Намрын эхэн улаан бичин сар
Таван шар мэнгэтэй цагаан бич өдөр
Аргын тооллын: 2016.8.6, Бямба гараг
Наран ургах шингэх: 06.35-21.20
Үс засуулбал: Бие эрхтний хүч сайжирна
Барилдлага: Үл тохирох
Шүтэн барилдлага: Төрөхүй
Тухайн өдөр үхэр, бар, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр эд эдлэл барагдах, хулгай, дээрмийг дарах тэргүүтэнд махаши тэнгэрээс гаслан ирэх тул хэрэг тус үл бүтнэ. Гэрийн үйл, бие угаах, хувцас өмсөхөд сайн.
Баруун нүд татвал зочин ирэх, зүүн нь татвал хувцас олдох, баруун чих хангинавал баярлах, зүүн нь бол муу. Нохой уливал амгалан сайн болох, тагнай загатнавал дээрэм ирэх, бие татвал аюул болно. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой.