Зуны эхэн харагчин могой сар
Дөрвөн ногоон мэнгэтэй шар морь өдөр
Аргын тооллын: 2016.6.5, Ням гараг
Наран ургах шингэх: 05.55-21.47
Үс засуулбал: Эрлэг лугаа учирна
Барилдлага: Хүчин төгсөх
Шүтэн барилдлага: Мунхрахуй
Тухайн өдөр луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр буян үйл үйлдвээс өлзийтэй, өргөл хүндлэл, бурханд соёрхол тавих, амирлуулах, дэлгэрүүлэх, эрхшээх үйл нигууд бүтээх, сүм, суврага барих, хүүрийн газар эргэх, чуулан үймэхэд сайн. Нүд татваас эцэг эхэд аюул болох, баруун чих хангинавал эхнэртэй учрах, зүүн нь бол идээ ундаа олдох, нохой уливал гэнэт зочид ирэх, тагнай загатнавал их хүн ирэх, бие татвал хэрүүл тэмцэл болох, хөл татвал сайн болно. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эрлэг лугаа учирна муу.