Үндэсний их баяр наадмын урианхай сурын харваа өчигдөр эхэлсэн бол өнөөдөр Буриад сурын харваагаар үргэлжилж байна. Энэхүү харваанд нийт 155 харваач онч мэргэнээ сорьж байгаагаас 130 нь эрэгтэй, 25 нь эмэгтэй харваач байгаа юм байна.

Үндэсний их баяр наадмын урианхай сурын харваа өчигдөр эхэлсэн бол өнөөдөр Буриад сурын харваагаар үргэлжилж байна. Энэхүү харваанд нийт 155 харваач онч мэргэнээ сорьж байгаагаас 130 нь эрэгтэй, 25 нь эмэгтэй харваач байгаа юм байна. Нийт 64 сум тавихаас 16 сум тавиад байгаа аж. Буриад сурын харваа нь энэ жилээс эхлэн шинэ дүрэмийн дагуу явагдаж байгаа юм байна. Урьд жилүүдэд насны эрэмбээр сумаа тавьдаг байсан бол энэ жилээс цолны эрэмбээр сумаа тавьж байгаа гэнэ. Энэ удаад хамгийн өндөр настай нь 89 настай А.Цэвээн байгаа бол хамгийн залуу нь 18 настай аж.
Ц.Болор