Нийслэлийн Налайх дүүргийн тавдугаар хорооны нутаг дэвсгэрт боом өвчин гараад багагүй хугацаа өнгөрч байгаа.

Нийслэлийн Налайх дүүргийн тавдугаар хорооны нутаг дэвсгэрт боом өвчин гараад багагүй хугацаа өнгөрч байгаа. Үүнтэй холбогдуулан 21 хоногийн хугацаатайгаар хорио цээрийн дэглэм тогтоогоод байгаа билээ. Харин халдварын голомтод одоогийн байдлаар нэмж хүн, мал, амьтан өвчлөөгүй байгаа юм байна. Тиймээс өнөөдрөөс эхлэн хөл хориог цуцалж магадгүй байгаа аж.
Хөл хориог цуцлахдаа мэргэжлийн байгууллагуудын хорио, дэглэмийг цуцлах санал, дүгнэлтийг үндэслэн тус дүүргийн Засаг даргын Тамгын газар шийдвэр гаргадаг байна.
Б.Золбоо