Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.23
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Ерөнхийлөгчийн сонгуулийн онилох бай нь мега төслүүд

2016-10-05
0
ЖИРГЭХ

Ерөнхийлөгчийн сонгууль болоход найман сар гаруйн хугацаа дутуу байгаа ч сунгаа хэдийнэ эхэлжээ. УИХ-д суу­далтай улс төрийн хүчнүүдэд нэр дэвшүүлэх эрх хадгалагдаж байгаа учир МАН, АН, МАХН-ын дунд өрсөлдөөн болно гэсэн үг. Тэгвэл ирэх дөрвөн жилд сөрөг хүчний үүрэг гүйцэтгэх Ардчилсан нам дотор намын дарга, Ерөнхийлөгчийн сунгаа зэрэг явагдаж байна. Өөрөөр хэл­бэл, ирэх арванхоёрдугаар сарын 6-нд болох Их хурлаараа АН намын даргаа томилохоор төлөвлөөд буй. Намын даргаар сонгогдсон хүн Ерөнхийлөгчийн сонгуульд хүч үзэх магадлал өндөр тул тус намд дотоод өрсөл­дөөн ширүүн байгаа хэрэг.

Харин эрх баригч намын хувьд эсрэгээрээ. Учир нь өнгөрсөн зур­­га­дугаар сард болсон сонгуу­лийн дараа үнэмлэхүй олонхыг бүр­дүүлж чадсан МАН-ынхан Зас­гийн газраа эмхлэн байгуулж, Ерөн­хийлөгчийн сунгаанд хүч үзэх эрхмээ давхар тодруулсан юм.

 

Ингэхээс ч өөр арга байхгүй. Өнгөрсөн 2012 оны УИХ-ын сонгуульд ялагдал хүлээж, Парламентад цөөнх болоод зогсохгүй УИХ дахь бүлгээ хүртэл байгуулж чадахгүй нэг хэсэг явсан удаатай МАН-д энэ удаа үнэмлэхүй ялалт байгуулж, УИХ-д 65 суудал авахад манлайлан оролцсон намын даргын хувьд зүй ёсны хэрэг.

 

Уг нь, улс төрийн нийтлэг жишгээр МАН-ын дарга М.Энх­болд гүйцэтгэх засаглалаа тэргүүлэх бүрэн боломжтой байсан. Гэхдээ тэрбээр нийтлэг жишиг дагахын оронд цоо шинэ сонголт хийж, өдгөө УИХ-ын даргын албыг хашиж буй. Товч­хондоо бол М.Энхболд парламентад олонхыг бүрдүүлж буй намаасаа ирэх онд болох Ерөнхийлөгчийн сонгуульд хүч үзэхээр шулуудсан. МАН доторх Ерөнхийлөгчийн сунгааны нэг номерт М.Энхболд бий гэсэн үг.

 

Гэвч нам доторх нөхдөөс нь түүнтэй барьцах санаа агуулсан попууд мэр сэр хувийн тоглолт хийж эхэлснийг өнгөрсөн долоо хоногийн нэг үйл явдал нотолж орхив. Тэр нь УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж. УИХ-ын гишүүнээр зургаа дахь удаагаа сонгогдсон, Ерөнхийлөгч болон Ерөнхий сайдын албан тушаалаас бусдыг нь хашсан гээд тэрбээр нэлээд зузаан намтартай түшээдийн нэг. Өнгөрсөн сонгуулиар үнэмлэхүй ялалт байгуулсан учир МАН түүнд УИХ-ын дэд даргын албан тушаал санал болгож, ёсчилсон. Харамсалтай нь, санаснаар болсонгүй бололтой. Ямартай ч Ерөнхийлөгчид санаархаж, хувийн тоглолтоо тэрбээр эхлүүл­сэн нь хэлсэн үгнээс нь ч үнэртэж буй. “Уучлаарай, одоо надад МАН хамаагүй шүү” хэмээн олон нийтийн мэдээллийн хэрэгслээр зарлаж, нам дотроо Ерөнхийлөгчийн сонгуульд хүч үзэхээр болсноо ил, далд утгаар ийнхүү илэр­хийлснээс нь уг санаа цухалзах ажээ.

 

Гэхдээ өөрийгөө жинхэнэ удирдагч, эх орон ард түмнийхээ төлөө чин сэтгэлээр тэмцэгч мэтээр харуулахын тулд үг, үйлдэл бүрээ төр засаг, хэн нэгэн, эсвэл хэсэг бүлэг рүү чиглэж эхэллээ. Хямралын үед массын сэтгэл зүй хүчтэй удирдагчийг хүсэмжлэх хандлагатай болд­гоос поп улстөрчдийн рейтинг өсөх магадлал байдгийг өнгөр­сөн хугацаанд бид хангалттай харсан. Тиймээс ч уулын баяжуулах "Эрдэнэт" үйлдвэрийн хувьчлалын асууд­лыг хөндөж, рейтингээ өсгөхөөр шулуудсан гээд хэлчихэд хэтрүүлэг болохгүй байх. Товчхондоо, ирэх онд болох Ерөнхийлөгчийн сонгуулийн онилох бай нь мега төслүүд болсон бололтой. Уул уурхайн мега төслүүдийг онилж, улстөрчийн рейтингээ өсгөсөн туршлага өнгөрсөн парламентад байсан. Тэгвэл энэ аргыг удахгүй болох Ерөнхийлөгчийн сонгуульд ашиглахаар зарим улстөрч шулуудаад байна.

 

Дашрамд дурдахад, цагийн жамаар популистуудын ярьдаг сэдвүүд хумигдаж хууртагддаг хүмүүс ч цөөрнө. Учир нь популизм тооцоо, судалгаанд суурилдаггүй. Дутуу дулимаг мэдлэг, мэдээлэл, хоосон лоозон, заримдаа эх оронч сэтгэлийн хамгийн энгийн, хялбарчилсан хувилбар болох ард түмэндээ хайр зарлах гэсэн цөөхөн бөгөөд ядмаг сонголтын хүрээнд л тоглолт хийдэг нь нэгэнт илэрхий хэрэг болжээ.

0
ЖИРГЭХ
Санал болгох
COP17: “Байгальд суурилсан шийдэл бүхий тогтвортой дэд бүтэц" сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Хүннүгийн язгууртны хамгийн том булшны археологийн судалгааг бүх талаар дэмжинэ
Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ
УИХ-ын дарга С.Бямбацогт Төв аймагт ажиллалаа
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (6)

