“Уул уурхайн асуудлаар эрэн сурвалжлах нь” сэдвээр телевизийн эрэн сурвалжлах бүтээл бэлтгэх дадлага давамгайлсан анхны вакум сургалтыг Монголын хэвлэлийн хүрээлэн, АНУ-ын “Интерньюс ” байгууллагатай хамтран зохион байгуулахаар болжээ.

“Уул уурхайн асуудлаар эрэн сурвалжлах нь” сэдвээр телевизийн эрэн сурвалжлах бүтээл бэлтгэх дадлага давамгайлсан анхны вакум сургалтыг Монголын хэвлэлийн хүрээлэн, АНУ-ын “Интерньюс ” байгууллагатай хамтран зохион байгуулахаар болжээ. Энэхүү сургалт нь наймдугаар сарын 20-нд эхлэх бөгөөд 09.00-18.00 цагийн хооронд явагдах юм байна. Сургалтанд оролцогчид 14 хоногийн турш уул уурхайн сэдвээр эрэн сурвалжлах арга барилд суралцангаа олон улсын түвшинд андар үнэлгээ авахуйц арван минутын нэвтрүүлэг бэлтгэх ажлыг “Интерньюс ” байгууллагын туршлагатай багшийн удирдлага дор гүйцэтгэх аж. Үүнд нэвтрүүлэгийн сэдэв сонгох, асуудлаа зөв тодорхойлох, эх сурвалжаа гүнзгийрүүлэн судлах, зохиол бичих тухай хичээл багтжээ.
Ц.Болор