09:00 цагт: УБТЗ үүсэн байгуулагдсаны 67 жилийн ой энэ өдрүүдэд тохиож байна. Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг УБТЗ-ын удирдах газрын хашаанд цэцэг өргөх ёслол зохион байгуулагдана.
10.00 цагт: 15.000 төмөр замчдын баярын хурал болно.
12.00 цагт: Орон сууцны 100 гаруй төсөл болон барилгын материал үйлдвэрлэгч, импортлогчдыг оролцуулсан “Орон сууц, барилгын материалын үзэсгэлэн худалдаа” нь Мишээл барилгын их дэлгүүрийн 2-р давхарт байрлах "ОРОН СУУЦНЫ БИРЖ"-д болно.
12.00 цагт: MN-эдээллийн төвд “Live from UB” баримтат киноны нээлттэй холбогдуулж “Моханик” хамтлагаас мэдээлэл хийнэ.
13.30 цагт: ХХААХҮЯам болон Япон улсын Шизүока муж хооронд 2014 онд байгуулсан хамтран ажиллах тухай "Санамж бичиг"-ийн хүрээнд "Шизүока мужийн Гадаад худалдааны орчин" сэдэвт уулзалт семинарыг зохион байгуулах гэж байна. Уулзалт семинарт Шизүока мужийн Эдийн засаг, Аж үйлдвэрийн газрын дэд дарга Ё.Ватанабэ, Бизнес хөгжлийн газрын даргын орлогч н.Сүзүки, Японы Гадаад худалдааг дэмжих байгууллагын мэдээллийн төвийн дарга н.Фүжимото болон "Асү-наро менежмент партнерс" Жижиг, дунд үйлдвэрийн газарт менежментийн зөвлөгөө өгөх холбооны гүйцэтгэх захирал н.Кимүра нар оролцоно. Хаана: ХХААХҮЯ-ны 1 дүгээр давхрын хурлын заал