Улаанбаатар
Өнөөдөр / 2026.04.22
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

C.Батболд: Хотын иргэн, хүн рүүгээ чиглэсэн ажлуудыг шийдвэрлэж, хэрэгжүүллээ

2016-10-17
0
ЖИРГЭХ

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд ажлаа хүлээн авснаас хойш 100 хоногийн хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажлынхаа талаар өнөөдөр хэвлэлийнхэнд мэдээлэл өглөө. Тэрээр нийслэл хотын үе үеийн Засаг дарга нар ажлаа аваад  100 хоногийнхоо ажлыг  дүгнэж, иргэддээ мэдээлж ирсэн.  Миний бие  2016 оны 7 сарын  6-ны өдрөөс Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчаар томилогдон  ажиллаж байна. 100  хоногийн хугацаанд манай багийнхан иргэн рүүгээ чиглэсэн, бүтээн байгуулалтаа үргэлжлүүлсэн, эдийн засгийн оновчтой тогтолцоог бүрдүүлэх, төрийн цомхон чадварлаг бүтцийг бий болгох,  үйл ажиллагаагаа олон нийтэд нээлттэй хүргэх зорилгыг  тавин хэрэгжүүлэн ажиллаж байна гэсэн юм. Мөн тэрээр “Улаанбаатар хотод 1 375 мянган хүн амьдардаг томоохон хот. Тиймээс эхлээд хүнийнхээ өмнө тулгамдаж байгаа асуудлыг шийдэх  нь чухал. Миний гаргасан бүх шийдвэр, ажлууд хүн рүүгээ чиглэсэн байсан. Иргэдийнхээ эрүүл аюулгүй,  байдлыг хангах, хүүхдүүдийн цэцэрлэг, сургуулийн хүртээмжийг нэмэгдүүлэх зэрэгт анхаарч ажиллаж, хэрэгжүүлж байна гэж”  мэдээллийнхээ үеэр онцоллоо.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболдоор ахлуулсан  нийслэлийн удирдлагын шинэ багийн 100 хоногт хийсэн ажлыг тоймлон танилцуулж байна гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.   
 
  1. Нийслэлийн  Засаг даргын Тамгын газар, Улаанбаатар  хотын захирагчийн ажлын  албаны бүтцийн саналыг Засгийн газрын хуралдаанд оруулж хэлэлцүүлэн батлуулсан байна.
  2. УИХ, НИТХ-ын хурлын тэргүүлэгчидтэй  Нийслэлийн өнөөгийн байдал, цаашдын чиг хандлага  “Зөвлөлдөх уулзалт”-ыг зохион байгуулсан.
  3. Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаар  Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн  ирэх дөрвөн жилийн үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрөө хэлэлцүүлж батлууллаа.
  4. “Цэцэрлэг, сургуулийн  хүртээмжийг нэмэгдүүлэх” асуудалд онцгой анхаарч ажиллаж төрийн бус өмчийн зарим цэцэрлэгт  3087 хүүхдийг элсүүлэн суралцуулж, улсын төсвийн тодотголд  1.4 тэрбум төгрөг  суулган батлууллаа. Дөрвөн байгууллагын дэргэд цэцэрлэг байгуулж, бүртгэлийг “Шилэн” болгож явууллаа.
  5. “Элэг бүтэн сан”  Хавдар судлалын үндэсний төвтэй хамтран элэгний өвчлөлийг бууруулах,  элэг шилжүүлэн суулгах хагалгааг дэмжиж, Нийслэлийн төсвөөс 1 тэрбум төгрөг шийдвэрлэж, хамтын ажиллагааны  санамж бичигт гарын үсэг зурлаа. Ингэснээр  элгээ шилжүүлэн суулгахаар хүлээж байгаа  20 иргэн   ирэх оны эхэн гэхэд  уг хагалгаанд үнэ төлбөргүй орно. Хагалгаа хийлгэхээр хүлээж байгаа иргэдийн  50 хувь Улаанбаатар хотын иргэд байна.
