Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх тасгийнхан Зам, тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга асан, “Монголын төмөр зам” ТӨХК-ийн ТУЗ-ийн дарга асан Б.Батзаяаг 2015 оны аравдугаар сарын 31-ны шөнө баривчилсан. Түүнийг саатуулсны дараа цагдан хорих хугацаа дуусч батлан даалтад гаргасан ч хэрэгт хяналт тавьж буй прокурор эсэргүүцэл бичсэнээр дахин хоёр сар хорихоор болсон.
Тэгвэл цагдаагийн байгууллага энэ хэрэгтэй холбоотой бичиг баримтыг шалгаж дуусаад оны өмнө АТГ-т шилжүүлсэн байдаг.
Б.Батзаяагийн хувьд Өргөдлийн байнгын хорооны дарга О.Баасанхүүд захидал илгээж, захидалдаа өлсөгөлөн зарлах болсноо мэдэгдэж байсан.
Тэгвэл эх сурвалжийн мэдээлснээр удаан хугацаагаар өлсгөлөн зарласан учир хоёр бөөр нь муудсан, уушиг нь эдээлсэн байгаа аж. Тиймээс Цагдан хорих 461-р ангийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна.
Д.Дуулим
Сэтгэгдэл (1)