Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.22
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Цэцийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрч, тогтоол батлав

2016-12-09
0
ЖИРГЭХ

Улсын Их Хурлын гурван Байнгын хороо өнөөдөр /2016.12.09/ үдээс өмнө хуралдаж зарим асуудлыг хэлэлцэж шийдвэрлэсэн тул чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаан 12 цаг 56 минутад 52.6 хувийн ирцтэй эхэлж, гурван асуудал хэлэлцэж шийдвэрлэхээр тогтов.

 

Өнөөдөр Авлигын эсрэг олон улсын өдөр тохиож байна

 

Өнөөдөр Авлигын эсрэг олон улсын өдөр тохиож буйтай холбогдуулан Улсын Их Хурлын дарга М.Энхболд чуулганы нэгдсэн хуралдааны эхэнд товч үг хэлэв.

Тэрбээр хэлсэн үгэндээ, манай улсын тухайд авлига үндэсний аюулгүй байдал, тусгаар тогтнолд нөлөөлөх хэмжээнд хүрээд байгаа талаар хөндлөнгийн судалгааны байгууллагууд дүгнэснийг дурдаад саяхан Улсын Их Хурлаас Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг баталсан нь авлигын эсрэг тэмцлийг нийгмийн харилцааны бүх салбарт өргөн хүрээтэй өрнүүлэх эрх зүйн чухал баримт бичиг болсныг онцлов. Мөн Сонгуулийн тухай, Улс төрийн намын санхүүжилтийн тухай хуулийг шинэчлэх, Авлигын эсрэг парламентчдын олон улсын байгууллагад нэгдэж орох нь чухал байгааг тэмдэглэлээ. Түүнчлэн төсвийн зардлын хяналтыг сайжруулах, шүүх засаглал, төрийн бүх шатны байгууллага, албан тушаалтнуудыг авлигаас ангид байлгах чиглэлээр хууль эрх зүйн орчныг улам боловсронгуй болгох нь чухал байгааг онцлон дурдлаа.

 

Анх 2005 оны 12 дугаар сарын 09-ний өдөр дэлхийн улс орнуудын удирдагч нар Авлигын эсрэг НҮБ-ын конвенцид нэгдэн орж, гарын үсэг зурах бага хурлыг Мексикийн Мерида хотноо зохион байгуулж байжээ. Тиймээс дэлхийн улс орнуудын өндөр албан тушаалтнууд уг конвенцид гарын үсэг зурсан энэ өдрийг Авлигын эсрэг олон улсын өдөр хэмээн НҮБ албан ёсоор тунхагласан байна.

 

Манай улсын хувьд НҮБ-ын Авлигын эсрэг конвенцид 2005 онд нэгдэж, мөн оны 10 дугаар сарын 27-нд конвенцийг соёрхон баталснаар авлигын эсрэг олон улсын үйл хэрэгт идэвхитэй оролцож болжээ. Улмаар Авлигын эсрэг хуулийн дагуу Авлигатай тэмцэх газар байгуулагдан ажиллаж эхэлснээр Авлигын эсрэг олон улсын өдрийг албан ёсоор өргөн хүрээнд тэмдэглэн өнгөрүүлдэг болсон. НҮБ-ын Авлигын эсрэг конвенц нь авлигын шалтгааныг арилгах, үр нөлөөг бууруулах цогц арга хэмжээг тусгасан, дэлхий даяар авлигатай тэмцэх гол хэрэгсэл хэмээн үздэг бөгөөд түүнд нэгдсэн улс орнууд энэ өдрийг угтан олон нийтийн дуу хоолойг сонсох, конвенцид тусгасан үүргийг нийгэмд таниулах зорилготой юм байна.

 

Цэцийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрч, тогтоол батлав

 

Чуулганы нэгдсэн хуралдаанаар эхлээд Үндсэн хуулийн цэцийн 2016 оны 12 дугаар дүгнэлтийг хэлэлцэж, дүгнэлтийг Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Солонго танилцуулав.

Үндсэн хуулийн цэцийн 2016 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн дунд суудлын хуралдаанаар Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.3 дахь хэсэгт “Улсын дээд шуүхийн Ерөнхий шүүгчийг Улсын дээд шүүхийн санал болгосноор шүүгчдийнх нь дотроос Ерөнхийлөгч зургаан жилийн хугацаагаар нэг удаа томилно.” гэж заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн "... Ерөнхий шүүгчийг Улсын дээд шүүхийн санал болгосноор гишүүдийнх нь дотроос зургаан жилийн хугацаагаар Ерөнхийлөгч томилно.” гэснийг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан хэлэлцжээ. Цэцийн дунд суудлын хуралдаанд УИХ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр УИХ-ын гишүүн Х.Нямбаатар оролцжээ.

 

Энэхүү маргааныг хянан хэлэлцээд цэцийн дунд суудлын хуралдаанаас Монгол Улсын Их Хурлаас 2012 оны 3 дугаар сарын 7-ны өдөр баталсан Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.3 дахь хэсгийн "Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчийг Улсын дээд шүүхийн санал болгосноор шүүгчдийнх нь дотроос Ерөнхийлөгч зургаан жилийн хугацаагаар нэг удаа томилно." гэсэн заалтын "... нэг удаа ...” гэсэн хэсэг нь Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн "... Ерөнхий шүүгчийг Улсын дээд шүүхийн санал болгосноор гишүүдийнх нь дотроос зургаан жилийн хугацаагаар Ерөнхийлөгч томилно.” гэсэн заалтыг зөрчсөн байна гэж үзжээ. Уг дүгнэлттэй холбогдуулан Монгол Улсын Их Хурлаас 2012 оны 3 дугаар сарын 7-ны өдөр баталсан Шүугчийн эрх зүйн байдлын тухай хуушйн 15 дугаар зүйлийн 15.3 дахь хэсэгт "Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчийг Улсын дээд шүүхийн санал болгосноор шүүгчдийнх нь дотроос Ерөнхийлөгч зургаан жилийн хугацаагаар нэг удаа томилно." гэсний "... нэг удаа ..." гэсэн заалтын үйлчлэлийг 2016 оны 12 дугаар сарын 02-ны өдрөөс эхлэн түдгэлзүүлсэн байна.

Хууль зүйн байнгын хороо энэ сарын 06-ны өдрийн хуралдаанаараа Үндсэн хуулийн цэцийн 2016 оны 12 дугаар дүгнэлтийг хэлэлцээд хүлээн зөвшөөрөх нь зүйтэй гэж үзсэн талаархи тус Байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн О.Батнасан чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулав.

 

Үндсэн хуулийн цэцийн дүгнэлт, Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан УИХ-ын гишүүн О.Баасанхүү асуулт асууж санал хэлсний дараа Үндсэн хуулийн цэцийн 2016 оны 12 дугаар дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх нь зүйтэй гэсэн Байнгын хорооны саналын томьёоллоор санал хураалт явуулахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 82.9 хувь нь дэмжив. Мөн уг дүгнэлтийн тухай УИХ-ын тогтоолын төслийг гишүүдийн 80.5 хувь нь дэмжлээ.

 

Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай төслүүдийг эцэслэн баталлаа

 

Чуулганы нэгдсэн хуралдаанаар Засгийн газраас өнгөрсөн сарын 15-ны өдөр өргөн мэдүүлсэн Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаархи Төсвийн байнгын хорооны танилцуулгыг УИХ-ын гишүүн Б.Баттөмөр хийсэн юм.

Уг хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг чуулганы өчигдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн дэмжиж, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр шилжүүлсэн юм. Харин Төсвийн байнгын хороо өнөөдөр үдээс өмнө хуралдан хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, хуулийн төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлж батлуулахаар тогтсон байна.

Байнгын хорооны танилцуулгатай холбогдуулан асуулт асууж тодруулсан УИХ-ын гишүүн О.Баасанхүүгийн асуултад Байнгын хорооны дарга Ч.Хүрэлбаатар "Энэ хуулийн төслийн үг бүрийн цаанаа нарийн учир холбогдол агуулагдаж байгаа учраас хэлэлцүүлгийн шатанд нухацтай хандсан. Тухайлбал, төслийн "нэн тааамжтай тариф" гэсэн заалтад хамрагдах бараанд 5 хувийн хөнгөлөлт эдэлдэг, энэ нөхцөлд урьд нь барааны гарал үүслийн гэрчилгээг нэхдэг байсныг эдийн засгийн хямрал хүндрэлтэй ийм үед нэхэж шаардахгүй байхаар тусгасан" гэсэн хариулт өгөв. Мөн сүүлийн үед манай улсаас хилээр гаргаж байгаа зарим бүтээгдэхүүнд Хятадын тал хураамжаа нэмсэн нь Дэлхийн худалдааны байгууллагын дүрэм журамд нийцэж байгаа эсэх талаар ажиллах чиглэлийг Байнгын хорооноос Гадаад харилцааны яаманд өгсөн гэдгийг хэллээ.

