
Тэдгээр матрууд нь Сиамийн ховор гэгдэх матрууд байсан аж. Цагдаа нар Хятадаас Веьтнам руу гаргах гэж байхад нь саатуулсан тухай Синхуй агентлаг мэдээллээ. Матруудыг ресторанд нийлүүлэхээр зэхэж байсан байна. Зүүн өмнөд азиар нутагладаг сиамийн матрууд нь ховордсон амьтдын тоонд орох болсон. Веьтнамчууд хэвлээр явагч эдгээр амьдыг эрүүл мэндэд тустай хэмээн хүнсэнд хэрэглэдэг юм байна. Сиамийн матрын мах амттай учир хүнсэнд хэрэглэгдэх нь элбэг байдаг гэнэ.
Э.Мөнх