Пара байт харвааны олимпийн эрх олгох олон улсын тэмцээн Чех улсад хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Тус тэмцээнд манай улсаас эх орноо төлөөлөн дөрвөн тамирчин өрсөлдөж байгаа билээ.
Тэгвэл өчигдөр болсон рекурв төрлийн ганцаарчилсан ангилалд цэц сорьсон Буянжаргалын Оюун-Эрдэнэ түрүүлж, “Рио-2016” паралимпийн эрх авлаа. Эхний тойрогт гоц мөргөсөн тэрээр удаах даваануудад Энэтхэгийн Р.Поожаг 7:1, Иракийн К.Аль-Саедыг 6:4-өөр ялж, шигшээд өрсөлдөх эрх өвөртөлсөн.
Улмаар алтан медалийн төлөөх харваанд Тайванын Лее Юн-Хсьенг 7:1-ээр ялж, аваргаллаа. Ийнхүү манай тамирчин хоёр дахь олимподоо оролцох эрхтэй боллоо. Б.Оюун-Эрдэнэ “Лондон-2012”-т цэц сорьж байсан юм.
Сэтгэгдэл (2)