Өнөөдөр МАН, АН-ын дарга нар уулзана гэсэн яриа гараад байсан. Тэгвэл
ерөнхийлөгч Ц.Элбэгдорж урьдчилсан байдлаар парламентад суудал аваад
байгаа намуудын дарга нарыг дуудаж уулзахаар болсон тухай зарим эх
сурвалж мэдээлж байна.

Өнөөдөр МАН, АН-ын дарга нар уулзана гэсэн яриа гараад байсан. Тэгвэл ерөнхийлөгч Ц.Элбэгдорж урьдчилсан байдлаар парламентад суудал аваад байгаа намуудын дарга нарыг дуудаж уулзахаар болсон тухай зарим эх сурвалж мэдээлж байна. АН-ын хувьд ямар нам, эвсэлтэй нэгдэж Засгийн газар байгуулах талаар тодорхой шийд хэлээгүй байгаа. Мөн зарим нам сонгуулийн дүнг булхайтай болсон гэж үзэн эсэргүүцэж байгаа билээ.
Ямартаа ч ерөнхийлөгч Ц.Элбэгдорж намуудын дарга нартай уулзаж, шинэ парламент, Засгийн газрыг яаралтай бүрдүүлэх хэрэгтэй талаар ярилцах бололтой.