2016.8.7, Ням гараг / Билгийн тооллын: 5
Намрын эхэн улаан бичин сар
Дөрвөн ногоон мэнгэтэй цагаагчин тахиа өдөр
Аргын тооллын: 2016.8.7, Ням гараг
Наран ургах шингэх: 06.37-21.19
Үс засуулбал: Эд,мал арвижна
Барилдлага: Хүчин төгсөх
Шүтэн барилдлага: Өтлөх үхэхүй
Тухайн өдөр луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр буян үйл үйлдвээс өлзийтэй, өргөл хүндлэл, бурханд соёрхол тавих, амирлуулах, дэлгэрүүлэх, эрхшээх үйл нигууд бүтээх, эд хураах, номын өглөг өгөх, угаах, гадагш эд өгөхөд сайн. Зүүн нүд татвал хувцас олдох, баруун нь бол элчтэй учрах, хөл тагнай татвал өөрийн гэрт үзэсгэлэн болно. Бие татвал бурханыг дурьдахуй. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой.