцхан заль хэрэглэх гээд байна уу. Ард түмнээрээ хэлэлцүүлэхгүй бол дордохын долоо, найм, ес, арван хоёрч болж мэднэ. 

Т.Хулан

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Багц 24: МУ-ын Хөдөлмөрийн баатар нэгээр нэмэгдэж, улс төр томилгоогоор “амьсгалав”
Байр суурь: Уулын спортыг хэрхэн хөгжүүлэх талаар хэн юу хэлэв
Багц 24: Амиа алдсан иргэдийн тоо 10 боллоо
Багц 24: У.Хүрэлсүхийн кабинетынхан тодорч, Г.Дэнзэнгийн хэрэг дэнслэгдэв
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (38)

  • Зочин (150.129.140.133)
    Лидерүүд маань зөв санаа хэлжээ элбэг ийн хэлдэг ер сайдаас өөр хүнд давхар дээл бхгүй гэдэг маш зав шүү тэгсэн тохиолдолд энэ компаний захирлууд энд орж ирж үүрэглэхийг бодохгүй ,Содном гуайн хэлдэг 2 парламент зөвөө .Энэ дампуурсан парламент өөрчлөлтийг хийж чадахгүй гэдэгтэй бүгд санал нэг байгаа юм бна энэ бол түмэн зөв шүү
    2015 оны 12 сарын 02 | Хариулах
  • Зочин (202.179.20.69)
    amaraa gishvvn yag golig n olood hejchihlee
    2015 оны 12 сарын 01 | Хариулах
  • Зочин (172.56.29.43)
    Ardchilsan gazariog gadnii hund ezemshuulne umchluulne Mongol ulsoig suitgej gej bsan shuu de. Hogiin humuus
    2015 оны 11 сарын 29 | Хариулах
  • Зочин (150.129.140.133)
    Та согтуу бна гээд их хурал дээр загнаж бн наадах чинь архи нь гарсан юм уу бас нэг согтуу нь Ганбат гэж хууль зүйн байнга хороон дарга гээд бгаа шүү.
    2015 оны 11 сарын 29 | Хариулах
    • Зочин
      Согтуугаар хурлаа хийх ч энүүхэнд шүү дээ, 76-н ухна
      2015 оны 11 сарын 29
  • Зочин (150.129.140.133)
    Эрүүл саруул хүмүүсээр үндсэн хуулийн өөрчлөлтийн багийг томилох гүй яваа даа Зи дарга минь
    2015 оны 11 сарын 29 | Хариулах
  • Зочин (103.10.23.1)
    Портуун үндсэн хуулийг өөрчлөхгүй тулд чулуу шидсэн түүнийг нь хэдэн ухаантнууд хэмэлж байна даа хөөрхиидээ ухаантай болох хэцүү юм даа
    2015 оны 11 сарын 25 | Хариулах
  • Зочин (59.153.115.72)
    ЕРӨНХИЙ САЙДУУД ГОЛТОЙ Л ХЭЛЖЭЭ. БИД ТЭДНИЙГ СОНСОХ БҮР ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨХ ХЭРЭГТЭЙ. ҮНДСЭН ХУУЛЬ ӨӨРЧЛӨХ ОДООГИЙН ТӨСӨЛ МАШ ТҮҮХИЙ, ОЛОН ТАЛААР АЛДААТАЙ ГЭЖ ЯРЬЖ БАЙГАА ШҮҮ АРД ОЛОН
    2015 оны 11 сарын 25 | Хариулах
  • Зочин (45.49.214.15)
    M.Enxbold bol unendee mongoliin ediin zasagiig samarax bux zamiig neesen xun, ulaanbaatraiig tov aimagiig utaanbaatar bolgood odoo tov aimagiin yadarsan ard tumend jaaxan gariin beleg taraaj ooriigoo sain bolgoj xaragduulaad l,, xujaa xun ch aimaar yum daa
    2015 оны 11 сарын 25 | Хариулах
  • ДАНДИЙ (103.10.21.73)
    Гунгаадоржгуай хаана байна вэ?
    2015 оны 11 сарын 24 | Хариулах
    • Зочин
      Чиний л дэргэд байна ш дээ, хардгүй сохор уу даа, тэгээд бас хаа хамаагүй газар орж ирчихээд дэмий юм асуугаад тэнэгтээд яваад байх юм, болиоч, ямар сумын төв орж ирээд яваа юмуу?
