Баянзүрх дүүргийн 22 дугаар хороонд буюу Цайз захын хойно Алтан-Өлгийн 29-467 тоотод сонгуулийн сурталчилгаа тарааж явсан эмэгтэй таван хүүхдийн амийг аварчээ.
Тодруулбал, эмэгтэй сурталчилгаа тарааж явахдаа айлын гэр шатаж байхтай таарч хүүхдүүдийг гэрээс гаргасан байна.
Хүүхдүүдийг аварсан эмэгтэйг Г.Түвшинжаргал гэдэг бөгөөд багш мэргэжилтэй аж. Түүнийг иргэний үүргээ нэр төртэй биелүүлсэн Онцгой байдлын ерөнхий газраас шагнахаар болжээ. Дашрамд дурдахад, хүүхдүүд гэртээ бин хайрч идэх гэж байгаад гал алдсан аж.
Сэтгэгдэл (4)