
Дэлхийд алдартай 007 буюу Жеймс Бондийн хагас зуун жилийн ойг Лондон хотноо тэмдэглэх гэж байна. Кино зохион бүтээгчид Жеймс Бондийн 50 жилийн ойд зориулан үзсгэлэн нээхээр төлөвлөж байгаа аж. Тэрхүү үзэсэглэнд киноны үеэр хэрэглэгдэж байсан зүйлс болон бусад зүйлсийн дуудлага худалдаа болох гэнэ.
Мөн ойн арга хэмжээнд үе үеийн Бондууд цуглах ба киноны бүх ангиудын онцлогийг харуулсан үзэсгэлэн нээгдэх юм байна. Тэрээр сайн тагнуулчаас гадна уг киногоор жинхэнэ жентелмен ямар байдгийг харуулж чадсан. Тиймээс жинхэнэ жентелмен загваруудыг толилуулахаар болжээ. Одоогийн байдлаар 007-ын нэгдүгээр ангийн Бондийн охины бикинигийн загварууд үзэсэглэнд гарахад бэлэн болоод байгаа аж.
Э.Мөнх