Улаанбаатар
Өнөөдөр / 2026.04.18
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Төсвийн тодотголын 2 дахь хэлэлцүүлгийг хийлээ

2016-9-09
0
ЖИРГЭХ

        УИХ-ын чуулганы өнөөдрийн /2016.09.09/ үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2016 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хүний хөгжил сангийн 2016 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2016 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ.

 

 

Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Байнгын хорооны дарга Ч.Хүрэлбаатар танилцуулсан юм.

 

Монгол Улсын Засгийн газраас Төсвийн тухай хуулийн 34.1.2-т “урьдчилан тооцох боломжгүй нөхцөл байдлын улмаас төсвийн орлого буурах, зарлага нэмэгдэж, нэгдсэн төсвийн алдагдал дотоодын нийт бүтээгдэхүүний гурван хувиар нэмэгдэх”, мөн 34.1.4-т “төсвийн ерөнхийлөн захирагч хооронд төсвийн зохицуулалт хийх тохиолдолд тухайн жилийн төсвийн тодотголын төслийг боловсруулж УИХ-д өргөн мэдүүлнэ” гэж заасныг үндэслэн хуулийн төслүүдийг боловсруулжээ.

 

Монгол Улсын 2016 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд Монгол Улсын 2016 оны нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн нийт орлогыг 1.669.6 тэрбум төгрөгөөр бууруулж, 5.344.3 тэрбум төгрөг, нэгдсэн төсвийн зарлага ба цэвэр зээлийн дүнг 1.787.0 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлж, 9.741.4 тэрбум төгрөг, нэгдсэн төсвийн нийт алдагдлыг 4.397.2 тэрбум төгрөг буюу ДНБ-ий18.2 хувьтай тэнцэхээр тооцсон байна.

 

Нийгмийн даатгалын сангийн 2016 оны хүлээгдэж буй гүйцэтгэл, хууль эрх зүйн орчны өөрчлөлт болон Засгийн газрын шийдвэрийн дагуу нэмэгдэх орлого, зарлагын өөрчлөлтийг төсвийн тодотголд тусгаснаар тус сангийн нийт орлогыг 1.257.1 тэрбум төгрөгөөр, нийт зарлагыг 1.787.5 тэрбум төгрөгөөр, улсын төсвөөс олгох санхүүжилтийг 494.9 тэрбум төгрөгөөр тооцон Нийгмийн даатгалын сангийн 2016 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулахаар хуулийн төсөлд тусгажээ.

 

Хүний хөгжил сангийн 2016 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд сангийн орлогыг 98 сая төгрөг буюу 36.6 хувиар бууруулж 169.7 тэрбум төгрөгөөр тооцсон байна. Хүний хөгжил сангийн орлого буурч байгаатай холбоотойгоор сангийн тэнцлийг хангахын тулд Засгийн газрын бондын хүүгийн төлбөрийг 16.4 тэрбум төгрөгөөр бууруулж, тус сангаас хүүхдэд олгох мөнгөний зардлыг 79.2 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэхээр төсөлд тусгасан байна.

 

Хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг УИХ-ын бүх Байнгын хороод, Төсвийн зарлагын хяналтын дэд хороо, УИХ дахь намын бүлгүүд хэлэлцээд, санал дүгнэлтээ Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд заасны дагуу Төсвийн байнгын хороонд ирүүлсэн байна.

 

Төсвийн байнгын хорооноос ажлын хэсэг байгуулж УИХ-ын бүх Байнгын хороод, Төсвийн зарлагын хяналтын дэд хорооноос гаргасан санал, дүгнэлтийг судлан үзэж, санал боловсруулан Төсвийн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлжээ.

