Зуны дунд хөх морин сар
Найман цагаан мэнгэтэй хар бич өдөр
Аргын тооллын: 2016.6.19, Ням гараг
Наран ургах шингэх: 05.53-21.55
Үс засуулбал: Эд мал арвидна
Барилдлага: Түлэх
Шүтэн барилдлага: Авахуй
Тухайн өдөр луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр цэрэг татах, дайсанаа дарах, эм найруулах, гэргий авах, үс авах, элч зарах, эд авахад сайн. Замд гарвал олз олох сайн. Зүүн нүд татвал хэрүүл, тэмцэл болох, баруун нь бол эд хувцас олох, зүүн чих хангинавал зочин ирэх баруун нь бол гаслан болох, нохой уливал галзуурах, хэрээ гуаглавал ураг садан эндэх, тагнай загатнавал хэн нэгний үхсэнийг сонсох, бие татвал гэнэт зочин ирнэ.
Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, мал арвидна.