 

Ингээд Байнгын хороо хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэх явцад төслийн 3 дугаар зүйлийн "тариф эдлэх зорилгоор" гэснийг "тарифт хамрагдахын тулд" гэж өөрчлөх зарчмын зөрүүтэй санал гаргасныг дэмжих санал хураалгахад нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 77.5 хувь нь дэмжсэн бөгөөд уг хуулийн төслийг бүхэлд нь батлах саналыг 85.4 хувь нь дэмжсэнээр хуулийн төсөл батлагдлаа.

 

Дараа нь Засгийн газраас өнгөрсөн сарын 24-ний өдөр өргөн мэдүүлсэн Боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон Дээд боловсролын тухай хуулийн зарим зүйлийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийж батлав.

Хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаархи Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны танилцуулгыг УИХ-ын гишүүн Б.Саранчимэг хийсэн юм. 

 

Тус байнгын хороо энэ сарын 06-ны өдрийн хуралдаанаараа хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж зарчмын зөрүүтэй болон найруулгын зарим саналын томьёолол гаргасныг чуулганы өчигдрийн нэгдсэн хуралдаанаар санал хурааж шийдвэрлэн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр шилжүүлсэн. Байнгын хороо өнөөдөр үдээс өмнө хуралдан хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, төслүүдийг чуулганы нэгдсэн хуралдаанаар батлуулах нь зүйтэй гэж үзсэн байна.

Ингээд санал хураалт явуулахад Боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, мөн Дээд боловсролын тухай хуулийн зарим зүйлийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслүүдийг бүхэлд нь батлахыг нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 85.4 хувь нь дэмжсэн юм. Ингэснээр Боловсролын тухай хуульд “Удирдах зөвлөлийн гишүүнийг 3 жилийн хугацаагаар сонгох буюу томилно. Удирдах зөвлөлийн бүрэлдэхүүний гуравны нэгийг жил бүр өөрчилж болно” гэсэн агуулгатай 36.5 дахь хэсэг нэмэгдэж байгаагийн зэрэгцээ найруулгын чанартай зарим өөрчлөлт орж байгаа юм.

Чуулганы нэгдсэн хуралдаанаар Засгийн газраас өнгөрсөн сарын 11-ний өдөр өргөн мэдүүлсэн Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчлэн батлах тухай” Улсын Их Хурлын 2012 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 50 дугаар тогтоолд өөрчлөлт оруулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж батлав. Тогтоолын төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн тухай Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны танилцуулгыг УИХ-ын гишүүн М.Билэгт танилцуулсан юм.

Байнгын хорооны танилцуулгатай холбогдуулан гишүүдээс асуулт, санал гараагүй бөгөөд тогтоолын төслийг бүхэлд нь батлах санал хураалгахад нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 80 хувь нь дэмжсэнээр чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаан өндөрлөлөө.

 

Чуулганы үдээс хойших нэгдсэн хуралдаанаар УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва, Ч.Улаан нараас “Монгол Улсын Засгийн газраас Оюутолгой төслийн хөрөнгө оруулалтын гэрээний хэрэгжилтэдхяналт тавих болон төслийн эдийн засгийн үр өгөөжийг дээшлүүлэх талаар хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, гэрээний талуудын үүргийн биелэлт, далд уурхайн бүтээн байгуулалтын явц байдлын талаар” Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдад тавьсан асуулгын хариуг сонсохоор төлөвлөсөн байв.

