
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин өчигдөр үерийн гамшигт нэрвэгдсэн газарт очиж, байдалтай нь танилцан, албаны хүмүүстэй уулзсан юм. Кримск дүүрэг нь ОХУ-ын хамгийн алслагдсан газар бөгөөд ихэнх оршин суугчид нь нэг давхар байшинд амьдардаг аж. Кримскт үерийн усны төвшин өчигдөр шөнө долоон метрт хүрсэн бөгөөд үер буух үед оршин суугчид унтаж байжээ. Харин байшингийн дээвэр, модонд гарсан хүмүүсийг аврах албаныхан аварсан гэнэ. Өнөөдөр өглөө үерийн ус татрах үед амиа алдагсдын цогцсыг олсон байна. Үерийн ус зарим газраас ердийн төшснөөс долоо метрээр нэмэгдсэн байна.
ОХУ-ын телевизүүдээр үерийн гамшигт өртсөн Краснодарын гудамж талбай усанд автаж, хүмүүс өвдгөөр татсан шавар шалбааг дунд туучиж буйг харуулжээ. Өмнө нь Краснодар муж нь 2010 онд мөн уулнаас буусан үерт нэрвэгдэж усанд автаж байжээ.
Э.Мөнх