      2015 оны 11 сарын 24
  • Зочин (59.153.114.39)
    Ардчиллаас хүчирхийлэл төрдөг. Платон
    2015 оны 11 сарын 24 | Хариулах
  • Зочин (59.153.114.39)
    Ардчиллыг үе үе цусаар угааж байх хэрэгтэй. Августо Пиночет
    2015 оны 11 сарын 24 | Хариулах
  • Зочин (59.153.114.39)
    Монголд хөгжлийн ямар ч онол, загвар байхгүй, харин АН-ын зохиосон “ардчилал” гэдэг үлгэр л бий.
    2015 оны 11 сарын 24 | Хариулах
  • Зочин (59.153.114.39)
    Ардчилал, даяарчлал, олон ургалч үзэл, олон намын систем, залуу улс төрч, төр муу менежер, сонгуулийн машин, гуравдах хөрш, чөлөөт зах зээл, өмч хувьчлал, хувийн өмч, эрх чөлөө, ашигт малтмалын ордын лиценз, лицензийн наймаа, гадаадын хөрөнгө оруулалт энэ бүхэн чинь буурай хөгжилтэй Монгол орны газрын хэвлийн баялагийг дээрэмдэж авахын тулд Америкуудын Дэлхийн банк, Вашингтоны зөвшилцөл гэх мэтийн зохиосон үлгэр юм. Энэ үлгэрийг Ардчилсан нам 25 жил ярьж байна.
    2015 оны 11 сарын 24 | Хариулах
  • Зочин (59.153.114.39)
    С.Баяр, С.Баярцогт нар мэтэд юунд гайхав. Ийм авилгалч нийгмийг Ардчилсан нам байгуулсан шүү дээ. Монголын нийгэм бүхэлдээ АН-аас болж бузартсан юм шүү дээ. Энэ нам байгаа цагт Монгол улс хэзээ ч хөгжихгүй, магадгүй тусгаар тогтнолоо ч алдаж магадгүй.
    2015 оны 11 сарын 24 | Хариулах
  • Зочин (59.153.114.39)
    Хэрэв бурхадын орон гэж байсан бол, тэд ардчилсан төртэй байх сан. Засаглалын тийм “төгс хэлбэр” учраас ардчилал хүмүүст тохирохгүй байгаа юм. Жан Жак Руси
    2015 оны 11 сарын 24 | Хариулах
  • Зочин (59.153.114.39)
    Юун Тавантолгой, Оюутолгой АН-аар цаашид улс орныг удирдуулвал Монгол улс тусгаар тогтнолоо алдахад хүрнэ. АН-ын үйл ажиллагааг цаашид Дээд шүүхээс хориглох нь зүйтэй.
    2015 оны 11 сарын 24 | Хариулах
  • Зочин (59.153.114.39)
    Цэцэн мэргэн товч сургаалууд эртнийх тусмаа ашиг тустай. Хэрэв зээ эдгээр үгс хүмүүст худал санагдсан бол, ийм урт удаан хугацааны турш зуунаас зуунд дамжин яригдсаар ирэхгүй л байх сан. Квинтиллиан
    2015 оны 11 сарын 24 | Хариулах
  • Зочин (59.153.114.17)
    Үндсэн хууль өөрчлөх ажлын хэсэгтэй Нарангэрэл академич, ерөнхий сайд асан Бябасүрэн, Содном зэрэг ард түмэндээ голтой юм хэлчихээр хүмүүсээ оруулах хэрэгтэй. Таавар таалгах гээд байгаа юм уу, шалгалт авах гээд байгаа юм уу нэг битүү хөтүү зүйл хийгээд байлгүй Үндсэн хуулийн төсөлөө ил болгох хэрэгтэй. Иргэн хүний бодлоор өнөөдрийн энэ 76-д Үндсэн хуулиар оролдох хэмжээний ёс зүйтэй, мэдлэг боловсролтой, эх орон ч, холыг харж хоёрыг бодох хүн бараг байхгүй дээ. Ийм байтал ингэж сэвээд хэрэггүй л байх шүү ард түмэн минь.