 

 

Тус ажлын хэсгээс гаргасан зарчмын зөрүүтэй саналыг үндэслэн улсын төсвийн орлогыг 3.9 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэх, хөрөнгө оруулалтын зардлыг 65 тэрбум төгрөгөөр бууруулах, төрийн өндөр болон улстөрийн, төрийн захиргааны удирдах албан тушаалтны цалин, бүх шатны шүүхийн шүүгчийн цалин, нийгмийн баталгааг хангахтай холбоотой зардлыг одоогийн түвшнээс бууруулахгүй байх, арьс, ширний урамшуулал, Үндэсний тэтгэлэгт хөтөлбөрийг 2016 онд үргэлжлүүлэх болсонтой холбоотойгоор урсгал зардлыг 61.6 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэх саналуудыг Байнгын хороо дэмжсэн байна.

 

Мөн нийгмийн даатгалын сангийн орлогыг 530.4 сая төгрөгөөр, тус сангийн зарлагыг 28.2 сая төгрөгөөр тус тус нэмэгдүүлэн, Нийгмийн даатгалын сангаас санхүүжих хөрөнгө оруулалтын зардлыг 22.7 тэрбум төгрөгөөр бууруулснаар Монгол Улсын нэгдсэн төсвийн алдагдлыг 51.0 тэрбум төгрөгөөр бууруулахаар шийдвэрлэснийг Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлсэн байна.

 

Түүнчлэн Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 23.5-д зааснаар 2017 оноос эхлэн Нийгмийн даатгалын сангийн хөрөнгөөр хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээг санхүүжүүлэхгүй байхаар шийдвэрлэн тус Байнгын хорооноос Нийгмийн даатгалын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг санаачлан боловсруулж хэлэлцүүлсэн хэмээн Байнгын хорооны дарга Ч.Хүрэлбаатар танилцуулсан юм.

 

Дараа нь Төсвийн зарлагын хяналтын дэд хорооны санал дүгнэлтийг тус дэд хорооны дарга З.Нарантуяа, УИХ дахь МАН-ын бүлгийн санал, дүгнэлтийг бүлгийн дарга Д.Хаянхярваа, УИХ дахь АН-ын бүлгийн санал, дүгнэлтийг бүлгийн дарга С.Эрдэнэ нар уншиж танилцуулсан.

 

Үүний дараа Төсвийн байнгын хорооны хуралдаанаар санал хураан дэмжигдсэн болон дэмжигдээгүй саналын томьёоллуудаар санал хураалт явуулж дуусан төслүүдийг гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүллээ.

 

Үүний дараа Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Үнэт цаасны зах зээлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Шүүхийн захиргааны тухай хуулийн зарим заалтыг хүчингүй болсонд тооцох тухай, Патентийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, “Ирээдүйн тэтгэврийн нөөц сангийн талаар авах зарим арга хэмжээний тухай”, “Тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийн баталсан юм.

 

Монгол Улсын 2016 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2017-2018 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ

 

Мөн хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2016 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2017-2018 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.

 

 

Хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн талаарх Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн танилцуулсан юм.

 

Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи Засгийн газраас өргөн мэдүүлсэн төсөлд тусгагдсан төсвийн хүрээний мэдэгдлийн үзүүлэлтүүдээс нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлогын хэмжээг нэмэгдүүлэх, зарлагын дээд хэмжээ болон, зарлагын өсөлтийг бууруулах замаар нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцлийг сайжруулах чиглэлээр Төсвийн байнгын хорооноос байгуулагдсан ажлын санал гаргасныг дэмжсэн байна.

 

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн, Б.Пүрэвдорж, Г.Занданшатар, Ж.Батзандан, Д.Эрдэнэбат, О.Баасанхүү нар асуулт асууж, хариулт авсаны дараа хуулийн төслийн талаарх зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураалт явуулж дуусан төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүлсэн юм.

 

Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүллээ

 

Дараа нь Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Хуулийн төслүүдийг Засгийн газар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2016 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2017-2018 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн юм.

 

Хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн талаарх Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн танилцууллаа.

