Нийслэлийн болон орон нутагт шингэрүүлсэн шатдаг хий импортлох,
худалдах, тээвэрлэх, хадгалах, үйл ажиллагаа явуулж буй аж ахуй
нэгжүүдэд мэргэжлийн хяналтынхан шалгалт хийжээ.

Нийслэлийн болон орон нутагт шингэрүүлсэн шатдаг хий импортлох, худалдах, тээвэрлэх, хадгалах, үйл ажиллагаа явуулж буй аж ахуй нэгжүүдэд мэргэжлийн хяналтынхан шалгалт хийжээ. Шалгалтад үйлдвэрлэл, нийтийн хоол, авто тээвэрийн хэрэгсэл, ахуйн хэрэгцээнд хэрэглэж буй баллон төхөөрөмжийг хамруулсан байна. Техникийн магадлалын хугацаа дууссан, будаг бичиглэл байхгүй, суурь хүзүүвч зэрэг ашиглалтын шаардлага хангаагүй зөрчил илэрсэн аж. Шалгатын дүнд нийт 714 зөрчил илэрсэн бөгөөд зөрчилийг арилгуулхаар улсын байцаагчдийн 211 шаардлага, үйл ажиллагаа зогсоох 29 акт гаргасан аж. Зөрчил гаргасан аж ахуй нэгж, хувь хүмүүст Төрийн хяналт шалгалтын тухай , Захиргааны хариуцлагын тухай, Газрын тосны бүтээгдэхүүний тухай хуулийн хобогдох заалтын дагуу 11,5 сая төгрөгийн торгууль ногдуулсан байна.
Ц.Болор