"Амьдралын урсгал" үзэсгэлэн болж байна

Германд амьдардаг зураач Г.Наранцацрал “Bluemon” цамхагт “Амьдралын урсгал” нэртэй 34 бүтээл бүхий үзэсгэлэнгээ нээлээ. Тэрбээр сүүлийн арван жилийн турш туурвисан бүтээлүүдээ компьютер графикийн аргаар хувилж, толинд ойсон мэт болгосон нь энэ удаагийн үзэсгэлэнгийн онцлог байлаа. Бүх бүтээлдээ бүсгүй хүнийг дүрсэлдэг зураач Г.Наранцацрал “Эмэгтэй хүн зурах нь миний эргэж буцашгүй үзэл бодол, зорилго” хэмээн ярьжээ. Үзэсгэлэнгийн нээлтийн үеэр дуудлага худалдаа зохион байгуулсан бөгөөд “Чоно” группийн дэд захирал Зул түүний нэгэн бүтээлийг 1680 ам.доллараар худалдан авсан байна. Дуудлага худалдааны ашгийг хараагүй хүүхдүүдийн сургуульд хандив болгон өгчээ.
Д.Ундрах 24tsag.mn