  6. Шастины нэрэмжит  3-р эмнэлгийн урд орчин үеийн стандарт бүхий авто зогсоолыг иж бүрнээр нь шийдэж ашиглалтад орууллаа. Богино хугацаанд хийсэн энэ зогсоол эмнэлгийн байгууллага, иргэдийн талархлыг хүлээсэн  юм.
  7. Гудамж төслийн хүрээнд  ТЭЦ-III-ийн баруун хойд  1.5 километр  замыг Яармагийн гүүртэй холбож дуусган, ашиглалтад орууллаа.
  8. Толгойтын эцсээс Орбит хүртэл барьж буй төмөр бетонон гүүрийг өнгөрсөн долоо хоногт нээж, үлдэгдэл хөрөнгийг ирэх оны төсөвт суулгахаар ажиллаж байна.
  9. Өвөлжилтийн бэлтгэл ажилтай холбогдуулан Сүхбаатар дүүргийн  160,  Хан-Уул дүүргийн  53, Баянгол дүүргийн  96, 98  Сонгинохайрхан дүүргийн  110  дугаар цэцэрлэг, Налайх дүүргийн  2-р хороо, орон сууцны хорооллын цэвэр  усны шугам,   цэцэрлэгийн дээврийн эвдрэлийн асуудлыг шийдсэн байна.
  10. Улаанбаатарын намар арга хэмжээг Сүхбаатарын талбайд зохион байгуулж, иргэддээ ирэх дөрвөн жил хийх ажлаа тайлагнан, Никитон, Камертон хамтлагийн тоглолтыг хүргэсэн. Нийслэлийн хүн амын 40 гаруй хувь нь залуучууд. Цаашдаа залуучуудад чиглэсэн үйл ажиллагааг тогтмол хэрэгжүүлнэ.
  11. Дүнжингарав хорооллын иргэдийг халуун, хүйтэн усаар хангаж, дулааны ажлыг мөн хийлээ.
  12. Намрын ногоон өдрүүд  арга хэмжээг  Мишээл экспод, Алтан намар үзэсгэлэнг  бүхий л дүүргүүдэд зохион байгуулж, нэг талаар иргэдээ чанартай, хямд хүнсээр хангах, нөгөө талаар тариаланчдаа дэмжиж ажиллав.
  13. Намрын тохижилтын ажлын хүрээнд  Толгойтоос Амгалан өртөө хүртэл 17 километр  төмөр замын хамгаалалтын зурвас, төмөр замын  2 талаар Сибирийн  3:5 сая 4 метр  өндөртэй 8000 улиас тарина.  Хотын ногоон байгууламжийг нэмэгдүүлэхэд онцгой анхаарч, Хонхтой цэцэрлэгт хүрээлэн болон  Клиникийн  2-р эмнэлгийн  урд ч  мөн мод тариад байна.  Цаашид нийслэлээ “Ногоон хот “ болгоно.
  14. Богд уулын аяллын замыг тохижуулж, ашиглалтад хүлээн авлаа.  Байгалиа дээдэлсэн, аялал жуулчлалын бүс байгуулах, Спортлог Улаанбаатар хот болох ажлыг шат дараалан хийнэ. Багийн спортыг бүх талаар дэмжиж, шинэ цэнгэлдэх хүрээлэнтэй болно.
  15. Зөвшөөрөлгүй, зөрчилтэй барилгын асуудалд онцгойлон анхаарч, ажлын хэсэг байгуулан ажиллаж,  шаардлагуудыг  аж ахуй нэгжүүдэд хүргүүллээ.
  16. Замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах ажлын хүрээнд Баруун болон Зүүн дөрвөн зам, Гэсэр сүм, Саппорогийн уулзвараар баруун эргэх  тэмдэглэгээг сайжруулж холбогдох байгууллагатай хамтран хийж, хэрэгжүүлж эхэллээ.  
