ОУХМ Б.Марал-Эрдэнэ амжилт үзүүллээ Засмал замын дугуйн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний 17-18 насны Залуучуудын ангилалын ганцаарчилсан уралдаанд өрсөлдсөн манай улсын тамирчин ОУХМ Б.Марал-Эрдэнэ 60 дугаар байранд жагссан амжилт үзүүлэв.
Энэ сарын9-16-ны хооронд үргэлжилсэн Залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Катар улсын Доха хотноо амжилттай болж өндөрлөлөө. Мөн "Under 23" буюу 19-23 хүртэлх насны ганцаарчилсан 28.9 км-ын тэмцээн болж Герман улсын тамирчин түрүүлэв.
Тус төрөлд манай улсын Ханан тойргийн дугуйн Залуучуудын дэлхийн аварга ОУХМ Б.Тэгшбаяр уралдаж 28-р байранд орсон. Тэрбээр энэ сарын 12-нд тэмцээний ганцаарчилсан цуваа гараатай 28,9 км замын уралдаанд дахин оролцсон юм. Гэвч уралдааны замд Шинэ Зиландын тамирчин түүний хойноос мөргөж, дугуйны араа солигчыг нь эвдэж тэмцээнээс гаргав. Б.Цэцэг
Сэтгэгдэл (1)