 

Гэвч татвар, хүү торгуулийн асуудлаар холбогдох байгууллагуудын төлөөлөл бүхий ажлын хэсэг гарч тус компанид шалгалт хийж байгаа тул ажлын хэсгийн шалгалтын дүн гартал асуулгын хариуг хойшлуулах хүсэлтийг асуулга тавьсан гишүүд гаргасныг УИХ-ын дарга мэдэгдлээ гэж УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ
УИХ-ын дарга С.Бямбацогт Төв аймагт ажиллалаа
Төсвийн тодотгол: ТӨХК-иудын ашгаас иргэн бүрт хүртэх БОЛОМЖ
З.Мэндсайхан: Нийгэм, эдийн засагт үүсээд байгаа нөхцөл байдалтай холбогдуулж төр 1.4 их наяд төгрөгийн зардлыг хэмнэнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • “БЭЛЧЭЭРЭЭС ДЭЛХИЙН ЗАХ ЗЭЭЛД: МОНГОЛЫН ТОГТВОРТОЙ НООЛУУРЫН ИРЭЭДҮЙ” УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
    21 цаг 45 мин
  • АНУ-ын Үндэсний өр түүхэндээ анх удаа 40 их наяд ам.долларыг давлаа
    23 цаг 54 мин
  • Дэлхийн газрын тосны үнэ сүүлийн гурван долоо хоногт байгаагүй дээд хэмжээндээ хүрлээ
    Өчигдөр 13 цаг 17 мин
  • Ирантай хийж буй дайны улмаас АНУ-ын 18 цэрэг амь үрэгдэж, 757 цэрэг шархаджээ
    Өчигдөр 13 цаг 06 мин
  • Трамп Ираны эдийн засгийг сөхрүүлэх шинэ төлөвлөгөөгөө эхлүүллээ
    Өчигдөр 11 цаг 40 мин
  • Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ
    Өчигдөр 11 цаг 18 мин
  • "Монголын Хөрөнгийн Бирж" ХК-ийн цахим хуудас шинэчлэгдлээ
    Өчигдөр 10 цаг 55 мин
  • Австралид сураггүй болсон 18 настай аялагч охины цогцос олджээ
    Өчигдөр 10 цаг 37 мин
  • УИХ-ын дарга С.Бямбацогт Төв аймагт ажиллалаа
    Өчигдөр 10 цаг 34 мин
  • Пакистаны шүүх хоригдож буй Ерөнхий сайд асан Имран Ханыгаа хувийн эмнэлэгт шилжүүлжээ
    Өчигдөр 10 цаг 24 мин
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Төсвийн тодотгол: ТӨХК-иудын ашгаас иргэн бүрт хүртэх БОЛОМЖ
    Уржигдар 20 цаг 18 мин
  • Н.Учрал: Олон жилийн дуусдаггүй яриаг дуусгах хариуцлагатай цаг үед бид байна
    Уржигдар 18 цаг 48 мин
  • COP17: Монголын сонгодог урлагийн тоглолт болно
    Уржигдар 17 цаг 38 мин
  • З.Мэндсайхан: Нийгэм, эдийн засагт үүсээд байгаа нөхцөл байдалтай холбогдуулж төр 1.4 их наяд төгрөгийн зардлыг хэмнэнэ
    Уржигдар 16 цаг 36 мин
  • Б.Пүрэвдагва: Улаанбаатар хотод хаана, ямар төлөвлөлт хийх гэж байгааг иргэдэд нээлттэй мэдээлнэ
    Уржигдар 16 цаг 21 мин
  • СОР17: Ногоон бүсэд Монгол Улсад уур амьсгалын өөрчлөлтөд нийсэн ухаалаг бизнесийн загварууд зэрэг асуудлыг хэлэлцэж байна
    Уржигдар 15 цаг 57 мин
  • “Сургууль хүрэх зам” аян зохион байгуулна
    Уржигдар 15 цаг 09 мин
  • Ким Жон Уны бага дүү Д.Трампыг ахтай нь холбоо бариагүй гэж мэдэгдэв
    Уржигдар 14 цаг 49 мин
  • Засгийн газраас 2026 оны төсвийн тодотголыг УИХ-д өргөн барилаа
    Уржигдар 14 цаг 33 мин
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • Нэг жилийн наадмаар ГУРВАН цол хүртэж түүх бүтээсэн Б.Гончигсүрэнгийн тухай 24 баримт
  • Эрдэнэдалайнхнаа баярлуулдаг Эрдэнэбатын Даш харцагын тухай 24 баримт
  • Булганыхны начин цолны арангыг тасалсан "буруугүй" Б.Түвшинтөгс харцагын тухай 24 баримт
  • Аймгийн заан цолтой бужигнуулж явсан Э.Мөнхжаргал харцагын тухай 24 баримт