  • иргэн (124.158.90.56)
    Уг нь Амаржаргал Ерөнхийлөгч болвол зүгээр дээ.Даан ч дэвшүүлэхгүй л дээ
    2016 оны 10 сарын 08 | Хариулах
  • Зочин (202.179.29.3)
    ХУЛГАИЧ НАРЫГ ҮР УДМААР ӨРТӨИ ЮМ ШИГ ТЭЖЭЭДЭГ ТЭНЭГ АРД ТҮМЭН БАИНА АА
    2016 оны 10 сарын 06 | Хариулах
  • zocin (202.9.44.73)
    Elbegdorj l bissuu
    2016 оны 10 сарын 05 | Хариулах
  • Зочин (103.57.95.62)
    Иймэрхүү юм бичдэг новшнууд цөөрвөл монголын улс төр цэвэршинэ дээ
    2016 оны 10 сарын 05 | Хариулах
  • Зочин (103.206.195.229)
    Хэдэн дарга нарын хувааж идсээр ирсэн Эрдэнэт хувьд очихоор хэн хохирч хэн хожоод байна? Нэг талаас үйлдвэрийн өгөөж нэмэгдэнэ. Учир нь хүн өөрийнхөө юмыг хулгайлдаггүй. Нөгөө талаас төрийн шахаа хулгай хумигдана.
    2016 оны 10 сарын 05 | Хариулах
  • mn (202.9.44.179)
    Erunhiilugch shudarga hun baih estoi M.Enkhbold boloh gene HUTSVAA
    2016 оны 10 сарын 05 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Нийслэлийн Засаг даргын Тамгын газар “Альварез энд Марсал” ХХК-тай хамтран ажиллана
    6 цаг 33 мин
  • COP17: “Байгальд суурилсан шийдэл бүхий тогтвортой дэд бүтэц" сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгууллаа
    6 цаг 35 мин
  • Түгжрэлийг бууруулах нэг, хоёрдугаар тойрог зам төсөлд “China Central Strategic Advisory Group”-тэй хамтарна
    6 цаг 39 мин
  • ФОТО: “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль 2026
    7 цаг 59 мин
  • ФОТО: Хар зүрх уулын тэнгэрийг тахих төрийн тахилга боллоо
    8 цаг 53 мин
  • Улаанбаатар хот Даян дэлхийн ногоон хөгжлийн институттэй 250 сая ам.доллар хүртэлх ногоон хөрөнгө оруулалт татахаар тохиролцлоо
    9 цаг 18 мин
  • Төрийн банк COP17-ын Ногоон бүсэд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулна
    10 цаг 32 мин
  • Голомт банк байгальд ээлтэй “Nature” виртуал картыг танилцуулж байна
    10 цаг 36 мин
  • Хүннүгийн язгууртны хамгийн том булшны археологийн судалгааг бүх талаар дэмжинэ
    10 цаг 42 мин
  • 2026 оны ДАШТ-ий шилдэг тоглогч Родри Барселона клубт нэгдлээ
    10 цаг 52 мин
  • Улаанбаатар хот Дэлхийн Банк групптэй хамтран трамвайн төслийг хоёр жилийн дотор хэрэгжүүлнэ
    10 цаг 54 мин
  • Монголын цахим спорт болон Aurora Gaming-ийн олон улсын стратеги
    10 цаг 56 мин
  • Улаанбаатарт батарейд суурилсан “Sky shuttle” нийтийн тээврийн хэрэгслийг нэвтрүүлэхээр “BYD Company Limited” компанитай санамж бичиг байгууллаа
    11 цаг 2 мин
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
    12 цаг 4 мин
  • “БЭЛЧЭЭРЭЭС ДЭЛХИЙН ЗАХ ЗЭЭЛД: МОНГОЛЫН ТОГТВОРТОЙ НООЛУУРЫН ИРЭЭДҮЙ” УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
    Уржигдар 15 цаг 34 мин
  • АНУ-ын Үндэсний өр түүхэндээ анх удаа 40 их наяд ам.долларыг давлаа
    Уржигдар 13 цаг 24 мин
  • Дэлхийн газрын тосны үнэ сүүлийн гурван долоо хоногт байгаагүй дээд хэмжээндээ хүрлээ
    Уржигдар 13 цаг 17 мин
  • Ирантай хийж буй дайны улмаас АНУ-ын 18 цэрэг амь үрэгдэж, 757 цэрэг шархаджээ
    Уржигдар 13 цаг 06 мин
  • Трамп Ираны эдийн засгийг сөхрүүлэх шинэ төлөвлөгөөгөө эхлүүллээ
    Уржигдар 11 цаг 40 мин
  • Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ
    Уржигдар 11 цаг 18 мин
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • Нэг жилийн наадмаар ГУРВАН цол хүртэж түүх бүтээсэн Б.Гончигсүрэнгийн тухай 24 баримт
  • Эрдэнэдалайнхнаа баярлуулдаг Эрдэнэбатын Даш харцагын тухай 24 баримт
  • Булганыхны начин цолны арангыг тасалсан "буруугүй" Б.Түвшинтөгс харцагын тухай 24 баримт
  • Аймгийн заан цолтой бужигнуулж явсан Э.Мөнхжаргал харцагын тухай 24 баримт
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Ерөнхий сайд Н.Учралын COP17-ын хурлыг нээж хэлсэн үгээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • Авсан цолоо заавал баталдаг "ганган" Б.Сосорбарам начны тухай 24 баримт
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
  • “Heroes” болон “Nashville” цувралын од Хэйден Панеттьер 36 насандаа таалал төгслөө
  • Н.Учрал: Олон жилийн дуусдаггүй яриаг дуусгах хариуцлагатай цаг үед бид байна
  • Иран улс Ормузын хоолой дахь хяналтаа алдаж эхэллээ
  • Монголын бэлчээрийн тухай таны мэдэх ёстой БАРИМТУУД
  • Ерөнхий сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
  • АЮУЛ: Нийслэлчүүд ирэх өвөл хүнцэлд хордож, нэг л өглөө бүгд сэрэхгүй ч байж мэдэх эрсдэлд орлоо
  • ФОТО: COP17-д хүрэлцэн ирсэн ГАНГАН хүмүүс
  • Украины Батлан хамгаалахын сайд асан Михайло Федоров дайны үеийн сонгууль явуулж Владимир Зеленскийг унагахыг хүсэж байна
  • Ши Жиньпин 1989 оны Тяньаньмэний талбайд болсон цуст аллагыг САЙШААВ
  • ФАКТ: Уран мэхийг үзүүлдэг нь 39 нас, уран хөдөлгөөнөө үзүүлдэг нь 38 нас хүрлээ
  • COP17: Ногоон бүсэд УНТЭ-ийн тусламжийн нэг цэг, хөдөлгөөнт яаралтай тусламжийн хоёр баг ажиллаж байна
  • Эрдэнэдалайнхнаа баярлуулдаг Эрдэнэбатын Даш харцагын тухай 24 баримт
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • Нэг жилийн наадмаар ГУРВАН цол хүртэж түүх бүтээсэн Б.Гончигсүрэнгийн тухай 24 баримт
  • ФОТО: COP17-д хүрэлцэн ирсэн ГАНГАН хүмүүс
  • Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ
  • АНУ-ын Үндэсний өр түүхэндээ анх удаа 40 их наяд ам.долларыг давлаа
  • ӨНӨӨДӨР: COP17 бага хурал дөрөв дэх өдрөө үргэлжилнэ
  • Инфантино өөрийг нь шүүмжилсэн FIFA-гийн өндөр албан тушаалтныг ажлаас нь ХАЛЖЭЭ
  • Монголын бэлчээрийн тухай таны мэдэх ёстой БАРИМТУУД
  • МУИС-ийн шалгалтын комисс хариуцлагагүй үйлдэлдээ хариуцлага хүлээх үү?
  • Ерөнхий сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
  • "Монголын Хөрөнгийн Бирж" ХК-ийн цахим хуудас шинэчлэгдлээ
  • “БЭЛЧЭЭРЭЭС ДЭЛХИЙН ЗАХ ЗЭЭЛД: МОНГОЛЫН ТОГТВОРТОЙ НООЛУУРЫН ИРЭЭДҮЙ” УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
  • ФОТО: Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын суурь конвенцын оролцогч талуудын 17 дугаар Бага хурал Улаанбаатар хотноо эхэллээ
  • Хиймэл оюунд суурилсан "Ногоон дата төв"-ийн төслийг танилцуулна
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
  • “Сургууль хүрэх зам” аян зохион байгуулна
  • Ирантай хийж буй дайны улмаас АНУ-ын 18 цэрэг амь үрэгдэж, 757 цэрэг шархаджээ
  • Ерөнхий сайд Н.Учралын COP17-ын хурлыг нээж хэлсэн үгээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • KHARKHORUM Visual Art & Music Festival-ийн албан ёсны line-up зарлагдлаа 
24 баримт
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • Н.Учрал: Олон жилийн дуусдаггүй яриаг дуусгах хариуцлагатай цаг үед бид байна
  • Ерөнхий сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
  • Монголын бэлчээрийн тухай таны мэдэх ёстой БАРИМТУУД
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК