Цагдаагийн байгууллагын 91 жилийн ой, Дотоодын цэргийн 90 жилийн ойд зориулсан бэсрэг наадам өчигдөр "Сүүж Уул" амралтын газар боллоо.


Наадмыг нээж, Дотоодын цэргийн дарга, бригадын генерал Т. Хүрэлбаатар үг хэлэв

Наадамд оролцогчид Төрийн дууллаа эгшиглүүллээ

Наадамд 64 бөх зодоглов

Наадамд Далай даян дархан аварга Б.Бат-Эрдэнэ хүрэлцэн ирж, зодог шуудгаа өмслөө. Тэрээр 2004 оноос хойш зодог шуудгаа өмсөөгүй билээ

Ийнхүү найман жилийн турш зодог шуудгаа өмсөөгүй тэрээр бөхийн талбайд гарч, цолоо дуудуулав

Тэрээр Улсын наадмаас 12 түрүү авахдаа бүгдэд нь "Сүүж уул"-ын амралтад бэлтгэл хийж байжээ

64 бөх зодоглосноос Өвөрхангай аймгийн Өлзийт сумын харьяат аймгийн заан Л.Батзориг түрүүлж, улсын заан Ц.Мягмарсүрэн үзүүрлэлээ

Түрүүлсэн бөхөд Далай даян дархан аварга Б.Бат-Эрдэнэ баяр хүргэв
Б.Золбоо
Сэтгэгдэл (1)