  17. Залуусыг ажлын байраар хангах, Нэг өрх-нэг ажлын байр бодлого хэрэгжүүлэх ажлын хэсэг байгуулан ажиллаж, “Ажлын байрны өдөрлөг” зохион байгуулахаар ажиллаж  байна.  Нийслэлийн нутгийн захиргааны  байгууллагыг өндөр чадамж, бүтээлч хандлагатай залуу боловсон хүчнээр сэлбэн бэхжүүлэх, төрийн албанд орох боломжийг нээж, иргэдээ орлоготой болоход онцгойлон анхаарч байна.
  18. Гэр хорооллын дахин төлөвлөлтийн асуудлын хүрээнд иргэдээ хохиролгүй болгох,  энэ үйл ажиллагааг “Зөв шийдэл, зөв төлөвлөлтөөр явуулах” бодлогыг барьж байна.  Өнгөрсөн дөрвөн жил гэр хорооллын дахин төлөвлөлтөөс үүдэн  гэр оронгүй, хашаа хороогүй болсон  400 өрх, иргэний асуудлыг  Нийслэлийн удирдлагын баг өвлөөс урьтаж шийдэх ажлыг хэрэгжүүлж,  эхний ээлжид 235 айлыг  дамжин өнгөрөх, түрээсийн түр орон сууцанд оруулж байна. Цаашид дахин төлөвлөлтийг иргэдийнхээ эрх ашгийг нэгт эрэмбэлсэн шийдлээр үргэлжлүүлнэ.  
  19. 14 хоног тутам Засаг даргын хувьд иргэдтэйгээ уулзаж, тэднийхээ өмнө тулгамдаж байгаа асуудлыг шийдвэрлэж байна. Иргэддээ нээлттэй Засаг дарга  байх, хуримтлагдсан асуудлыг шийдэх бодлого барьж байна.
  20. Малын гоц халдварт шүлхий өвчинтэй тэмцэх ажлын хүрээнд урьдчилан сэргийлэх вакцинжуулах арга хэмжээг  зохион байгуулах, байнгын пост болон хөдөлгөөнт эргүүлийг  ажиллуулж,  халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлыг хийлээ.
  21. Гадаад харилцаагаа өргөжүүлэх, олон улсын  төсөл хөтөлбөрийн хүрээнд Нийслэл хотод  хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлыг  эрчимжүүлэх зорилт тавьж байна.  Нийтийн тээврийн тусгай замын автобусны BRT төслийг  хэрэгжүүлнэ.
  22. Европын сэргээн босголтын банктай хамтран Улаанбаатар хотын дэд бүтцийг  барьж байгуулах,  хатуу хог хаягдлыг боловсруулах үйлдвэр болон хаягдал ус цэвэршүүлэх талаар хамтарч ажиллана.
  23. Баянхошуу, Долоон буудал орчмыг дахин төлөвлөн хэрэгжүүлж инженерийн  болон нийгмийн дэд бүтцийг бүрэн шийдсэн  200 мянган хүн ам бүхий төвийг хөгжүүлнэ.  Энэ ажлыг Улаанбаатар хотын гэр  хорооллыг хөгжүүлэх  хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр төслийн хүрээнд хийнэ.
  24. Хэвлэл мэдээллийн төвийг нээж, төрийн захиргааны үйл ажиллагааг ил тод нээлттэй болгох ажлыг  хийж байна.
