зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.12.16
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Т.Пүрэвчулуун: Эрүүл мэндийг нэгнийгээ гүтгэх улс төрийн шоу болгож байгаад харамсаж байна

2016-6-27
0
ЖИРГЭХ

Саяхан телевиз сайтуудаар Хан-Уул дүүргийн Засаг Дарга, УИХ-ын 55-р тойрогт нэр дэвшигч Ж.Ганхуягийг өөрийн эрх мэдлээ урвуулан сонгуулийн сурталчилгаандаа Дүүргийн эрүүл мэндийн төвийг сонгочдын саналыг татахын тулд ашиглаж байна хэмээх мэдээлэл гарсаны дагуу Хан-Уул Дүүргийн Эрүүл Мэндийн Газрын дарга Т.Пүрэвчулуунтай ярилцсанаа хүргэж байна.


 


 
 
Сүүлийн өдрүүдэд танай дүүргийн өрхийн эмнэлэгүүд сонгуулийн хуулийг ноцтойгоор зөрчлөө гэсэн мэдээлэл хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацах боллоо. Та энэ талаар тайлбар өгөхгүй юу?



Энэ бол ташаа мэдээлэл. Манай төрийн албаны тэр дундаа манай эмч, эмнэлгийн салбарын ажилчдын ажил, иргэдийнхээ эрүүл мэндийг хамгаалах үйлсийг үгүйсгэсэн мэдээлэл гэж хэлэх байна.



- Дэлгэрэнгүй тайлбайрлахгүй юу?



- Манай байгууллага Эрүүл мэндийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.15, 16.16-д зааснаар дүүргийн мэргэшсэн эмч, ажилтнууд Өрхийн эрүүл мэндийн төвд мэргэжил арга зүйн удирдлагаар ханган ажиллах чиг үүрэгтэй. Энэ үүргийнхээ хүрээнд Засгийн газрын тогтоолоор батлагдсан Үндэсний хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх зорилгоор, стандартад заасан нийт эмч нарын үзлэгийн 40 хүртэлх хувь нь урьдчилан сэргийлэх үзлэг хийх ёстой байдаг. Бидний хувьд “Эрүүл насжилт, настны эрүүл мэнд” хөтөлбөрийн хүрээнд жилийн эхэнд хуваарь гарган Өрхийн эрүүл мэндийн төвүүдэд очиж нарийн мэргэжлийн эмч нар ахмад настнуудад жилд нэгээс хоёр удаа үзлэг хийж, дүгнэлт гаргадаг тогтсон арга хэмжээг хийж ирсэн. Энэ бол манай дүүргийн эрүүл мэндийн салбарын жил бүр хийдэг томоохон цар хүрээтэй, үр дүнтэй ажил.


-Танай эмнэлэгийн үзлэг яагаад сонгуулийн үеэр хийгдэж байгаа юм бэ? Цаг хугацааны хувьд олон нийтэд хардалт төрүүлээд байх юм?



-Хөтөлбөр төлөвлөгөөний дагуу 2016 оны 3, 5 дугаар сард 1, 2 дугаар хорооны ахмад настны урьдчилан сэргийлэх үзлэгийг хийх ёстой байсан ч цаг үеийн хэд хэдэн шалтгаанаар хойшлогдсон. Нэгдүгээрт өнгахөрсөн 5 –р сард томуу, томуу төст өвчний тархалт нэмэгдсэн, хоёрдугаарт эрүүл мэнд Спортын Яамнаас Дүүргийн эрүүл мэндийн төвийн магадлан итгэмжлэлийн хугацааг сунгах ажил давхардсан, гуравдугаарт Засгийн газрын 2016 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн “УЛААН БУРХАН ӨВЧНИЙ ДЭГДЭЛТТЭЙ ХОЛБООТОЙ АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ” 222 дугаар тогтоолтой тус тус холбоотойгоор хойшилсон.



Манайхан бүгд л мэдэж байгаа шүү дээ. 4,5 сард улаан бурхны өвчний дэгдэлт ямар хэмжээнд байсан. Тэр үед манай эмч, сувилагч эмнэлэгийн ажилчид өндөрсгөсөн ачааллаар ажилласан. Эдгээр шалтгаанаар ахмад настны урьдчилан сэргийлэх ажлыг бид хагас жилийн төлөвлөгөөт ажлын тайлан гаргахтай холбогдуулан 6 сарын 23, 24-ний өдрүүдэд Өрхийн эрүүл мэндийн төвүүд дээр зохион байгуулсан.



Одоо дарааллаад охин улиасны үр цацагдаж ургамлын харшлийг сэдрээх үе эхэлж байгаа энэ үед ургамлын, тоосны харшилтай ахмадуудыг өрхийн эмнэлэгүүдэд  хяналтанд оруулах биеийн эсэргүүцлийг сайжруулах эмчилгээнүүд эхлэнэ.



