НИТХ-ын тэргүүлэгчдийн бүрэн эрхийн сүүлийн хуралдаан өнгөрсөн пүрэв гаригт болж, НИТХ-ын 2012 оны ээлжит сонгуулиар ялалт байгуулсан шинэ НИТХ-ын анхдугаар хуралдааны товыг хэлэлцсэн.

НИТХ-ын тэргүүлэгчдийн бүрэн эрхийн сүүлийн хуралдаан өнгөрсөн пүрэв гаригт болж, НИТХ-ын 2012 оны ээлжит сонгуулиар ялалт байгуулсан шинэ НИТХ-ын анхдугаар хуралдааны товыг хэлэлцсэн. Намуудын дарга нарын саналаар анхдугаар хуралдааныг өнөөдөр 10.00 цагт хуралдуулахаар болсон юм. Өнөөдрийн хурлаар НИТХ-ын дарга, тэргүүлэгчдийг сонгохын зэрэгцээ сонгууль явуулсан дүн, төлөөлөгчдийн бүрэн эрхийн асуудлыг хэлэлцэхээр тогтжээ. Харин Нийслэлийн Засаг даргыг сонгох асуудал Засгийн газар шинээр эмхлэн байгуулагдсаны дараа шийдэгдэх аж.
Б.Чимэг