Өнөөдөр болох зарим үйл явдлыг танилцуулж байна.
10.00 цагт: БСШУСЯ-ны 401 тоот хурлын танхимд 2016 оны залуу монгол судлаачдын зуны сургуулийн нээлт болно. Энэ удаагийн зуны сургуульд 12 орны 30 залуу судлаач оролцоно.
11.00 цагт: Мөн Төрийн ордоны Иргэний танхимд Олон улсын монголч эрдэмтдийн XI их хурлын зохион байгуулалтын талаар хэвлэлийн бага хурал хийнэ. 8 дугаар сарын 15-наас 18-ны өдрүүдэд Монгол улсын Ерөнхийлөгчийн ивээл дор болох тус хуралд 29 орны 400 гаруй эрдэмтэд илтгэл хэлэлцүүлнэ.