Энд хардалт төрөөд байх зүйл огт байхгүй. Бид хийх ёстойгоо хийгээд явж байгаа.



- Засаг дарга Ж.Ганххуягтай холбон мэдээлж байсан?



-Огт холбоогүй ажил. Өмнө хэлсэнчлэн, Эрүүл мэндийн тухай хууль болон Засгийн газраас батласан хөтөлбөр, түүнийг хэрэгжүүлэхтэй холбоотой үндсэн чиг үүргийнхээ дагуу ажилласан байтал үүнийг сонгуулийн сурталчилгаа, өрсөлдөөндөө ашиглаж байгаа нь ард түмний эрүүл мэндийг сахин хамгаалах ариун үйлсийг зогсоож улмаар эмнэлэгийн байгууллагын нэр хүндийг сэвтүүлж буй үйлдэл. Сонгууль болж байна гээд 150 000 гаруй хүн амтай дүүргийн эрүүл мэндийн салбар ажлаа зогсооно гэдэг утгагүй асуудал. Бид энэ буруу ташаа мэдээлэл цацсан асуудлаар хууль, цагдаагийн байгууллагад хандаад явж байгаа.



-Өрхийн эмнэлэгт зохиож байгаа үзлэг хэр үр дүнтэй бэ?



-Үр дүнтэй байлгүй яах вэ. Иргэдээ өвдсөний хойно биш өвдөхөөс нь өмнө урьдчилан сэргийлэх зорилгоор дүүргийнхээ ахмадууддаа сүүлийн 3 жил дараалан хийж байна. Онцлоод хэлэхд дүүргийн ахмадууд энэ үзлэгийнхээ үр дүнгээр цаашдынхаа асаргаа, сувилгаа, эмчилгээгээ хийлгээд хэвшсэн гэж хэлж болно. Нийтээр амардаг зуны дэлгэр цаг эхлэхийн өмнө буюу 7 сараас өмнө зохион байгуулдаг нь зуныхаа нийтийн амралтын улиралаар хөдөө, сувилал, уламжлал эмчилгээнд хамрагдахад нь манай энэ үзлэгийн үр дүн их ач холбогдолтой байдаг. Та залуу хүний хувьд анзаарахгүй байж болох ч ахмадуудын хувьд эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх болоод тогтсон шинжилгээ, оношилгоонд зайлшгүй хамрагдах шаардлагатай байдаг. Тиймээс бид ахмадууд руугаа очиж үйлчилдэг. Үүнийг хийсэнийхээ төлөө манай дүүргийн эмч, эмнэлэгийн ажилчид бүгд сонгуулийн хар пиард өртөж сэтгэл санааны хувьд хохирол амсч байна.


 
-Танд баярлалаа.