    2015 оны 11 сарын 24 | Хариулах
  • Зочин (59.153.114.39)
    Засгийн газар, том бизнес хоёрын цус холилдсон холбоо харанхуйн дунд тасралтгүй өргөжиж хөгжсөөр байдаг. Жек Андерсон
    2015 оны 11 сарын 24 | Хариулах
  • Зочин (59.153.114.39)
    Засгийн газарт мөнгө, эрх мэдэл хоёрыг өгөх нь өсвөр насны хүүхдэд виски, машины түлхүүр хоёрыг өгөхтэй яг адил. П.Ж.Рурке
    2015 оны 11 сарын 24 | Хариулах
  • Зочин (59.153.114.39)
    Үг хэлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөө бүхий л үндсэн хуулийн суурь болдог гэдэг нь нэгэнт хүлээн зөвшөөрөгдсөн ойлголт. Түүнийг үгүй хийчихвэл бүх байгууламж нурна. Үндсэн хуулийн доторхи хамгийн үнэ цэнэтэй зүйл бол суурь нь. Нэгэнт суурь эвдэгдсэн тохиолдолд бусдыг нь хамгаалах шаардлагагүй. Фукс
    2015 оны 11 сарын 24 | Хариулах
  • Зочин (59.153.114.39)
    Бусармаг явдлыг хараад дуугүй байна гэдэг бол та түүнд оролцож байна гэсэн үг. Жан Жак Руссо
    2015 оны 11 сарын 24 | Хариулах
  • зочин (59.153.114.39)
    Эдийн засгийн алуурчид зохиож УИХ-д тулган хүлээлгэж батлуулсан “Ашигт малтмалын тухай” хуулийг үндсээр нь өөрчлөөгүй цагт Тавантолгой төслийн хувь заяа Оюутолгойн төслийн араас орж Монгол орныг улам бүр өрөнд оруулах нь дамжиггүй.
    2015 оны 11 сарын 24 | Хариулах
  • зочин (59.153.114.39)
    Монголын “Ашигт малтмалын тухай хууль” үнэнхүү хөлдүү. Учир нь уг хуулинд “ төр ашигт малтмалын ордод 34-51 -ийг эзэмшинэ” өөрөөр хэлвэл “төр өөрөө өөрийнхөө өмчид 34-51 -ийг эзэмшинэ” гэсэн дэндүү тэнэг, хөлдүү заалт бий. Гэтэл олон улсын уул уурхайн эрх зүйн дагуу ашигт малтмалын ордыг ард түмэн 100 өмчилж, төр 100 эзэмшиж, хөрөнгө оруулагч 100 ашигладаг.
    2015 оны 11 сарын 24 | Хариулах
  • зочин (59.153.114.39)
    Оюу толгойн асуудлыг шийдвэрлэх цорын ганц гарц нь Монгол улсад онц их хэмжээний хохирол учруулсан хэргээр гадаадын хөрөнгө оруулагчид болон гэрээ байгуулсан улс төрчдөд эрүүгийн хариуцлага хүлээлгэх явдал юм. Монголын ард түмнийг хууран мэхлэх, эрх мэдэл албан тушаалаа урвуулан ашиглах замаар Оюу толгой, Таван толгойн гэрээ гэгчийг байгуулж, Монгол улсад онц их хэмжээний хохирол учруулсан гадаадын хөрөнгө оруулагчид болон улс төрчид хэзээ нэгэн цагт эрүүгийн хатуу хариуцлага хүлээх бизээ.
    2015 оны 11 сарын 24 | Хариулах
    • зочин
      зөв
      2015 оны 11 сарын 24
  • зочин (59.153.114.39)
    УИХ-ыг хоёр танхимтай болгох, УИХ-ын гишүүн өөр албан тушаал хашихыг хориглох, үндсэн хуулийн цэц дээд шүүх хоёрыг нэгтгэх, олон намын системыг хориглох, боловсрол, эрүүл мэнд, эрчим хүч, уул уурхайн салбарт хувийн хөрөнгө оруулах, хувьчлахыг хориглож зөвхөн төрийн өмчит хэлбэрээр ажиллуулах, эдийн засгийн бусад салбарыг чөлөөт зах зээлийн зарчмаар ажиллуулах өөрчлөлтүүдийг үндсэн хуулиндаа оруулвал дотоодын улс төрийн тэмцэл аяндаа эцэс болж Монгол сэхнэ, сэргэнэ.