 

Байнгын хорооны хэлэлцүүлгийн үеэр Төсвийн тогтвортой байдлын тухай хуулиар тодорхойлсон төсвийн алдагдлын хэмжээг ДНБ-ий 2 хувиас хэтрүүлэхгүй, эсхүл ашигтай байх гэсэн төсвийн тусгай шаардлагыг үе шаттай хэрэгжүүлэхдээ 2017 онд 9.9 хувиас, 2018 онд 7.5 хувиас, 2019 онд 5.5 хувиас хэтрүүлэхгүй байх, харин 2020 оны төсвийн жилээс эхлэн алдагдалгүй байлгахаар тооцох, мөн Төсвийн тогторжуулалтын сангийн хөрөнгө нь ДНБ-ий 5 хувиас багагүй байх төсвийн тусгай шаардлагыг 2025 оноос хэрэгжүүлэхээр төсөлд тусгасныг 2020 оноос хэрэгжүүлэх нь зүйтэй гэсэн саналыг Байнгын хорооноос байгуулагдсан ажлын хэсгийн гишүүд гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи дэмжсэн байна.

 

Түүнчлэн Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хууль санаачлагчид нь буцаах болсонтой уялдуулан Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд тусгагдсан холбогдох зарим заалтыг төслөөс хасах нь зүйтэй хэмээн Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи үзсэн байна.

 

Байнгын хороогоор дэмжигдсэн дээрх саналуудаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи дэмжсэн учир төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүлэв.

 

Түүнчлэн тус хуралдаанаар “Монгол Улсын 2016 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль батлагдсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийн, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүлсэн юм.

 

Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авсангүй

 

Энэ өдрийн хуралдаанаар “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай, Хууль сахиулах ажиллагааны тухай, Прокурорын байгууллагын тухай, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулиудыг буцаах тухай” Монгол Улсын Их Хурлын 2016 оны 26 дугаар тогтоолд тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ.

 

Монгол Улсын Их Хурал 2016 оны 08 дугаар сарын 30-ны өдөр баталсан “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай, Хууль сахиулах ажиллагааны тухай, Прокурорын байгууллагын тухай, Шүүхийншийдвэр гүйцэтгэх тухай, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулиудыг буцаах тухай” Монгол Улсын Их Хурлын 2016 оны 26 дугаар тогтоолд Монгол Улсын Ерөнхийлөгч 2016 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр бүхэлд нь хориг тавьсан юм. Тус хоригийн талаар Ерөнхийлөгчийн Хүний эрх, хуулийн бодлогын зөвлөх Ч.Өнөрбаяр танилцуулсан.

 

Уг хоригийг Хууль зүйн байнгын хороо 09 дүгээр сарын 08-ны өдөр хэлэлцсэн бөгөөд Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг тус Байнгын хорооны дарга Ш.Раднаасэд танилцуулсан юм.

 

 

Тэрбээр, 2012-2016 оны УИХ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай, Хууль сахиулах ажиллагааны тухай, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай, Прокурорын байгууллагын тухай, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн төслүүдийг хэлэлцэн шийдвэрлэсэн боловч Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд тусгайлан заасан эцсийн найруулгатай танилцах, ёсчлох буюу албажуулан баталгаажуулах үүргээ биелүүлэлгүй бүрэн эрхийн хугацаа нь дуусгавар болж, шинэ УИХ бүрэн эрхээ хэрэгжүүлж эхэлсэн.

 

Энэхүү тохиолдлыг Монгол Улсын Их Хурлын тухай, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулиудаар зохицуулаагүй бөгөөд энэ асуудал нь манай улсын парламентын түүхэнд үүсч байгаа анхны тохиолдол болж байна.

 

Хууль бол дээд хүчин чадал бүхий нийтээр заавал дагаж мөрдөх эрх зүйн акт мөн бөгөөд эрх бүхий субьект баталж, эцсийн найруулгатай танилцаж, ёсчилж, “Төрийн мэдээлэл” эмхэтгэлд албан ёсоор нийтэлснээр хүчин төгөлдөр болж нийтээр дагаж мөрдөж, шүүх хэрэглэхээр Монгол Улсын Үндсэн хууль, Монгол Улсын Их Хурлын тухай, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай болон бусад хуульд заасан. Үүнээс үзвэл дээрх хуулиудыг хууль гэж үзэх хууль зүйн үндэслэл байхгүй байна.

