Энэ сарын найман буюу ирэх ням гаригт Монгол улсын ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Алтан дарь овооны тахилгад оролцоно.

Энэ сарын найман буюу ирэх ням гаригт Монгол улсын ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Алтан дарь овооны тахилгад оролцоно. Монгол улсын ерөнхийлөгчийн Эрүүл мэнд, боловсрол, шинжлэх ухаан, технологийн бодлого хариуцсан зөвлөх Р.Болд “Төрийн тахилга хийх өдрийг аймгийн ИТХ нь сонгодог юм. Тиймээс энэ жил цагаан морин өдрийг сонгосон. Төрийн тахилга учир уламжлалаа дагаад төрийн тэргүүн оролцдог” гэлээ. Уг тахилга богино хугацаанд энгийн даруу зохион байгуулагдах аж. Ерөнхийлөгч энэ үеэр байгаль орчноо хайрлах, уур амьсгалийн өөрчлөлтын талаар үг хэлэх гэнэ. Мөн энэ сарын 18-нд Увс аймгийн Хан хөхий хайрханы тэнгэрийг тахих төрийн тахилга болох юм байна.
Ц.Болор