    2015 оны 11 сарын 24 | Хариулах
  • Зочин (59.153.114.17)
    АН МАХН-р ард түмэн цалингүй орлогогүй, ажилгүй болж, өрөнд баригдаж амьдралаараа тоглууллаа. Одоо Үндсэн хуулиар дамжуулж эх орноороо тоглуулсны хэрэггүй биз дээ. би л лав ард нийтийн санал асуулгыг битүү байдлаар буюу үндсэн хуульд өөрчлөлт оруулах уу эс оруулах уу гэсэн бөөрөнхий асуултаар явуулбал оруулах шаардлагагүй л гэж саналаа өгнө. Амаржаргалын хэлж байгаа үнэн зальдах гэж байна. нөгөө тавантолгой, оюутолгой төслөө хөдөлгөх үү үгүй юу гэж асуугаад хөдөлгөх гэхээр нь ард түмэн хөдлөг гэсэн гээд хужаа компанид өгөх гээд эхнээсээ хүн амьтан шатаж байгаа шиг л юм болно. Үнэхээр ард нийтийн санал асуулга явуулах гэж байгаа юм бол ард нийтийн санал асуулгын хуульдаа өөрчлөлт оруулдаг уу яадагсан дэлгэрэнгүй зүйл заалт бүрээр нь ард түмэнд тайлбарлаж байж тухай бүрээр нь санал авах хэрэгтэй. Үүний өмнө эхлээд эрдэмтэн судлаачдаас санал асууж төсөлийг нь чамбай бэлдэх хэрэгтэй. эрдэмтэн судлаач гэдэгт тухайн салбартаа ядаж 15 дээш жил ажилласан нас бие төлөвшсөн хүмүүсийг хэлж байга
    2015 оны 11 сарын 24 | Хариулах
  • Зочин (119.40.98.162)
    ХҮМҮҮС ТА НАР АН ГЭЖ МАНГАА НАМ БИШ ОЛИГАРХУУДЫН БҮЛЭГ УЛС ОРНЫГ СҮЙРҮҮЛЛЭЭ АРД ТҮМНИЙГ ЯДУУРЛЫН ТУЙЛД ХҮРГЭЛЭЭ ДАХИН ХЭЗЭЭ Ч СОНГОХГҮЙ ГЭЭД БАЙХ ЮМ СОНГУУЛИАР Л НААД ҮГЭЭ МАРТАВ АА ӨДӨР БҮР САНАЖ БАЙ
    2015 оны 11 сарын 24 | Хариулах
  • зочин (202.21.117.114)
    АН сүйтгэнэ шүү, болгоомжтой байгаарай, ер нь энэ намд эдийн засагаас эхлүүлээд унагаагүй салбар алга, хэний төлөө ажиллаад байгаа нь ч тодорхой биш байна шүү,
    2015 оны 11 сарын 24 | Хариулах
  • irgen (202.21.115.82)
    Amarjargal yag l uneniig ni hellee asar tom ediin zasgiin erh medliig edlehed saad boloj baigaa zuiluudiig undsen huliar arilgah gej bna. Ene bayrtsogt yagaad uurchluuleh geed zutguuleed baigaa novsh ve
    2015 оны 11 сарын 24 | Хариулах
  • Зочин (103.23.51.4)
    AN-d buruugaa huleeh chadvar alga daa. Bur baitlaa boo zairan gishuuneeree tenger tahiulj Undsen huulid l buruu baigaa uchraas uls oron uruudaad bn uuniigee uurchil gej heluulj dee.
    2015 оны 11 сарын 24 | Хариулах
  • Зочин (208.54.80.171)
    Bondiin munguur togolson sogtuu batbyar arhinii solio tussan zuil yariad baisan beltreg aria avch heleltseh geed ba uu ih hural tarah heregtei
    2015 оны 11 сарын 24 | Хариулах
  • Зочин (202.179.29.210)
    АН-ханы л заль.З.Энхболдын явууллага.Үндсэн хуульд бүх буруугаа өгч байгаа АН-хан ичиг ичиг ичиг.АН-ханд ямар ичих нүүр байх бишдээ.Төрөөс хурдан зайлуулж төрөө аврах л үлдлээ таминээ.Бодох л хэрэгтэй дээ эх орончдоо.Монгол төр мөхөлрүүгээ орчихлоо.Санаа зовож байгаа хүн байна уу улстөрчдөө.
