Өнөөдөр болох зарим үйл явдлыг танилцуулж байна.
09:50 цагт: АСЕМ-ын дээд түвшний уулзалтын дагалдах хурлуудын нэг "Ази-Европын Хүнсний аюулгүй байдлын зөвлөлдөх уулзалт" Төрийн ордонд эхэлнэ.
11:00 цагт: Зууны мэдээ сонины Үндэсний мэдээллийн төвд Хэнтий аймгийн ИЗНН-аас нэр дэвшигчдийн эрх зөрчигдөж байгаа асуудлаар мэдээлэл хийнэ.
11:00 цагт: Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга доктор, профессор Н.Лүндэндорж Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгээс Монгол улсын шүүхийг цогцоор нь судалж, үнэлгээ, санал,зөвлөмж өгсөн хөндлөнгийн судалгааны дүнгээр хэвлэлийн бага хурал хийнэ. Тус мэдээлэлд Германы ЭСЯ-ны 1 дүгээр нарийн бичгийн дарга оролцоно. Хаяг: ШЕЗ-ийн байр. Утас: 91912312 98980404
11:30 цагт: Төслийн ажил нь удаашраад байсан гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэгч Бүрд констракшны гэр хорооллын дахин төлөвлөлт ХХК барилга угсралтын ажлаа эхлүүлэхээр нээлтийн үйл ажиллагаа зарлаж байна.
Нээлтэд НИТХ-ын дарга Д.Баттулга, НЗД бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл болон холбогдох албан тушаалтнууд оролцоно. Хаяг: БЗД, 14-р хороо ХӨСҮТ-ийн зүүн ард, Моннисийн барилгын арын саарал хашаа
12:00 цагт: Зууны мэдээ сонины Үндэсний мэдээллийн төвд Хэнтий аймгийн ИЗНН-аас нэр дэвшигчдийн эрх зөрчигдөж байгаа асуудлаар мэдээлэл хийнэ.
12:30 цагт: СХД-ийн МАН-аас цаг үеийн асуудлаар Зууны мэдээ сонины Үндэсний мэдээллийн төвд мэдээлэл хийнэ.
15:00 цагт: 2016 оны 06-р сарын 20-ноос 08-р сарын 05 хүртэлх хугацаанд ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэн, МУИС-ийн судлаач, багш нар БНТУ-ын эрдэмтэдтэй хамтран Эртний Түрэгийн мэргэн сайд Тоньюкукт зориулсан гэрэлт хөшөө бүхий тахилын цогцолборт археологийн малтлага судалгааны ажлыг хийх гэж байна. Археологийн судалгааны нээлтийн ажиллагаа Төв аймгийн Эрдэнэ суманд байрлах Тоньюкукийн цогцолборт болно.