П.Молор
оллоо.мн

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Арьс судлалын үндэсний төвд агаар шүүгч хүлээлгэн өглөө
Монголын баг, тамирчид бишкекийг зорилоо
Улсын шалгалт зохион байгуулах хуваарь гарчээ
Оюутан цэргийн бүртгэл ирэх сарын 2-ноос эхэлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • Zochin (202.131.249.138)
    Gankhuyagiin eks ehner Purevchuluun yagaad genethen eks nohroo omoorood unavaa. Zaluudaa suuj bgaad 2 tiishee boltsgooson uls daa.
    2016 оны 06 сарын 27 | Хариулах
  • ganaa (27.123.214.103)
    songuuliar l show hiisen ni ilt bhad . toriin albanii hun baij iim yum hiihee bolimoor yum
    2016 оны 06 сарын 27 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Нэгдүгээр тойрог зам төсөл хэрэгжсэнээр хотын төвөөр дамжих транзит тээврийн урсгал саарна
    15 мин
  • “Гермес” худалдааны төвийн нүхэн гарцын туннелийн их биеийн бүтээцийг түлхэх технологиор хийж дууслаа
    2 цаг 31 мин
  • РОЙТЕРС: “Рио Тинто”-гийн эсрэг 1.32 тэрбум ам.долларын нэхэмжлэлийг “Русал”-ын талд шийдвэрлэв
    2 цаг 38 мин
  • ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГАД БҮРТГЭГДСЭН 6 ГЭМТ ХЭРЭГ ТУТМЫН 1 НЬ СОГТУУГААР ҮЙЛДЭГДЭЖ БАЙНА
    3 цаг 14 мин
  • Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн Нийслэлийн түргэн тусламжийн төвд ажиллаж байна
    3 цаг 44 мин
  • СХД-ийн 32 дугаар хороонд 280 хүүхдийн хүчин чадалтай бага сургууль, цэцэрлэгийн цогцолборыг ашиглалтад орууллаа
    4 цаг 33 мин
  • Монос, Офицер, МИТС-ийн олон түвшний уулзварын загвар зураг батлагдаад байна
    4 цаг 37 мин
  • Улаанбаатар хот агаарын бохирдлоор эхний тавд бичигддэг байсан бол энэ жил 19-д жагсаж байна
    5 цаг 16 мин
  • Хүүхдийн тусламжийн 108 утсанд долоон хоногийн хугацаанд 1575 дуудлага иржээ
    7 цаг 25 мин
  • Г.Шийрав: Хагас коксон түлш хоёр үзүүлэлтээр өмнөх хатуу түлшнээс сайн байна
    7 цаг 40 мин
  • Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэнэ
    7 цаг 48 мин
  • Улаанбаатарт өдөртөө -10 хэм хүйтэн байна
    7 цаг 52 мин
  • С.Наранцогтыг Монголбанк руу дэвшүүлэх нь Д.Амарбаясгаланг Г.Занданшатар гөрдсөн гэсэн үг үү?
    7 цаг 55 мин
  • 2025 онд биднийг үүрд орхисон Монгол алдартнууд
    8 цаг 11 мин
  • Монголоос явахдаа заавал авч явдаг хоол — “Талын Монгол” брэнд
    Өчигдөр 16 цаг 59 мин
  • Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газрын даргаар Цэнджавын Борхүүг томиллоо
    Өчигдөр 16 цаг 46 мин
  • Ирэх онд нийслэлд 26982 нэгж талбарыг чөлөөлөхөөр бэлтгэл хангаж байна
    Өчигдөр 15 цаг 59 мин
  • "Ерөнхийлөгчийн нэрэмжит шилжин явах цом–2025” шагайн харвааны аваргууд тодорчээ
    Өчигдөр 15 цаг 47 мин
  • Алтан цом: "Эм-Си-Эс Энержи" баг нэг ялагдалгүй тэргүүлж байна
    Өчигдөр 15 цаг 38 мин
  • Ойрын тав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
    Өчигдөр 15 цаг 30 мин
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Батсүмбэрээс бадарч буй хүчтэн М.Өсөхбаяр гэж хэн бэ?
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • “Хэмнэлт” ярьдаг Г.Занданшатарын Засгийн газар хэмнэх ч мөнгөгүй болжээ
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • 2025 онд биднийг үүрд орхисон Монгол алдартнууд
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
  • Б.Жавхлан: АН-ын бүлэг "Татварын өршөөл үзүүлнэ" гэж мэдэгдсэнээс хойш татвар төлөлт дээр асуудал үүссэн
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Б.Орхонбаяр VS Улсын арслан Э.Батмагнай
  • Өнөөдөр тодрох “Бөртэ чоно-2025” наадмын шилдгүүд
  • "Cү.Батболдын Засгийн газар 2012 онд давхар татварыг бууруулснаар 1,7 их наяд төгрөгийг Монголд үлдээж чадсан"
  • ТАНИЛЦ: "Бөртэ Чоно 2025" наадмаар шилдэг 24 амжилтыг мялаажээ
  • Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэж байна
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • “Хэмнэлт” ярьдаг Г.Занданшатарын Засгийн газар хэмнэх ч мөнгөгүй болжээ
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Батсүмбэрээс бадарч буй хүчтэн М.Өсөхбаяр гэж хэн бэ?
  • РОЙТЕРС: “Рио Тинто”-гийн эсрэг 1.32 тэрбум ам.долларын нэхэмжлэлийг “Русал”-ын талд шийдвэрлэв
  • Австралид 16-аас доош насныханд TikTok, Facebook, YouTube, X, Reddit зэргийг хориглож эхэллээ
  • Төрийн банк “Ногоон ирээдүй” бондын төлбөрийг амжилттай төллөө
  • Барселона vs Айнтрахт Франкфурт: Удаан хугацаанд мартагдахгүй тулаан
  • Налайх дүүрэгт монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэгийн барилга угсралтын ажил дууслаа
  • УИХ-ын өнөөдрийн чуулганаар хэлэлцэх асуудлууд
  • "Cү.Батболдын Засгийн газар 2012 онд давхар татварыг бууруулснаар 1,7 их наяд төгрөгийг Монголд үлдээж чадсан"
  • Г.Шийрав: Хагас коксон түлш хоёр үзүүлэлтээр өмнөх хатуу түлшнээс сайн байна
24 баримт
  • Батсүмбэрээс бадарч буй хүчтэн М.Өсөхбаяр гэж хэн бэ?
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК