Баянгол дүүрэгт байрлах “Хархорин” худалдааны төвийн нэгдүгээр давхарт байрлах үнэт эдлэлийн тасгуудад хулгай оржээ.
Хэрэг энэ сарын 12-13-нд шилжих шөнө гарсан байна. Тус төвийн үнэт эдлэл борлуулдаг дөрвөн лангууны цоожийг эвдэн орж монетон ээмэг, бөгж, гинж, шүрэн болон мөнгөн бугуйвч зэрэг их хэмжээний эд зүйл алдагдсан аж. Баянгол дүүргийн Цагдаагийн II хэлтсийн алба хаагчид гэмт этгээдийг шуурхай эрэн сурвалжилж, тус хэрэгт холбогдуулан дүүргийн IV хороонд оршин суудаг, 24 настай залууг саатуулжээ.
Тэрбээр бусадтай бүлэглэн эл хэргийг үйлдсэн бөгөөд цагдаа нар түүнийг баривчилж, хулгайлсан үнэт эдлэлүүдийг нь эд мөрийн баримт болгон хураажээ.
Б.Цэцэг
Сэтгэгдэл (1)