
Ижил хүйстнүүдэд зориулсан энэхүү парад нь 41 жилийн турш зохиогдож байгаа юм байна. Уламжлал ёсоор псрад Baker гудамжнаас эхлэн Оксфордын гудамж хүртэл үргэлжлэх аж.
Ижил хүйстнүүдийн эрхийг хамгаалах байгууллагын тэргүүн Петер Течэл анх 1972 онд энэхүү өвөрмөц жагсаалыг эхлүүлж байжээ. Тэрээр энэ жагсаалаараа ижил хүйснүүдийг нийгэмд гадуурхагдаагүй, жирийн хүмүүстэй адил гэдгийг харуулсан томоохон алхам болж чадсан гэж ярьж байна. Тиймээс ижил хүйстнүүд, гомо, лесби болон трасжендэрүүд энэ өдөр өөрсдийн дуу хоолойгоо илэрхийлэх боломж нээгдэж байгаа хэрэг гэнэ.
Э.Мөнх