 

Тухайлбал, Монгол Улсын Үндсэн хуульд Улсын Их Хурал хууль батлах, нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг өөрийн онцгой бүрэн эрхэд хадгалж шийдвэрлэнэ гэж заасан бөгөөд Улсын Их Хурал өргөн мэдүүлсэн төслийг Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 18, 19 дүгээр зүйлд заасан журмын дагуу хэлэлцэх эсэх асуудлыг шийдвэрлэж, 21, 22 дугаар зүйлд заасан журмын дагуу тухайн төслийн анхны хэлэлцүүлгийг явуулж, 23, 24 дүгээр зүйлд заасан журмын дагуу тухайн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж батлах, мөн хуулийн 53 дугаар зүйлд заасан журмын дагуу эцсийн найруулгатай танилцах, хуулийг ёсчлох зэрэг ажиллагааг бүрэн хийж дууссанаар тухайн хуулийг батлагдсанд тооцож хуулийн хүчин төгөлдөр болдог.

 

Өөрөөр хэлбэл, албажуулах буюу албан ёсны болгож хэлбэрийн шаардлагыг бүрэн дүүрэн хангасны эцэст хуулийг батлагдсанд тооцож, хүчинтэй хууль гэж ойлгох учиртай.

 

Түүнчлэн Монгол Улсын Үндсэн хуулийн Хорьдугаар зүйлд “Монгол Улсын Их Хурал бол төрийн эрх барих дээд байгууллага мөн бөгөөд хууль тогтоох эрх мэдлийг гагцхүү Улсын Их Хуралд хадгална” хэмээн заасан тулд Улсын Их Хурал хууль батлагдах процесс нь дуусгалгүй орхисон, батлагдсан гэж үзэхэд учир дутагдалтай төслүүдийг Улсын Их Хурлын тогтоолоор буцаасан нь Монгол Улсын Үндсэн хууль болон бусад хуулийг зөрчсөн гэж үзэх боломжгүй байна” хэмээсэн юм.

 

Хууль зүйн байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн дийлэнх олонхи Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авах боломжгүй хэмээн үзсэн байна.

 