    2015 оны 11 сарын 24 | Хариулах
  • bats (122.201.24.194)
    Uldeh huneer achaa buu tatuulaa gej iljig uhsenee helhew dee bushuuhan zail gamshigaa
    2015 оны 11 сарын 24 | Хариулах
  • Зочин (119.40.98.162)
    2 TANHIMTAI PARLAMENT ERONHIILOCH NI SHUUD SONGOGDOH YAMDIIN TOOG HUULIAR TOGTOOH IH HURLIIN GISHUUN SAID BISH BH ZASGIIN GAZAR PARLAMENTIIN ERH MEDLIIN HARITSAAG ZOV TOGTOOH HUULIIN NERIIG OORCHLOHGUI BH ZASAG ZAHIRGAANII NEGJIIN BUTTSIIG OORCHLOH GEH METEER AVCH UZVEL HEDEN SAR YARIJ BJ SHIIDEH BH L DA NEG SHONO NEG HUN HEDEN TOO ORUULJ IREED BELEGDEL NI IIM BN A GEED NOGOO HED NI BATALCHVAL YOSTOI DAIN BOLOH BIZ UNDSEN HUULIA ARD TUMEN HAMGAALAHAAR SHUUD L BOSNO SHUU DE ERHEM UU DE TA NART TIIM CH SUPER ERH MEDEL OGOHGUI SHUU BID
    2015 оны 11 сарын 24 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • "Монгол Улсын хөгжлийн бодлогын үнэлгээний чадавхын индекс"-ийг тогтоох үнэлгээний үр дүнг танилцуулах чуулган боллоо
    41 мин
  • Тахилтын уулзвараас “Найрамдал” зуслан чиглэлийн авто замыг шинэчлэх ажил 60 хувьтай үргэлжилж байна
    1 цаг 28 мин
  • Олон улсын жүдо бөхийн холбооноос шинэчилсэн чансааг зарлалаа
    2 цаг 31 мин
  • Боловсролын яамныхны боловсролд анхааръя!
    3 цаг 59 мин
  • Ой, хээрийн түймэр гарах эрсдэл өндөр хэвээр байна
    4 цаг 43 мин
  • Шивээхүрэн-Сэхээ, Бичигт-Зүүнхатавч, Ханги-Мандал боомтууд төмөр замаар холбогдох нөхцөл бүрдлээ
    5 цаг 6 мин
  • Толгойтыг Ард Аюушийн өргөн чөлөөтэй холбох замын ажил үргэлжилж байна
    5 цаг 31 мин
  • Жүдо бөхийн ДАШТ-д оролцох Монголын 30 бөх
    5 цаг 58 мин
  • УИХ-ын гишүүн О.Амгаланбаатарын "ээлжит бай" Үндэсний их баяр наадмын тухай хууль
    6 цаг 1 мин
  • НӨАТ-ын сугалааны тохирол өнөөдөр болно
    6 цаг 8 мин
  • Л.Оюун-Эрдэнэ: Монгол Улс, БНХАУ-ын эдийн засгийн түншлэлийн шинэ хуудас нээгдэж байна
    6 цаг 47 мин
  • Үндэсний номын баяр энэ сарын 16-ний өдөр эхэлнэ
    7 цаг 10 мин
  • Дараах аймгуудын нутгаар бэлчээрийн ургамлын гарц муу байна
    7 цаг 15 мин
  • Д.Трамп: Саудын Арабаас илүү хүчирхэг түнш гэж ҮГҮЙ
    7 цаг 34 мин
  • Засгийн газар өнөөдөр хуралдахгүй
    7 цаг 42 мин
  • Хоёр Владимирын ЗУРГААН жилийн дараах уулзалтын тухай сонин хачин
    7 цаг 58 мин
  • Зурхай: Нохой худалдан авахад муу өдөр
    8 цаг 26 мин
  • Цахилгаан ТАСЛАХ хуваарь /2025.05.14/
    8 цаг 30 мин
  • Улаанбаатарт 14 хэм дулаан байна
    8 цаг 33 мин
  • Эрхүү мужийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлынхантай Транбай зэрэг таслийн талаар санал солилцлоо
    23 цаг 16 мин
  • Олон сая хүний амийг авсан "Аугаа эх орны дайн"-ы тухай СЭРТХИЙЛГЭМ тоо баримтууд
  • С.Зүчи: Дархан аварга Н.Батсууриас өөрөөс нь эхлээд асуу
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
  • Архангай аймгийн "Аралтай" харцага О.Мөнх-Эрдэнийн 6 баримт
  • “Ододтой бүжиглэе” шоуны оролцогч Г.Сүндэрмаагийн тухай 24 баримт
  • Францисыг залгамжлах "шинэ пап лам" XIV Леогийн талаар мэдэх ёстой БҮХ зүйл
  • Жүдо бөхийн "-73кг"-ын жингийн ирээдүй гэгдэж буй Л.Анхзаяа гэж хэн бэ?
  • ЭМГЭНЭЛ
  • Украины ОХУ-ыг олон улсын өмнө "эвгүй байдал"-д оруулав
  • Дэлхийн мисс: Улсын харцага Г.Баярбаярын охин Б.Эрдэнэсувд үндэсний хувцсаа дэлхий дахинд гайхууллаа
  • Дархан аварга Ж.Мөнхбатаас эхэлж Улсын начин Э.Батмагнайгаар төгссөн ХОВОР амжилт
  • Ким Жон Ун ОХУ-ын талд тулалдаж амь үрэгдсэн цэргүүдийнхээ ар гэрт элит хороололд байр өгнө
  • П.Дэлгэрбаяр: “Мөрч” ОАУСК-ны хоёрдугаар бүлэг гарах үгүйг одоогоор хэлж мэдэхгүй байна
  • Цэцийн дарга Г.Баясгалан Д.Амарбаясгалангийн парламентыг Үндсэн хуулийн бус гэж үзэв
  • "Казахстаны Их дуулга"-д зодоглох Монголын 22 жүдоч
  • Ялалтын баяр бол гашуун зовлонгоос бүтсэн түүхийн сүүдэр
  • М.Пүрэвжав: Буруу хооллож байгаа учраас чихэрлэг сүмс, амталгааны бүтээгдэхүүнийг хүсээд байдаг
  • Х.Сумъяадорж: Хангай агийн дүрийг бүтээхийн тулд би зургаан кг жин нэмсэн
  • Э.Бадар-Ууган "даварсаар" бас дахин даварсаар!
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • С.Зүчи: Дархан аварга Н.Батсууриас өөрөөс нь эхлээд асуу
  • Олон сая хүний амийг авсан "Аугаа эх орны дайн"-ы тухай СЭРТХИЙЛГЭМ тоо баримтууд
  • Э.Бадар-Ууган "даварсаар" бас дахин даварсаар!
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
  • Украины ОХУ-ыг олон улсын өмнө "эвгүй байдал"-д оруулав
  • Цэцийн дарга Г.Баясгалан Д.Амарбаясгалангийн парламентыг Үндсэн хуулийн бус гэж үзэв
  • Д.Амгалан: Хууль бусаар иргэний өмчид халдсан зүйл байхгүй
  • “Ододтой бүжиглэе” шоуны оролцогч Г.Сүндэрмаагийн тухай 24 баримт
  • ЭМГЭНЭЛ
  • Эрхүү мужийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлынхантай Транбай зэрэг таслийн талаар санал солилцлоо
  • Ким Жон Ун ОХУ-ын талд тулалдаж амь үрэгдсэн цэргүүдийнхээ ар гэрт элит хороололд байр өгнө
  • ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫГ ХӨӨХ О.АЛТАНГЭРЭЛИЙН “ҮРГЭЭЛЭГ”-ИЙГ Ж.БАТЗАНДАН ГҮЙЦЭЭЖ ЯВНА!
  • Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн ХОМ
  • Дэлхийн мисс: Улсын харцага Г.Баярбаярын охин Б.Эрдэнэсувд үндэсний хувцсаа дэлхий дахинд гайхууллаа
  • Б.Бат-Эрдэнэ: Та нарын сэтгэл өвддөггүй юм уу, төрийн албан хаагч биш "хүн" гэсэн сэтгэлээр ажиллаад өгчих л дөө
  • Ялалтын баяр бол гашуун зовлонгоос бүтсэн түүхийн сүүдэр
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ялалтын баярын ёслолд оролцлоо
  • Парис Сен-Жермен vs Интер: Аваргуудын Лигийн финалаас юу хүлээх вэ?
  • Архангай аймгийн "Аралтай" харцага О.Мөнх-Эрдэнийн 6 баримт
  • Улаанбаатарт 14 градус дулаан байна
24 баримт
  • Л.Оюун-Эрдэнэ: Монгол Улс, БНХАУ-ын эдийн засгийн түншлэлийн шинэ хуудас нээгдэж байна
  • Жүдо бөхийн "-73кг"-ын жингийн ирээдүй гэгдэж буй Л.Анхзаяа гэж хэн бэ?
  • Архангай аймгийн "Аралтай" харцага О.Мөнх-Эрдэнийн 6 баримт
  • “Ододтой бүжиглэе” шоуны оролцогч Г.Сүндэрмаагийн тухай 24 баримт
  • Францисыг залгамжлах "шинэ пап лам" XIV Леогийн талаар мэдэх ёстой БҮХ зүйл
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК