Нийслэлд өчигдөр гал түймрийн 2, орон нутагт гал түймрийн 1 дуудлагатай байлаа.
Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, Булгийн 19 дүгээр гудамжид иргэн Б-ийн “Пуссо” загварын ачааны автомашин, иргэн Г-ийн “Mаети” загварын ачааны автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 2015.12.23-ны өдрийн 13:01 цагт хүлээн авч Гал унтраах, аврах 10 дугаар ангийн 8 албан хаагч,
Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороо, Баянхошууны тойргийн дэргэд иргэн Х-ийн гүний худгийн байр шатаж байна гэсэн дуудлагыг 2015.12.23-ны өдрийн 20:30 цагт хүлээн авч Гал унтраах, аврах 29 дүгээр ангийн 8 албан хаагч тус тус ажиллаж унтраасан байна.
Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 5 дугаар багийн нутагт байдаг Ардчилсан намын байрны сахиул айлын гэр шатаж байна гэсэн дуудллагыг 2015.12.23-ны өдрийн 19:55 цагт хүлээн авч Гал унтраах, аврах 12 дугаар ангийн 7 албан хаагч ажиллаж унтраасан. Уг гал түймэрт 3 настай, эрэгтэй Р, 2 настай эмэгтэй А нар өртөж нас барсан байна.
Д.Дуулим
Сэтгэгдэл (3)