Улаанбаатарт өдөртөө 16 хэмийн дулаан байна. Түр зуурын бороотой. Мөн нутгийн төв хэсгээр, 6-нд нутгийн зүүн өмнөд хэсгээр, 7-нд баруун зүгийн нутгийн хойд хэсгээр, 8-нд баруун болон төвийн нутгаар бороо орно.
Салхи 5-нд говь талын нутгаар секундэд 12-14 метр, 7-нд Алтайн салбар уулс болон Арц Богдын өвөр хоолойгоор, 8-нд зарим газраар секундэд 14-16 метр хүрч шороон шуурга шуурна. Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 4-9 градус, өдөртөө 14-19 градус, Алтайн өвөр говь болон говийн бүс нутгаар шөнөдөө 12-17 градус, өдөртөө 26-31 градус, бусад нутгаар шөнөдөө 8-13 градус, өдөртөө 20-25 градус дулаан байна. 5,8-нд нутгийн хойд хэсгээр сэрүүхэн байна.