“Facebook”-ээр нэгдсэн залуус үзэсгэлэнгээ дэлгэнэ

“Facebook” олон нийтийн сүлжээгээр нэгдсэн гэрэл зураг сонирхогчдын “Тусгал” бүлгэмийнхэн энэ сарын 11-19-нд Өвөрхангай, Архангай, Булган аймгийн нутгаар аялж орон нутгийн иргэд болон жуулчдад уран бүтээлээ толилуухах ажээ. Залуус Эрдэнзуу хийд, Цэцэрлэг сумын халуун рашаан, Хоргын тогоо, Тэрхийн цагаан нуур, Хатгал, Хөвсгөл нуур зэрэг байгалийн үзэсгэлэнт газруудаар аялах гэнэ. Үзэсгэлэнг сонирхсон, зам зуур тааралдсан хүмүүсийн гэрэл зургийг авч, үнэгүй угааж өгөх юм байна. Монгол нутгаараа бахархах үзлийг залууст төлөвшүүлэх, байгалийн үзэсгэлэнт газруудыг суртачлах зорилгоор энэхүү арга хэмжээг санаачилжээ.
Д.Ундрах 24tsag.mn