09:00 цагт: МУИС-ийн Хууль зүйн сургуулиас хамтран зохион байгуулж буй "ОРОС – МОНГОЛ – ХЯТАД: 21 ДҮГЭЭР ЗУУН ДАХЬ ХАРИЛЦАА, ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ АСУУДАЛ" Олон улсын эрдэм шинжилгээний форумын Монгол дахь салбар хуралдаан МУИС-ийн ХЗС-ийн 331 тоотод болно.
10:00 цагт: ЭРДЭНЭС МОНГОЛ, ЖЕНЕРАЛ ЭЛЕКТРИК (GE) компаниуд уул уурхай, эрчим хүч, дэд бүтцийн томоохон төслүүдэд хамтран ажиллах чиглэлээр Харилцан ойлголцлын санамж бичгийг байгуулна. Хаана: Моннис цамхаг (Номын сангийн урд байрлах) 14-р давхарт
10:00 цагт: Нийслэлийн боловсролын газрын “нээлттэй өдөрлөг” болно. Иргэдэд боловсролын салбарын үйл ажиллагааг сурталчлан таниулах, мэдээ мэдээллээр хангах зорилготойгоор Нийслэлийн боловсролын газраас “НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГ”-ийг зохион байгуулна. Өдөрлөг Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн “Дүнжингарав” салбарт болно.
11:00 цагт: Хэвлэлийн Хүрээлэнд: Монголын хэвлэл мэдээллийн өнөөгийн байдлын талаар Хэвлэлийн Хүрээлэнгийн Судалгааны албанаас танилцуулна.
11:00 цагт: Зууны мэдээ сонины Үндэсний мэдээллийн төвд Сонгуулийн үеэр хэвлэлийн эрх чөлөө зөрчигдөж байгаа талаар хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөл мэдээлэл хийнэ.
12:00 цагт: Хэвлэлийн Хүрээлэнд: Улс төрийн намууд ардчилалыг гуйвуулж байгаад иргэд шүүмжлэлтэй хандаж мэдээлэл хийнэ.