Ерөнхийлөгчийн хориг болоод Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсний дараа санал хураалт явуулсан бөгөөд хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авах боломжгүй хэмээн үзсэн бөгөөд тус хоригийн тухай УИХ-ын тогтоолыг баталлаа хэмээн УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
Н.Учрал: Өвөлдөө өнөөдрөөс бэлдье
Шүүхээс шүүгдэгч Б.Энх-Амгалан, З.Энхболд нарт хоёр жилийн хорих ялыг тус тус  оноолоо
П.Батбаатарыг Засгийн газрын хяналт хэрэгжүүлэх газрын даргаар томиллоо
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • үнэнийг мэдмээр байна (202.126.91.169)
    өмнөх засгийг муу байна улс орон эз хүнд байна бид сайжруулна гэж сонгогдсон МАН одоо тэнгэрээс унаад ирсэн юм шиг пөө паа аймаар өртэй болчихож гэж болхи жүжиг тавьж байхаар ажлаа хийх хэрэгтэй одоо аль нэг намын амбиц биш эх орныхоо төлөө ард түмний төлөө өөрсдийгөө золиослоод эз аврах чадамж байна уу өрийг намуудын муу бизнесийн үр дүн болхоос ард түмний буруу ишээ энэ олон том жижиг уул урхай эзэмшигч нар ямар татвар төлөөд ямар ашиг олоод байгаль орчинд ямар хохирол учруулж байгааг бүх ААН нэгжийн нэрээр зарлаад өгвөл сайн байна тэнд л энэ их хохиролын эзэд оршино
    2016 оны 09 сарын 11 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • М.Мөнхгэрэл: Би + Чи = Бид болдог. Тиймээс “Бид”-ээ зөв бүтээхийн тулд эхлээд өөрийгөө сайтар таньж мэдэх нь чухал
    27 мин
  • АЛТАН ЦОМ: Аль баг нь аваргалж 1.5 тэрбумын шагналын сангаас хүртэх вэ?
    3 цаг 53 мин
  • АЛТАН ЦОМ: Аль баг нь гуравдугаар байр эзлэх бол?
    4 цаг 2 мин
  • "UB food festival” олон улсын хоолны өдөрлөгт 30 аж ахуйн нэгж 18 үндэстний хоол, зуушаар үйлчилж байна
    4 цаг 13 мин
  • ФОТО: “UB Food Festival-2026” нь Д.Сүхбаатарын талбайд дөрөвдүгээр сарын 17–26-ны хооронд зохион байгуулагдана
    8 цаг 15 мин
  • Наполи vs Лацио: Сери А-ийн 33-р тойргийн гол тоглолт
    8 цаг 30 мин
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
    8 цаг 43 мин
  • Түүхэн өв соёлоо сэргээн таниулах үзэсгэлэнгийн  түр байгууламж баригдана
    8 цаг 50 мин
  • Премьер лигийн 33-р тойргийн онцлох тоглолтууд: Аваргын өрсөлдөөн, Мерсисайд дерби, Аваргуудын лигийн төлөө тулаан
    8 цаг 51 мин
  • Н.Учрал: Өвөлдөө өнөөдрөөс бэлдье
    8 цаг 58 мин
  • Монголбанкны Ерөнхийлөгч С.Наранцогт Дэлхийн банк, ОУВС-гийн хаврын уулзалтад оролцож байна
    21 цаг 39 мин
  • 2026 оны NBA Плэйоффын тойм: Аваргын төлөөх 4 гол өрсөлдөгч
    21 цаг 41 мин
  • Шүүхээс шүүгдэгч Б.Энх-Амгалан, З.Энхболд нарт хоёр жилийн хорих ялыг тус тус  оноолоо
    23 цаг 15 мин
  • МУГТ Л.Энхрийлэн Азийн аварга боллоо
    23 цаг 23 мин
  • “Улаанбаатар марафон-2026” гүйгчдэд зориулсан бэлтгэл, тактикийн зөвлөгөө
    Өчигдөр 17 цаг 16 мин
  • П.Батбаатарыг Засгийн газрын хяналт хэрэгжүүлэх газрын даргаар томиллоо
    Өчигдөр 16 цаг 01 мин
  • "UB food festival-2026" олон улсын хоолны өдөрлөг эхэллээ
    Өчигдөр 15 цаг 48 мин
  • Эрчим хүчний салбар дахь хувийн хэвшлийн оролцоо ба төрийн дэмжлэг хэлэлцүүлэг боллоо
    Өчигдөр 15 цаг 47 мин
  • Oнц хүчтэй салхи, шороон болон цасан шуурганы аюултай болон гамшигт үзэгдэл ажиглагдана
    Өчигдөр 15 цаг 29 мин
  • Увс аймагт гарсан ой, хээрийн түймрийг бүрэн унтраахаар ажиллаж байна
    Өчигдөр 14 цаг 26 мин
  • Цастай өдөр цангинуулан уншмаар 10 шүлэг
  • Чансаа: Улсын цолтнууд цөөхөн багтсан шилдэг 24 бөхийн эрэмбэ
  • Армиас хамгийн олон начин төрүүлсэн Улсын заан Ч.Гочоосүрэн
  • Монголын тайзнаа дуулах Жей Паркийн тухай 24 баримт
  • Өнөөдөр төрсөн өдөр нь тохиож буй Харүмафүжи Д.Бямбадоржийн тухай сонирхолтой 24 баримт
  • Дэлхийд нөлөөлж буй жүжигчин Эмма Уотсоны тухай 24 БАРИМТ
  • Зуун дамнасан алдартан Леонардо да Винчи
  • Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
  • Дөнгөнөөс гаргасан дөрвөн жил
  • UB food festival-2026:18 улс үндэстний нэрийн хоолыг нэг дороос амтлаарай
  • Зуун жил ганцаардсан хүн
  • О.Цогтгэрэл өөрийн цэргүүдээр Үндэсний Бодлогын Хороог бүрдүүлэв
  • Д.Будзаан: Энэ оны нэгдүгээр улирлын байдлаар 500 орчим хүүхэд гэмт хэргийн улмаас хохирсон байна
  • А.Ундраа: Парламентын дархлааг хамгаалахын тулд Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төслийн дэмжихгүй
  • Залуу судлаачид, оюутнуудын дунд “New normal-2026” эрдэм шинжилгээний хурал зохион байгуулна
  • Хөдөө аж ахуйг хөгжүүлэх олон улсын сангийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
  • АНУ болон Ираны талууд дайныг эцэслэхээр дахин хэлэлцээрийн ширээний ард сууна
  • Улсын хэмжээнд 4,2 сая мал төллөж, бойжилт 98.9 хувьтай байна
  • Грекийн цагдаа нар цагаачдыг хөөн гаргах ажиллагаандаа цагаачдыг ашиглаж байна
  • Төрийн нууцын тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
  • Цастай өдөр цангинуулан уншмаар 10 шүлэг
  • Дөнгөнөөс гаргасан дөрвөн жил
  • Д.Будзаан: Энэ оны нэгдүгээр улирлын байдлаар 500 орчим хүүхэд гэмт хэргийн улмаас хохирсон байна
  • Залуу судлаачид, оюутнуудын дунд “New normal-2026” эрдэм шинжилгээний хурал зохион байгуулна
  • Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн 2026 оны хоёрдугаар хуралдаан боллоо
  • Өнөөдөр төрсөн өдөр нь тохиож буй Харүмафүжи Д.Бямбадоржийн тухай сонирхолтой 24 баримт
  • А.Ундраа: Парламентын дархлааг хамгаалахын тулд Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төслийн дэмжихгүй
  • Хөдөө аж ахуйг хөгжүүлэх олон улсын сангийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
  • Армиас хамгийн олон начин төрүүлсэн Улсын заан Ч.Гочоосүрэн
  • АНУ болон Ираны талууд дайныг эцэслэхээр дахин хэлэлцээрийн ширээний ард сууна
  • Монголын тайзнаа дуулах Жей Паркийн тухай 24 баримт
  • Төрийн нууцын тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
  • Улсын хэмжээнд 4,2 сая мал төллөж, бойжилт 98.9 хувьтай байна
  • Грекийн цагдаа нар цагаачдыг хөөн гаргах ажиллагаандаа цагаачдыг ашиглаж байна
  • Зуун дамнасан алдартан Леонардо да Винчи
  • Дэлхийд нөлөөлж буй жүжигчин Эмма Уотсоны тухай 24 БАРИМТ
  • Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 27 нэмэгджээ
  • НҮБ: Ормузын хоолойг хаах эрх мэдэх хэнд ч, аль ч улс оронд байхгүй
  • С.Нарангэрэл: УИХ “Ёс зүйгүй” гишүүнийг хаацайлан дархлагч болох ёсгүй
  • Чансаа: Улсын цолтнууд цөөхөн багтсан шилдэг 24 бөхийн эрэмбэ
24 баримт
  • Зуун жил ганцаардсан хүн
  • UB food festival-2026:18 улс үндэстний нэрийн хоолыг нэг дороос амтлаарай
  • Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
  • Дэлхийд нөлөөлж буй жүжигчин Эмма Уотсоны тухай 24 БАРИМТ
  • Зуун дамнасан алдартан Леонардо да Винчи
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК