Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоон хоногт гал түймрийн 36 удаагийн дуудлага бүртгэгдсэн. Үүнээс объектын гал түймэр 29, аврах ажиллагаа 7, алба хаагчид дуудлагын дагуу үүрэг гүйцэтгэж иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын 1 тэрбум 385 сая төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалжээ.
Аврах ажиллагаанаас 4 иргэн, утаажилтын бүсээс 16 иргэн, нийт 20 иргэний амь насыг аюулаас аварч ажилласан байна.