Өнгөрсөн нэгдүгээр сард гарсан Баянгол дүүргийн 15-р хорооны нутаг дэвсгэрт байрлах байрны орцонд өндөр настай эмээг дээрэмдэж, улмаар шатаар чирч биед нь хүнд гэмтэл учруулсан хэргийн шүүх хурал өнгөрсөн долдугаар сард Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болсон.
Шүүх хурлаар хэргийг үйлдсэн 1990 онд төрсөн Дорнод аймгийн харьяат А.Мөнх-Эрдэнэд 5 жил, Увс аймгийн харьяат Л.Амаржаргалд 6 жил, 1995 онд төрсөн Увс аймгийн харьяат А.Баатарт 5 жилийн ял тус өгсөн юм. Тэгвэл тэд давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан бөгөөд Давж заалдах шатны шүүхээс анхны шатны шүүхэд буцаасан юм.
Харин өнөөдөр анхан шатны шүүх хэргийг хэлэлцэх байсан ч прокурор, өмгөөлөгчийн шүүх хурал давхардсан тул ирэх даваа гараг хүртэл хойшилжээ. Шүүх хурал ирэх Даваа гарагт 13.30 цагаас болно.
Сэтгэгдэл (1)