  25. Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д өргөн барьсан. Уг хуулийн төслийг УИХ-аар хэлэлцүүлж батлуулна.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Арьс судлалын үндэсний төвд агаар шүүгч хүлээлгэн өглөө
Монголын баг, тамирчид бишкекийг зорилоо
Улсын шалгалт зохион байгуулах хуваарь гарчээ
Оюутан цэргийн бүртгэл ирэх сарын 2-ноос эхэлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (6)

  • зочин (200.110.156.205)
    төрийн албыг чадварлаг болгоно гэнэ үү битгий инээд хүргээд байгаарай 10-20 жил ажилласан төрийн албан хаагчдыг халчихаад төрд ажиллаж үзээгүй дээд боловсролгүй сонин тараагч хэлтсийн даргаар тавьсан. үүнийг тэгээд чадварлаг боловсон хүчин гэх үү . ядаж байхад нөгөө дарга шүү юм нь нягтлангын гарын үсэггүй өчнөөн сая төгрөг миний мөнгө би хэлтсийн дарга нь шилжүүл гэж төрийн сан дээр орж ирж байвал яах уу ийм л боловсон хүчнүүд байна сү батболдоо бас тэр дарга чинь 40 сая төгрөг төлсөн яах нь миний дур гэж байна лээ АТГ юу хийж байдаг юм бүү мэд
    2016 оны 10 сарын 18 | Хариулах
  • Зочин (202.131.252.213)
    МАН-ыхан ЗҮТГЭНЭ. Өөрсдөө БАЯЖИНА. ЗОРИЛГО нь ТЭР. АН-ыхан БҮТЭЭНЭ. Ард түмэн ХОЖНО. Үр дүн нь ИЛ. МАН-ыхан нураахыг нь НУРААНА.ЗОГСООНО. Үнэн ЧАНАР нь ТЭР. АН-ыхан БҮТЭЭНЭ.БАЙГУУЛНА. Угаас ЧАДВАР нь ЭНЭ. САНАГТУН
    2016 оны 10 сарын 17 | Хариулах
  • Зочин (59.153.112.37)
    Batboldiin sawiig l booh hregtri ysan T1 yuma
    2016 оны 10 сарын 17 | Хариулах
  • Зочин (59.153.112.37)
    T1 e hyatad boglogo gj bn
    2016 оны 10 сарын 17 | Хариулах
  • Зочин (103.212.118.90)
    ХЯТАД БОДЛОГО Ардчилал маш аюултай шүү. Гоминдоны намдаа хужаа шургуулья. Газрын наймаачин Энхболд таарна. Бадамжунайгийн хошного руу мөнгө сайн чих. Намыг нь дэмжье мөнгө сайн чих. Ерөнхийлөгчид манай хүн байх нь чухал мөнгө сайн чих. ЭЛБЭГДОРЖ. За энэ үхэрнүүд бидний гараас гарахгүй. Тал үхэр Энхболдыг тал шахам нь Элбэгдоржийг дэмждэг. ЯМАРЧ АСУУДАЛ ҮГҮЙ. ҮХЭРНҮҮД бидний БЭЛГЭВЧ болно. Сайн талцуул ҮХЭРНҮҮДИЙГ. Удахгүй үхэрнүүдийг ташуурдаж газар хагалуулна. Монгол бидний гарт. Энхболд, МАН мөн ч их тус болно бидэнд.
    2016 оны 10 сарын 17 | Хариулах
    • zochin
      Юу бичээд балайраад бгаа юм бэ
      2016 оны 10 сарын 17
  • ффф (112.72.15.26)
    Хийсэн биш хийх ажлаа хэлжээ. Яахав, өмнөх даргын үед эхлүүлсэн ганц нэг ажил дууссан бололтой юм.
    2016 оны 10 сарын 17 | Хариулах
  • nnn (202.9.42.179)
    ehelsen ajluud duusch bna.Erguu mini uuruu ajil hii .Nohoin sav boohoos uur yum setge
    2016 оны 10 сарын 17 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Монголыг мотоциклоор туулж яваа алдарт аялагч бүсгүй Норали Шоенмакерын тухай 24 баримт
    5 мин
  • Душанбегийн Их дуулгад манай 23 жүдоч өрсөлдөнө
    14 цаг 37 мин
  • Мэдээллийн технологийн үйлдвэрлэл, дэвшилтэт технологийг хөгжүүлэх үндэсний зөвлөлийн 2026 оны анхдугаар өргөтгөсөн хуралдаан боллоо
    14 цаг 43 мин
  • Зөвлөгөө: Хачигт хазуулсан тохиолдолд ХЭРХЭХ вэ?
