1. Энэхүү содон тогтоц бүхий нүхэн гарц Калифорн мужийн Секой үндэсний цэцэрлэгт хүрээлэнд байдаг. Цэцэрлэгт хүрээлэн рүү хүрэх зам үзэсгэлэнт өтгөн ойгоор хүрээлэгдсэн байдаг бөгөөд 1937 онд болсон хүчтэй хар салхины улмаас аварга том мод булгаран унаж зам хаасан аж. Цэцэрлэгт хүрээлэнгийн удирдлагууд зам хаасан энэхүү модын зайлуулахын оронд байгалийн уг содон тонтоцыг ашиглан нүхэн гарц хийжээ. Энэ нүхэн гарцын урт нь 5.8 мерт өргөн нь 2.44 метрийн урттай.

2. Техасийн өргөн уудам талд орших дэлхий дээрхи хамгийн урт гэрлэн чимэглэл бүхий нүхэн гарц. Энэхүү нүхэн гарц нь дөрвөн сая гаруй гэрлэн чимэглэлээс тогтдогоороо онцлогтой.Дэлхийд алдартай энэхүү тунелн замаар явсаар Holly Village-д хүрдэг. Гайхамшигт гэрлэн чимэглэл бүхий нүхэн гарц хоёр километр үргэлжилнэ. Гэхдээ хурдтай явж өнгөрсөн тохилдолд нүд эрээлжлэн толгой өвддөг тухай олон хүмүүс дурдсан байдгыг тэмдэглэн хэлэхэд илүүдэхгүй бизээ.


3. Украйны Клевэн хотын хуучин галт тэрэгний зам өдгөө ашиглалтаас гарсан ч дэлхийд ховор сонинд тооцогдох үзэсгэлэнт тунелн замуудын нэг болон үлджээ. Энэ тунелн замыг хүмүүс “Хайрын тунел” гэж нэрлэдэг бөгөөд олон хосууд энд болзон, хайраа илчилж гэрлэх санал тавьж байсан гэнэ. Нутгийн иргэд энд учирсан хосууд удаан хамт амьдардаг хэмээн билэгшээдэг юм байна.


4. АНУ-ийн Юта мужийн хурдны зам дахь нүхэн гарц.Энэ хэсэг АНУ-ын хамгийн уулархаг бүсэд хамаардаг. Зам харилцаагаа сайжруулахын тулд олон арван уулыг нүхлэн нүхэн гарцуудыг оноор хийсэн байна.

5. Мөн л хачирхалтай сонинд тооцогдох нүхэн гарц. Шанхай хотноо байдаг энэхүү нүхэг гарц нь Хуан-пү голын доогуур Нанжин болон Пудонийг холбодог. 647 метрийн урттай энэхүү тунел нь стерио гэрлийн эфект бүхий гэрлэн бүрхүүлтэй аж.


5. Мөн л хачирхалтай сонинд тооцогдох нүхэн гарц. Шанхай хотноо байдаг энэхүү нүхэг гарц нь Хуан-пү голын доогуур Нанжин болон Пудонийг холбодог. 647 метрийн урттай энэхүү тунел нь стерио гэрлийн эфект бүхий гэрлэн бүрхүүлтэй аж.

6. Одоогоос 30 жилийн өмнөдизайнер Ден Харвел болон Ден Рук нар зохион бүтээсэн өвөрмөц гарц. Энэхүү гарц нь байшингаа бүтэн тойрохоос залхуурсны үр дүнд бий болсон. Нарийн хонгилоор дамжин байшингийнхаа нөгөө үзүүрт хүрэх юм. Байшингийн эзэд энэхүү гарцаа гайхалтай санаа байсан хэмээжээ.


7. Нидерландын Роттердам хотын азтай оршин суугчдад зориулсан шинэ төрлийн орон сууц. Энэхүү аварга том тунелн байгууламжид хүний хэрэгцээт бүх зүйл багтах гэнэ. Юм юмандаа ойрхон амьдрахыг илүүд үзэгчдэд энэхүү аварга орон сууцны хороолол зориулагдаж байгаа юм байна. Гэрээс гармагц, хүнсний зах, электрон барааны дэлгүүр, кино театр гэх мэт өөрт хэрэгцээт зүйлсээр хүрээлэгдсэн байна. Уг аварга байгууламж 2014 онд ашиглалтад орох юм байна.


8. Үзэсгэлэнт цэцэгсээр хучигдсан тансаг нүхэн гарц дэлхий дээр ганц байдаг нь Японы Китакуши хотын Кавачи Фужи цэцэрлэгт хүрээлэнд байдаг. Сая сая цэцэгсийн үнэр, өнгө төгс цэцэрлэгт хүрээлэг үзэхээр өдөрт хоёр сая орчим жуулчид ирдэг гэнэ.


9. 2003 онд Испанийн Валесиа хотын “Тэнгисийн ертөнц” парк үүдээ нээсэн. Энэ байгууламжид далай тэнгистэй холбоотой бүх л төрлийн амьтад, ургамал тэдгээрийн тухай мэдээлэл бий. Байгууламжийн онцлог нь хүмүүс усан дотор явж байгаа мэь дизайнтай хийснээрээ онцлог. Усан тунел 42 сая литр буюу 110 мянган куб метр усан сангаас тогтоно.


Э.Мөнх