2016.8.8, Даваа гараг / Билгийн тооллын: 6
Намрын эхэн улаан бичин сар
Гурван хөх мэнгэтэй хар нохой өдөр
Аргын тооллын: 2016.8.8, Даваа гараг
Наран ургах шингэх: 06.38-21.17
Үс засуулбал: Өнгө зүс сайжирна
Барилдлага: Үл зохилдох
Шүтэн барилдлага: Мунхрахуй
Тухайн өдөр нохой, хонь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр андгай тангаргаас няцах, дайсныг номруулах үйлд сайн. Сүм, суврага барих, хүүрийн газар эргэх, чуулан үймэхэд сайн. Нүд татваас эцэг эхэд аюул болох, баруун чих хангинавал эхнэртэй учрах, зүүн нь бол идээ ундаа олдох, нохой уливал гэнэт зочид ирэх, тагнай загатнавал их хүн ирэх, бие татвал хэрүүл тэмцэл болох, хөл татвал сайн болно. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой.
Сэтгэгдэл (1)