Дөрөвхөн настай охиноо хөнөөсөн хэрэгт буруутгагдан шүүхээс тус бүр 24 жилийн ял сонссон талийгаач охины төрсөн эцэг Т.Цогт, хойд эх Г.Маралмаа нарын хэргийн нэмэлт мөрдөн байцаалт дуусжээ. Тэрээр яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлэхэд бэлэн болжээ.
Дээд шүүхийн Эрүүгийн танхимын шүүгчид тэдэнд холбогдох хэргийг өнгөрсөн нэгдүгээр сарын 18-нд хэлэлцээд мөрдөн байцаалт дутуу хийсэн, зарим зүйлсийг нэмж тодруулах шаардлагатай гэж үзэн хэргийг дахин шалгуулах шийдвэрийг гаргасан юм. Тодруулж хэлбэл, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх Өршөөл үзүүлэх хуулийг баримтлан тэдэнд оноосон тарчлаах гэсэн зүйл ангийг нь өршөөн хэлтрүүлж, хорих ялыг 22 жилээр тогтоогоод байсан юм.