Монголд 13 сая евротой орж ирээд ор сураггүй алга болсон гэх ХБНГУ-ын иргэн 60 настай Максимилиан Лёонхард Клойбер айлд бүгж байгаад нас барсан харамсалтай хэрэг өнгөрсөн онд гарсан билээ.
Уг хэрэгтэй холбоотойгоор хэд хэдэн хүнийг шалгаж байгаа бөгөөд тэдний дотроос хамтран амьдарч байсан гэх Ё.Гантуяаг охин, хүргэний хамт шалгаж байгаа.
Харин уг хэргийг эрүүгийн хэрэг үүсгэн Мөрдөн шалгах ажиллагаанд дэмжлэг үзүүлэх газар шалгаж байсан бөгөөд мөрдөн байцаалтын ажиллагаа дуусч, хэргийг Эрүүгийн хэргийн анхан шатны нэгдүгээр шүүхэд шилжүүлээд байсан аж. Тэгвэл эл хэргийг Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэлэлцээд мөрдөн байцаалтад буцаасан талаар албан бус эх сурвалж мэдээлэв. Хавтаст хэрэгт зарим материал дутуу авагдсан, дахин шалгах шаардлагатай хэмээн ийнхүү буцаасан байна.