Цагдаагийн албан хаагчид наадмын өдрүүдэд өндөржүүлсэн бэлэн байдалд ажилладаг. Энэ жил ч мөн бэлэн байдалтай ажиллах юм байна.

Цагдаагийн албан хаагчид наадмын өдрүүдэд өндөржүүлсэн бэлэн байдалд ажилладаг. Энэ жил ч мөн бэлэн байдалтай ажиллах юм байна. Цагдаагийн байгууллагаас иргэд наадмаар согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэж гэмт хэрэгт холбогддог учраас зохистой хэрэглээг чухалчлахыг сануулж байна. Өнгөрсөн оны наадмаар Мэдээлэл шуурхай удирдлагын төвд иргэд, байгууллагаас 3554 мэдээлэл ирснээс 178 нь гэмт хэргийн шинжтэй байжээ. Үүнээс бусдын эд хөрөнгийг хулгайлах 23, танхайрах 20, золгүй байдлаар нас барсан 36 гэмт хэрэг гарсан байна. Иймээс ард иргэдийг согтууруулах ундааг зохистой хэрэглээ болгон, аль болох хэрэглэхгүй байхыг анхааруулж байна.
Ц.Болор