Попын хатан хаан
дуучин Мадонна Москва хотноо өөрийн нэрээр Фитнесс клуб байгуулахаар болжээ. Тэрээр хэдэн жилийн өмнөөс залуусын бие бялдрыг өв тэгш
хөнжүүлэх Фитнесс клубтэй болох санаагаа хэрэгжүүлэхээ амлаад байсан билээ. Тус
фитнесс ирэх наймдугаар сард албан ёсоор ашиглалтад орох бөгөөд өмнө нь тэрээр
Москва хот дахь Фитнессийн клубээ туршилтын журмаар ажиллуулж байсан байна. Хэмжээны хувьд 3500
квадрат метр бөгөөд боксын дэвжээ, иог бүжиг зэрэг олон танхимтай аж.
Ц.Болор