Нийслэлийн Ардчилсан Намын Зөвлөлдөх хорооны 16 дугаар хурал Циркийн хажуу дахь ЦҮКИ хаусын хурлын танхимд болж байна. Тус хурлаар НАН-ын дарга Ш.Түвдэндорж Э.Бат-Үүл баатарт НАН-ын даргын албан тушаалаа албан ёсоор хүлээлгэн өгөх юм.

Нийслэлийн Ардчилсан Намын Зөвлөлдөх хорооны 16 дугаар хурал Циркийн хажуу дахь ЦҮКИ хаусын хурлын танхимд болж байна. Тус хурлаар НАН-ын дарга Ш.Түвдэндорж Э.Бат-Үүл баатарт НАН-ын даргын албан тушаалаа албан ёсоор хүлээлгэн өгөх юм. Мөн ялсан намын хувьд НИТХ-ын дарга болон тэргүүлэгчдийг сонгох ажлыг хэлэлцэхээр болжээ.
Хэлэлцүүлгийн эхэнд Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Д.Баттулгыг НИТХ-ын даргад дэвшүүлсэн байна. Нийслэлийн Ардчилсан намын зөвлөлдөх хорооны гишүүд НИТХ-ын тэргүүлэгчдийг сонгоход бусад намын гишүүдийг оролцуулах эсэхэд санал зөрөлдсөн тул хурал хаалттай үргэлжилж байна.
Б.Золбоо