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Ерөнхий сайд Н.Учралын COP17-ын хурлыг нээж хэлсэн үгээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • Авсан цолоо заавал баталдаг "ганган" Б.Сосорбарам начны тухай 24 баримт
  • “Heroes” болон “Nashville” цувралын од Хэйден Панеттьер 36 насандаа таалал төгслөө
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
  • Иран улс Ормузын хоолой дахь хяналтаа алдаж эхэллээ
  • Н.Учрал: Олон жилийн дуусдаггүй яриаг дуусгах хариуцлагатай цаг үед бид байна
  • Монголын бэлчээрийн тухай таны мэдэх ёстой БАРИМТУУД
  • Ерөнхий сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
  • АЮУЛ: Нийслэлчүүд ирэх өвөл хүнцэлд хордож, нэг л өглөө бүгд сэрэхгүй ч байж мэдэх эрсдэлд орлоо
  • ФОТО: COP17-д хүрэлцэн ирсэн ГАНГАН хүмүүс
  • Украины Батлан хамгаалахын сайд асан Михайло Федоров дайны үеийн сонгууль явуулж Владимир Зеленскийг унагахыг хүсэж байна
  • Ши Жиньпин 1989 оны Тяньаньмэний талбайд болсон цуст аллагыг САЙШААВ
  • ФАКТ: Уран мэхийг үзүүлдэг нь 39 нас, уран хөдөлгөөнөө үзүүлдэг нь 38 нас хүрлээ
  • COP17: Ногоон бүсэд УНТЭ-ийн тусламжийн нэг цэг, хөдөлгөөнт яаралтай тусламжийн хоёр баг ажиллаж байна
  • Эрдэнэдалайнхнаа баярлуулдаг Эрдэнэбатын Даш харцагын тухай 24 баримт
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • Нэг жилийн наадмаар ГУРВАН цол хүртэж түүх бүтээсэн Б.Гончигсүрэнгийн тухай 24 баримт
  • ФОТО: COP17-д хүрэлцэн ирсэн ГАНГАН хүмүүс
  • ӨНӨӨДӨР: COP17 бага хурал дөрөв дэх өдрөө үргэлжилнэ
  • Инфантино өөрийг нь шүүмжилсэн FIFA-гийн өндөр албан тушаалтныг ажлаас нь ХАЛЖЭЭ
  • Монголын бэлчээрийн тухай таны мэдэх ёстой БАРИМТУУД
  • МУИС-ийн шалгалтын комисс хариуцлагагүй үйлдэлдээ хариуцлага хүлээх үү?
  • Ерөнхий сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
  • Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ
  • “БЭЛЧЭЭРЭЭС ДЭЛХИЙН ЗАХ ЗЭЭЛД: МОНГОЛЫН ТОГТВОРТОЙ НООЛУУРЫН ИРЭЭДҮЙ” УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
  • ФОТО: Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын суурь конвенцын оролцогч талуудын 17 дугаар Бага хурал Улаанбаатар хотноо эхэллээ
  • Хиймэл оюунд суурилсан "Ногоон дата төв"-ийн төслийг танилцуулна
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
  • “Сургууль хүрэх зам” аян зохион байгуулна
  • АНУ-ын Үндэсний өр түүхэндээ анх удаа 40 их наяд ам.долларыг давлаа
  • KHARKHORUM Visual Art & Music Festival-ийн албан ёсны line-up зарлагдлаа 
  • Жинни Лу нэртэй нохой "Дэлхийн хамгийн царай муутай нохой" шагналыг хүртлээ
  • Тэсвэр хатуужлын үлгэр болсон боксчин Причард Колон 33 насандаа хорвоог орхилоо
  • Б.Баяржаргал Пауэрлифтингийн залуучуудын ДАШТ-т нийлбэр дүнгээр алтан медаль хүртсэн анхны Монгол тамирчин болов
24 баримт
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • Н.Учрал: Олон жилийн дуусдаггүй яриаг дуусгах хариуцлагатай цаг үед бид байна
  • Ерөнхий сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
  • Монголын бэлчээрийн тухай таны мэдэх ёстой БАРИМТУУД
  • Нэг жилийн наадмаар ГУРВАН цол хүртэж түүх бүтээсэн Б.Гончигсүрэнгийн тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК