10:00 цагт: МУИС-ийн 2015-2016 оны хичээлийн жилийн төгсөлтийн ёслол хичээлийн 1-р байрны гадаах талбайд болно.
11:00 цагт: MN-Мэдээллийн төвд “Онги голынхон”, “Гол нууруудын нэгдсэн хөдөлгөөн”, “Салхин Сандаг”, “Ариун суварга” хөдөлгөөнөөс Монголын газар нутгийг сүйтгэж байгаа хүмүүсийн нэрийг зарлаж мэдээлэл хийнэ.
11:30 цагт: “Иргэдийн шударга шүүх” ТББ-аас УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэгтэй холбоотой асуудлаар MN-Мэдээллийн төвд хэвлэлийн бага хурал зарлалаа.
15:00 цагт: Япон улсаас Монгол улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Т.Шимизү Япон улсын Засгийн газрын Соёлын ерөнхий буцалтгүй тусламжийн хүрээнд “Монголын Үндэсний Музейн үзмэрийн хадгалалтын тоног төхөөрөмж нийлүүлэх төсөл”-ийн дагуу тоног төхөөрөмжийг хүлээлгэн өгөх ёслолд оролцоно.