    14 цаг 46 мин
  • “Сэлбэ 20 минутын хот” төслийн бүтээн байгуулалтын явц 25 орчим хувьтай үргэлжилж байна
    14 цаг 54 мин
  • Дулааны тавдугаар цахилгаан станцыг 2028 онд ашиглалтад оруулна
    15 цаг 13 мин
  • НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол маргааш болно
    16 цаг 1 мин
  • УИХ-ын гишүүн П.Ганзоригийг Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хорооны даргаар сонгохыг дэмжлээ
    16 цаг 34 мин
  • “Дүнжингарав-2026” хаврын хурдан морины уралдаан ирэх сарын 1-нд болно
    17 цаг 5 мин
  • Реппер D4vd-ийн өмгөөлөгчид түүнийг өсвөр насны охины үхлийн хэрэгт буруугүй гэж мэдэгдэв
    17 цаг 35 мин
  • Дэд бүтцийн салбарт хэрэгжүүлэх түншлэлийн төслийг танилцууллаа
    17 цаг 53 мин
  • Н.Учрал: Засгийн Газар цахим хөгжилд тулгуурласан эдийн засгийг хөгжүүлнэ
    17 цаг 59 мин
  • Ой, хээрийн түймрийн аюулын урьдчилсан зураглалыг гаргажээ
    18 цаг 29 мин
  • Зөвшөөрлийн нэгдсэн сан болох e-business.mn системийн “Худалдаа” хэсэгт ТҮЦ болон мухлаг хоёул багтсан байна
    18 цаг 40 мин
  • “Орлон тоглогч”-ийн Хосоо, “Надад ирээгүй хайр”-ын Алдар буюу Ч.Түвшинтөгс цоо шинэ дүр төрхөөр үзэгчидтэй уулзана
    18 цаг 43 мин
  • Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
    19 цаг 54 мин
  • Японд ирэх долоо хоногт "маш хүчтэй газар хөдөлнө" гэж цаг уурчид анхааруулж байна
    20 цаг 10 мин
  • Д.Трамп: Бид Тегерантай тохиролцоонд хүрэх хүртэл Ираны боомтуудын хоригийг цуцлахгүй гэдгээ мэдэгдэж байна
    20 цаг 44 мин
  • Apple Pay-д Голомт банкны Visa брэндийн картыг холбон ашиглах боломжтой боллоо
    20 цаг 50 мин
  • МУУ ТОЙРОГ: Сэтгэл гутрал нь нойрны хямралын хамгийн том шалтгаан болж байна
    21 цаг 2 мин
  • Чансаа: Улсын цолтнууд цөөхөн багтсан шилдэг 24 бөхийн эрэмбэ
  • Дэлхийд нөлөөлж буй жүжигчин Эмма Уотсоны тухай 24 БАРИМТ
  • Зуун дамнасан алдартан Леонардо да Винчи
  • Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
  • Зуун жил ганцаардсан хүн
  • UB food festival-2026:18 улс үндэстний нэрийн хоолыг нэг дороос амтлаарай
  • Ардын жүжигчин мэт амьдарсан Б.Сарантуяагийн тухай сонирхолтой 24 баримт
  • Монгол Улсын 47 иргэн гадаад улсад хар тамхитай холбоотой хэргээр ял эдэлж байна
  • БАРИМТ: С.Зориг агсаны тухай бидний мэдэх, мэдэхгүй
  • АНУ болон Ираны талууд дайныг эцэслэхээр дахин хэлэлцээрийн ширээний ард сууна
  • "Хатант Интернэшнл" багийн ялалтын түүчээ Т.Дүгэрдоржийн тухай сонирхолтой 24 баримт
  • "UB food festival-2026" олон улсын хоолны өдөрлөг эхэллээ
  • АЛТАН ЦОМ: Аль баг нь аваргалж 1.5 тэрбумын шагналын сангаас хүртэх вэ?
  • Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн 2026 оны хоёрдугаар хуралдаан боллоо
  • 24 баримт: БНМАУ-ын тусгаар тогтнолын тулах багана Маршал Ю.Цэдэнбал
  • Увс аймагт гарсан ой, хээрийн түймрийг бүрэн унтраахаар ажиллаж байна
  • Шүүхээс шүүгдэгч Б.Энх-Амгалан, З.Энхболд нарт хоёр жилийн хорих ялыг тус тус  оноолоо
  • “Улаанбаатар марафон-2026” гүйгчдэд зориулсан бэлтгэл, тактикийн зөвлөгөө
  • ТАНЫ ХЭРЭГЛЭЭНД ОЙР ₮ КРЕДИТ КАРТ
  • Монголбанкны Ерөнхийлөгч С.Наранцогт Дэлхийн банк, ОУВС-гийн хаврын уулзалтад оролцож байна
  • Дэлхийд нөлөөлж буй жүжигчин Эмма Уотсоны тухай 24 БАРИМТ
  • Яаралтай тусламжийн дугаарыг олон улсын стандартад нийцүүлж, 112 нэгдсэн дугаарт шилжүүлэх ажлыг эрчимжүүлнэ
  • Зуун жил ганцаардсан хүн
  • Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
  • Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн 2026 оны хоёрдугаар хуралдаан боллоо
  • Увс аймагт гарсан ой, хээрийн түймрийг бүрэн унтраахаар ажиллаж байна
  • "UB food festival-2026" олон улсын хоолны өдөрлөг эхэллээ
  • Монгол Улсын 47 иргэн гадаад улсад хар тамхитай холбоотой хэргээр ял эдэлж байна
  • АНУ болон Ираны талууд дайныг эцэслэхээр дахин хэлэлцээрийн ширээний ард сууна
  • Зуун дамнасан алдартан Леонардо да Винчи
  • С.Баярцогт: Ирэх хоёр сонгуульд дараалсан ялалт байгуулахын тулд ажиллана
  • Улаанбуудайн үрийн нөөц 46 мянган тоннд хүрч, хаврын тариалалтын бэлтгэл хангагдаж байна
  • “Улаанбаатар марафон-2026” гүйгчдэд зориулсан бэлтгэл, тактикийн зөвлөгөө
  • Чансаа: Улсын цолтнууд цөөхөн багтсан шилдэг 24 бөхийн эрэмбэ
  • Н.Учрал: Өвөлдөө өнөөдрөөс бэлдье
  • 24 баримт: БНМАУ-ын тусгаар тогтнолын тулах багана Маршал Ю.Цэдэнбал
  • Өнөөдөр "Бийр ярьж, өнгө амилсан өдөр" тохиож байна
  • Монгол Улсыг гадаад хэлнээ “Mongolia” бус “Mongol” хэмээн нэрлэж, бичиж хэвшүүлэх нь зүйтэй гэж үзжээ
  • У.Хүрэлсүх: УИХ хулгайч дээрэмчид үүрээ засдаг, өндөглөдөг газар байж болохгүй
  • УИХ: Ерөнхийлөгчийн өргөн барьсан хуулийн төслийг хэлэлцэнэ
24 баримт
  • Монголыг мотоциклоор туулж яваа алдарт аялагч бүсгүй Норали Шоенмакерын тухай 24 баримт
  • "Хатант Интернэшнл" багийн ялалтын түүчээ Т.Дүгэрдоржийн тухай сонирхолтой 24 баримт
  • 24 баримт: БНМАУ-ын тусгаар тогтнолын тулах багана Маршал Ю.Цэдэнбал
  • Монгол Улсын 47 иргэн гадаад улсад хар тамхитай холбоотой хэргээр ял эдэлж байна
  • БАРИМТ: С.Зориг агсаны тухай бидний мэдэх, мэдэхгүй
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК