Хүн мөргөөд зугатсан жолооч баригджээ

Сонгинохайрхан дүүргийн нутаг 0119 дүгээр цэргийн ангийн байрны баруун урд замд марк, улсын дугаар тодорхойгүй автомашины жолооч 23 настай Б-г мөргөж амь насыг нь хохироогоод хэргийн газраас зугтсан осол өнгөрөгч шөнө 00.30 цагийн үед гарсан байна. Цагдаагийн байгууллагынхан жолоочийг эрэн сурвалжилж “Toyota Prius” маркийн 28-70 УНО дугаартай автомашины эзэмшигч болохыг тогтоожээ. Хэрэгтнийг Сонгинохайрхан дүүргийн Замын цагдаагийн тасгийн ахлах байцаагч, хошууч Чинзориг, зохицуулагч цагдаа, ахлагч Дандар нар шуурхай илрүүлсэн байна. Сэжигтнийг Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хэлтэст шалгаж эхэлжээ.
Д.Ундрах 24tsag.mn